Уильям, Кейт хоёрын бал сарын аяллыг нууцалж байна

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 11

Кэмбрижийн гүн Уильям, гэргий Катеринтайгаа бал сараа тэмдэглэхээр Энэтхэгийн далайн үзэсгэлэнт Сейчеллес арлыг зорьжээ. Гүнгийн ажлын хуваарийн улмаас хэд хоног хойшилсон бал сарын аяллаа тэд өчигдөр эхэлсэн гэнэ. Уильям, Кейт хоёр бал сарын аяллаа хаана өнгөрүүлж буйг Кларенсын ордон нууцалж байгаа ч урт чихтэй хэвлэлүүдийн олж мэдсэнээр тэд хувийн онгоцоор Сейчеллес арал руу нисчээ.Шинэхэн гэрлэгсэд Энэтхэгийн далайн хамгийн үзэсгэлэнтэй арал гэгддэг Сейчеллест хоногийн 8000 ам.долларын үнэтэй тансаг харшид амарч тухалж байгаа аж. Самрын мод, цагаан элс, болор мэт тунгалаг далайн усаараа алдартай Сейчеллес аралд зөвхөн дээд зиндааныханд зориулсан өндөр үнэ төлбөртэй амралтын орд харшууд байдаг. Тэдгээр орд харш нь хоорондоо нэлээд зайтай, тус тусдаа үйлчлэгч, тогоочтой учир хүний хөлөөс хол, нууцлаг амрахыг хүссэн хүмүүст яг тохирдог гэнэ.

Эх сурвалж: Ардчилал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top