Алан хядах "Аль Кайда" бүлгэмийн тэргүүн Осама бин Ладеныг АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчин өнгөрсөн долоо хоногт хөнөөсөн гэсэн мэдээ дэлхий нийтийг шуугиулсан билээ. Хүчнийхэн түүний байрлаж байсан байшинд нэвтрэхэд тэрбээр нэгэн залуу эмэгтэйтэй хамт байсан аж. Цэргүүдийг орж ирэхэд бүсгүй нөхрөө хамгаалж өмнүүр нь хөндөлсөн хөлдөө буудуулжээ. Тиймээс албаныхан түүнийг эхэндээ Осамагийн бие хамгаалагч хэмээн бодож байсан ч хэрэг дээрээ тав дахь буюу залуу эхнэр нь байсан юм. Амаль Аль Садах хэмээх 29 настай тэрбээр Осамагийн хамгийн хайртай эхнэр бөгөөд тэд 2000 онд гэрлэжээ. Тэдний гэрлэлт чухамдаа алан хядагчдын бүлгэмийг Персийн булангийн орнуудтай нягт холбох хэрэгсэл болсон байна. Йеменд төрсөн Амаль Лалын тэрс үзэлтэй нэгэн бөгөөд Осамагийн бусад дөрвөн эхнэрээс хамгийн дуулгавартай нь аж. Түүний эцэг Арабын ёс заншлын дагуу Осамагаас 5000 доллар авч, түүнийг эхнэр болгон өгчээ. Амаль ч үүгээрээ бахархдаг хэмээсэн байна.
Эх сурвалж: Өдрийн шуудан
Сэтгэгдэл ( 0 )