Европын холбоо энэ сарын есний орой Сирийн эсрэг хориг арга хэмжээ авсан талаар “Associated Press” агентлаг мэдээллээ. Арга хэмжээний дагуу тус улс руу зэвсэг болон халдлагад хэрэглэгдэх бусад зүйлсийг оруулахыг хориглосон байна.Түүнчлэн энгийн номхон иргэдийн эсрэг хүч хэрэглэсэн Сирийн 13 дээд албан тушаалтныг Европын холбооны нутаг дэвсгэрээр зорчихыг хориглож, тэдний Европ дахь хувьцааг нь хүчингүй болгосон аж. Дээрх албан тушаалтнуудын нэрийг тун удахгүй олонд дэлгэх юм байна. Европын холбооны төлөөлөгчид өмнө нь Сирийн Ерөнхийлөгч Башар Асадыг тааламжгүй этгээдийн нэрсийн жагсаалтад орохгүй гэж мэдэгдэж байсан юм. Тус холбооны Гадаад хэрэг хариуцсан Дээд төлөөлөгч Кэтрин Эштон мэдэгдэхдээ “Хориг арга хэмжээний гол зорилго нь Сирийн Засгийн газрыг иргэдийнхээ эсрэг дарамт шахалт үзүүлэхгүй байх, ардчилсан өөрчлөлтийг хийлгэх явдал. Хэрвээ үүнийгээ зогсоохгүй бол Ёвропын холбоо Сирийн дээд удирдлагуудыг огцортол хориг арга хэмжээгээ чангаруулах болно” гэжээ.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 0 )