Америкчууд Осама бен Ладеныг устгаагүй бөгөөд түүнийг устгасан гэх тусгай ажиллагаа нь зохиомол зүйл гэж Ираны мэдээллийн сайд, тусгай албаны дарга Хейдар Мослехи мэдэгджээ. “Америкчууд бен Ладеныг устгасан гэж нотолж байгаа боловч үнэн хэрэгтээ бол өвчний улмаас нас нөгчсөн. Бидэнд үүнийг нотлох баримт, бас гэрчүүд бий” гэж тэрбээр хэлсэн байна. АНУ-д сонгууль ойртож байгаа үед эдийн засгийн байдал тааруу байгааг нуух зорилгоор бен Ладеныг устгасан гэх “жүжиглэл”-ийг зохион байгуулсан гэж Ираны сайд хэлжээ.
Эх сурвалж: МОНЦАМЭ
Сэтгэгдэл ( 0 )