Жинхэнэ төгс гэр бүлд зориулсан тохилог сууцыг худалдана

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 10

1990-ээд оны хит “Гэртээ ганцаараа" киноны зураг авалтыг хийсэн байшинг 2.4 сая ам.доллараар худалдахаар болжээ.1920 оны уг байшин Чикагогийн хойд эргийн дагуу Мичиган нуураас холгүйхэн баячуудын хороололд оршдог. Тиймээс ч борлуулалтын агентлаг "Жинхэнэ төгс гэр бүлд зориулсан тохилог сууц" хэмээжээ. Дотор засал, тохижилт нь кинонд гардагтай харьцуулахад өөрчлөгдсөн ч гэлээ хөгжилтэй хэсгүүдийн амьд дурсамжийг сэргээж чадах гэнэ. Дөрвөн өрөөнд тансаг зэрэглэлийн засвар хийсний нэг нь кинон дээр байнга орондоо "морь харж" зэмлүүлдэг үеэлтэйгээ хамт амьдардаг байсан Кевиний өрөө аж.

"Гэртээ ганцаараа" бүтээгдсэнээс хойш 21 жил өнгөрч гол дүрийн баатар Кевин буюу Маколей Калкин өдгөө 30 гарчээ. Тэрбээр 2004 онд хар тамхины хэрэгт орооцолдон, энэ оны эхээр олон жил дотно харилцаатай байсан 28 настай жүжигчин Мила Кунисээс салсан гээд дуулиантай амьдарч байна. Калкин 2009 онд "Намайг дурсдаг уу?" кинонд тоглосон юм.

Эх сурвалж: Монголын үнэн

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top