Тайландад долдугаар сард сонгууль болно

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 11

Тайландын Ерөнхий сайд парламентаа тарааж, ирэх долдугаар сарын 3-д сонгууль хийхээр зарлажээ. 2008 онд эдийн засгийн ид хямралын үеэр Ерөнхий сайд болсон Абхисит Вежжажива хоёр жил Засгийн газар тэргүүлэхдээ улаан цамцатнуудын цус асгаруулсан ширүүн тэмцлийг ч давж, танхимаа унагалгүй авч үлдэж байсан. Засгийн эрхийг хүчээр шилжүүлэхийн эсрэг зогсож чадсан тэрээр одоо сонгуулийн замаар засаг төрөө солих цаг нь болсон гэж үзэж байгаа аж. Сонгуулийн өмнөх олон нийтийн санал асуулгаар А.Вежжаживагийн тэргүүлдэг Ардчилсан нам ирэх сонгуульд төдийлэн олон суудал авч чадахааргүй байгаа нь ажиглагджээ. Гэвч тэрээр ялах, ялагдахыг үл харгалзан, дараагийн парламент, Засгийн газрыг хууль ёсны дагуу сонгуулиар сонгох хэрэгтэй хэмээн мэдэгджээ.

Эх сурвалж: Ардчилал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top