Хорвоогийн хамгийн үнэтэй зүйлс

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 11

Хамгийн үнэтэй автомашин-Bugatti Type 57SC Atlantic

Эзэд нь энэ машинд 30-40 сая доллар зарцуулсан байдаг ажээ. 1936 онд ийм загварыг ердөө дөрөвхөн ширхэгийг хийжээ. Харин өдгөө хоёрхон нь “амьд сэрүүн” байгаа юм. Харин түүнээс арай хямдхан автонд америкийн дизайнер Р. Лорений бүтээл тооцогддог аж. Түүний 1961 онд бүтээсэн Ferrari-250 GTO хэмээх загварын машин 28.5 саяд хүрдэг байна.

Хамгийн үнэтэй байшин- Antillia

Энэ үнэтэй байшин Энэтхэгийн Мумбаи хотод байдаг гэнэ. Эзэн эь Энэтхэгийн тэрбумтан Мукеш Амбани. Байшин 27 давхар бөгөөд хоёр тэрбумаар үнэлэгджээ.  өндөр нь 168 м. Талбай нь 400 000 квадрат метр. Заргаан давхар автомашины зогсоол, 65 хүнгий суудалдтай кино театр, нисэх тэрэгний буудал, давхар болгонд цэцэрлэгт хүрээлэн, йогийн студи, бүжгийн том заал, болор гэрлийн бүрхүүл гээд… энэ байшинд 600 хүн үйлчилгээний ажил эрхэлдэг байна.

Хамгийн үнэтай алмааз эрдэнэ

17 зуунд олдсон цэнхэр өнгийн «Виттельсбах» хэмээх энэ алмааз эрдэнийг Christie’s-ийн дуудлага худалдаагаар 24.3 сая доллараар худалджээ. Жин нь 35,56 карат.

Хамгийн үнэтэй коктейль-«Diamonds-Are-Forever»

Энэхүү амттан ундааг Токио дахь Ритц-Карлтон зочид буудалд таамшаалж болно. Үнэ нь 15.000 доллар. Дээд зэрэглэлийн «Belvedere» архиар бэлтгэсэн уг коктейльд 1.06 карат алмааз хийдэг ажээ.

Хамгийн үнэтэй уран зураг-«№5, 1948»

2006 онд Sotheby’s-ийн дуудлага худалдаагаар «№5, 1948» хэмээх энэ зургийг мексикийн санхүүч Дэвид Мартинез140$ саяар худалдан авсан юм. Америкийн зураач Жексон Поллок 1948 онд уг зургийг зурсан аж.

Р.Слава

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top