Зам засварын ажилд 12 тэрбум рубль зарцуулна

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 11

Москва хот энэ жил 1.34 сая квадрат метр талбайг өнгөт хавтангаар бүрнэ гэж хотын дарга С.Собянин "Интерфакс" агентлагт өгсөн ярилцлагадаа дурджээ. Тус хот зам засварын ажилд энэ жил 12 тэрбум рубль зарцуулахаар болсон. Засварын ажилд ийнхүү хүч хаях болсон нь иргэдээ бодсондоо ч биш юм гэж Оросын шар хэвлэлүүдэд бичиж байна. Зам засварын ажлыг Собянины эхнэрийн компани хийнэ гэдгийг тэд олоод мэдчихжээ. Энэ хатагтайн компани С.Собяниныг Тюмень мужийн захирагч байхад хотын засварыг бүгдийг нь хийдэг байсан гэнэ.

Эх сурвалж: Монголын мэдээ

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top