Элизабет Тейлор нууц охиныхоо эцгийг мэддэггүй

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 11

Тэрээр энэхүү нууцаа нас бартлаа маш ихээр нууцалж байжээ. Энэ тухайгаа Элизабет Тейлор Жон Коэнд дурсан ярьж байсан гэнэ. Харин Жон уг нууцыг New York Post сониноор дамжуулан нийтэд дэлгэхээр шийджээ. Холливудын хатан хаан маань Нора хэмээх нууц охинтой гэнэ. Жон энэ талаар бүр 1960-аад оны үед мэдсэн ч хатагтайг нас бартал хэнд хэлэхгүй хэмээн амлажээ. Норагийн эцэг Элизабеттай гэрлээгүй юм. Хамгийн хачирхалтай нь тухайн үед тэрээр нэгэн зэрэг гурван залуутай явалддаг байжээ. Тэгэхээр хэн нь охины эцэг гэдгийг мэдэх аргагүй байысан гэнэ. Нора гэх бүсгүй өнөөг хүртэл эхийгээ хэн гэдгийг мэддэггүй байсан байна. Лиз нь төрмөл гурав харин өргөмөл нэг хүүтэй юм. Тэдгээр нь Майкл Говард Уилдинг, Кристофер Эдвард Уилдинг, Элизабет Фрэнсис Тодд мөн Мария Бертон нар ажээ.

Р.Слава

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top