Факт: Гитлерийн эзгүйд Ева нууцаар зугаацдаг байжээ

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 11

Адольф Гитлерт энэ бүхэн таалагдахгүй байсан биз ээ. Ева Брауны маскарад шоуг хэрвээ амраг нь мэдсэн бол шууд төмөр торны цаана хорих байсан биз. Бүсгүй Литвагасс гаралтай еврей үндэстэн, америкийн дуучин Эл Жолсоны дууг байнга сонсон бүжиглэдэг байсан гэнэ. Бүр шүтэн дуучныгаа дууриан зургаа авхуулж нүүрээ хүртэл хар гримээр буддаг байжээ. Тэдгээр гэрэл зургуудыг Гитлер, Эва нарыг Бункерт амиа хорлон үхсэний дараа олсон бөгөөд өдгөө АНУ-ын Үндэсний архивт хадгалагдаж байгаа гэнэ. Нэг зураг дээр Эва гартаа шүхэр барин усны хувцастай Баварын Кенигзе хэмээх нууран эрэг дээр гимнастик хийж байгаа нь үлджээ. Тэдгээр зургийг нэгийг нь ч Гитлер үзээгүй юм. Фюрер Евагаа Жолсоны дүрд хувирсан байхыг харсан бол ихэд хилэгнэх байсан нь мэдээж. Тэр зургийг Эва 1937 онд Берхтесгаденд хорионд шахуу амьдарч байхдаа авахуулсан гэдэг.

Эвад тухайн үед маш уйтгартай байсан тул дүү охиныхоо хамт ийнхүү маскарад зохион байгуулдаг байсан аж. 

Жолсоныг багад нь Аса Йоэльсон гэдэг байж. Тэрээр Литвийн нэгэн еврей гэр бүлд төржээ. Америк, Европоор хэрэн тэнүүчлэн шоугаа үзүүлдэг байсан тэрээр нүүрээ хараар будан яг л өнгөт арьтсаны адилаар дуулж жүжиглэдэг байв. Дэлхийн 2-р дайны үед тэр фронтод ирж америк цэргүүдэд тоглолтоо сонирхуулдаг байлаа. Дайн эхлэхээс өмнө түүний шоуг Йозеф Геббельс ч таалан үзэх дуртай байсан гэдэг. Гэвч Жолсонд Германы поп урлагт орон зай байгаагүй юм. Нацист Германы үед 25.000 хар арьтсан тус улсад амьдарч байсан гэдэг.  

Ева Браун. Товч намтар:

 - Ева Браун 1912 онд төрсөн. 1929 онд фюрерын хувийн гэрэл зурагчин Генрих Хоффманы  фотоательед ажиллаж байхдаа Гитлертэй танилцжээ.

 - Эвагийн холын хамаатан Гели Раубал амиа хорлосны дараа Браун фюрерийн амраг болжээ.

- Гитлер түүнд Мюнхенд байшин худалдан авч өгч, 1936 оноос Баварийн Альпад байрлах  Бергхофе апартаментаа хариуцуулжээ.

 - Браун Гитлерт хайртай байсан  хэдий ч фюрер амрагаа олон нийтийн өмнө ил гаргах дургүй байжээ.

-Эва чөлөө зав л гарвал усанд сэлж, хөгжим сонсож, дэлгүүр хэсэж, өөрийн гоо сайхандаа анхаарч өнгөрөөдөг байжээ.

-Барууны холбоотны хүчнийхэн Баварит тулж ирэх үед Эва Берлин дэхь Гитлерийн бункерт шилжин иржээ.

-Тэдний гэнэтийн гэрлэх ёслолд гэрчээр зөвхөн Йозеф Геббельс, Мартин Борман нар л байлцжээ.

- Зөвлөлтийн цэргүүд Рейхсканцелярт  хэдэн зуухан метрт ойртон ирэх үед буюу гэрлэснээсээ хойш ердөө 36 цагийн дараа тэд хамтдаа амиа хорлосон билээ.

-Эва хор ууж харин Гитлер өөрийгөө буудсан. Цэргүүд тэдний цогцосыг бункерээс холгүйхэн нэгэн цэцэрлэгт шатаажээ.

Р.Слава zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top