Сайн хvнийг бууны овоо хараа онилдог (фото+текст)

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 12

Бид бvгд тvvхэнд нэрээ vлдээхийг хvсдэг. Гэхдээ тэр нь янз бvрийн хувь тавилангаар шийдэгдэнэ. Зарим нь зуурдаар vхэж, зарим нь баатарлаг гавьяа байгуулж. Харин ихэнх нь ор мөргvй энэ хорвоогоос оддог доо. Тэгвэл энэ удаад бусдын бууны суманд оногдон «баатар» болсон зарим алдартнуудыг танилцуулъя. Хамгийн олон улс төрчдөө буудуулснаараа Америк энэ vзvvлэлтийг тэргvvлж байна.

Авраам Линкольн

Америкийн 16 дахь ерөнхийлөгч. 1865 онд театрт vзвэр vзэж байгаад буудуулсан. Есөн цаг орчим ухаан орохгvй байж байгаад таалал төгссөн

Теодор Рузвельт

Америкийн 26 дахь ерөнхийлөгч. 1912 онд цээжиндээ буудуулсан. Гэхдээ тvvний энгэрийн халаасанд байсан нvдний шил болон 90 хуудастай илтгэл нь амийг нь аварсан. Ингээд цээжин дэхь гурван см-т орсон сумтайгаа насыг баржээ.

Жон Ф. Кеннеди

Америкийн 35 дахь ерөнхийлөгч. 1963 онд толгой болон хvзvvндээ хоёр удаа буудуулан нас барсан.

Ли Харви Освальд

Жона Кеннедиг алуулсанаас хойш хоёр хоногийн дараа алуурчин Ли Харви Освальдыг шөнийн клубт бууджээ. Шvvх тvvнд ял оноож амжаагvй юм. Тиймээс өнөөг хvртэл тvvнийг Кеннедиг алсан хэмээн бураатгаж чадаагvй байгаа билээ.  

Мартин Лютер Кинг

Америкийн хvний эрхийг хамгаалагч. 1968 онд зочид буудлын тагтан дээрээ буудуулсан. Сум хvзvv болон нугасыг нь оносон. Цагийн дараа эмч нар тvvнийг vхсэн хэмээн зарлажээ.

Рональд Рейган

Америкийн 40 дэхь ерөнхийлөгч. 1981 онд тvvнийг шархдуулжээ. Сум зvрхнээс нь хоёр см зөрсөн. Шарх хvнд байсан тул цус их алдсан. Гэхдээ эмч нар тvvнийг хөл дээр нь босгож чаджээ.

Владимир Ильич Ленин

Анх 1918 онд тvvн рvv халдсан ч сум оноогvй. Харин тэр оны найман сард дахин тvvн рvv халдан гар болон хvзvvг нь шархдуулжээ. Агуу удирдагч тэр дороо эмнэлэгт хvргэгдсэн бөгөөд цаашдаа Иличийн эрvvл мэнд эрс муудахад уг шарх  нөлөөлсөн.

Че Гевара

Аргентиний улс төрч, хувьсгалч. 1968 онд Америкийн хvчнийхэн тvvнийг цаазаар авсан. Сум тvvний гар хөл болон цээжний хөндийд туссан байна.  

Махатма Ганди

Энэтхэгийн улс төрийн зvтгэлтэн. 1948 онд тэрээр Нью Делигээр салхилж явахдаа буудуулжээ. Vvнээс өмнө 1934 онд тvvн рvv гурван ч удаа халдаж байв.

Боб Марли

1976 онд тvvний гэр лvv халдах vеэр менежер нь эхнэрийн хамт шархдсан. Харин хоёр хоногийн дараа цээжиндээ шархдсан Марли тоглолтоо хийж байсан гэдэг.  

Жон Леннон

The Beatles-ийн лидер агсан. 1980 онд тvvнийг гудамжинд нуруу руу нь бууджээ. Газар дээрээ нас барсан билээ.

Тупак Шакур

1994 онд тэрээр таван удаа буудуулсан. Хоёр сум толгойд нь, гурван сум цээжинд нь... Гэхдээ гурван цагийн мэс ажил тvvний амийг аварсан. Гэвч Шакур 1996 онд дөрвөн удаа буудуулжээ. Тэрээр сэхээн амьдруулах тасагт зургаа хоноод өнгөрчээ.

Notorious B.I.G.

Энэ рэппер 1997 онд гэрлэн дохион дээр машинтайгаа зогсож байхдаа хэд хэдэн удаа буудуулан таалал төгсчээ.  Тэр “Soul Train Music Awards” хэмээх шагнал гардуулах ёслолоос тараад явж байсан.  

50 Cent

2000 онд энэ рэппер эмээгийнхээ гэрт байхдаа гэмт этгээдийн бай болсон. Дээрэмчид тvvнийг есөн удаа буудаж шархдуулсан. Гар, хөл, цээж, хvзvvндээ шархджээ. Харин гэр бvлийнхэн нь өртөөгvй байна. Гурван өдрийн дараа тvvнийг буудсан этгээд алагдсан. Одоо 50 Cent байнга сум нэвтэрдэггvй хантааз өмсдөг.

Akon

2005 тэрээр продюсер Роберт Монтанезын хамт буудуулсан. Эйкон шархдаж харин найз нь машин дотроо vхжээ. Konvicted цомог нь Монтанезийн дурсгалд зориулагдсан.

Ларри Флинт

Hustler порно сэтгvvлийг vндэслэгч Ларри шvvх хурлын дараа буудуулсан. Тvvнээс хойш тэрээр байнгын суумгай болжээ.

Жанни Версаче

1997 онд модельер өглөөний гvйлтийн vеэр буудуулжээ. Харин нөгөөх этгээд хэргийн дараахан амиа хорложээ.

Р.Слава Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top