Калифорнийн амбан захирагч асан Арнольд Шварценеггер, түүний гэргий Мария Шрайвер нар 25 жилийн хамтын амьдралдаа цэг тавихаар болжээ. "Бид удаан бодож, зөвлөлдсөний эцэст ийм шийдвэрт хүрлээ. Цаашид тус тусдаа амьдрах ч дөрвөн хүүхдэдээ урьдын адил халамжит эцэг эх нь байна" гэж тэд хэвлэлийн төлөөлөгчөөрөө дамжуулж хэвлэлийнхэнд уламжилжээ. Тэд үүнээс илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзсан байна. АНУ-ын хамгийн их хүнтэй мужийн амбан захирагчаар долоон жил ажилласан Шварценеггер өнгөрсөн нэгдүгээр сард албан тушаалаа шилжүүлсэн билээ. Харин түүний гэргий, алдарт Кеннидигийнхний удмын Мария Шрайвер нөхрөө сонгуульд ялж амбан захирагчаар сонгогдоход телевизийн хөтлөгчийн ажлаа орхисон юм.
Эх сурвалж: Монголын үнэн
Сэтгэгдэл ( 0 )