Ижил хүйстнүүд илүү өвчлөмтгий

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 11

Америк эрдэмтдийн судалгаагаар эсрэг хүйстэндээ татагддаг хүнээс ижил хүйстэндээ татагддаг хүн илүү өвчлөмтгий байдаг гэнэ. Тэд Калифорни мужийн 120 мянга гаруй ижил хүйстний мэдээллийг нэгтгэн дүгнэсэн байна. Калифорни б у с а д мужаас илүү и ж и л хүйстний э р х и й г х ү л э э н зөвшөөрдөг учраас АНУ-ын ийм хүмүүсийн олонх нь тус мужид амьдардаг. Ижил хүйстнүүд өвчлөмтгийгөөс гадна энгийн хүмүүстэй харьцуулахад хорт хавдраар өвчлөх нь хоёр дахин их аж. Түүнчлэн тэдний олонх нь тамхи татдаг нь тогтоогдсон бөгөөд энэ нь хорт хавдар тусах, дархлаа сулрах эрсдлийг нэмэгдүүлдэг байна. Судалгааг ахласан Бостоны их сургуулийн Олон нийтийн эрүүл мэндийн тэнхмийн доктор Ульрике Боемер “ижил хүйстнүүд энгийн хүмүүсээс илүү бие, сэтгэлийн зовиуртай байдаг” гэжээ. 

Эх сурвалж: Монголын үнэн

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top