Усанд орохдоо дуулахаа больцгооё

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 11

Венесуэлийн 23 мужийн 11 нь уржигдар цахилгаангүй болжээ. Цахилгаан түгээдэг гол станцад нь хоёр ч удаа осол гарснаар ийнхүү ажиллагаагүй болсон аж. Гэхдээ гарсан гэмтлийг нэг цагийн дотор засч чадсан гэж эрх баригчид мэдэгджээ. 2010 оны эхнээс Венесуэльд бүх нийтийн цахилгааны хязгаарлалт хийж эхэлсэн бөгөөд Ерөнхийлөгч Уго Чавес ус, цахилгаан хэмнэх зорилгоор "Усанд орохдоо дуулахаа больцгооё" гэсэн уриалга гаргаж байсан удаатай.

Эх сурвалж: Монголын мэдээ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu