“Аррlе” брэнд нэр хүндээрээ “Google”-ийг гүйцэж дэлхийн хамгийн үнэтэй брэндээр шалгарлаа. Үүнийг Миллвард Браун агентлагийн явуулсан судалгааны дүн нотолжээ. Дөрвөн жилийн турш дэлхийн хамгийн үнэтэй 100 брэндийн жагсаалтыг “Google” компани тэргүүлсээр ирсэн юм. Гэвч “iPhone” гар утас, “iPad” таблетуудын зэрэглэл өссөнөөр “Аррlе” компани жагсааптыг тэргүүлж чадсан байна. Уг брэндийн зах зээлийн үнэлгээ нь жилийн дотор 84 хувиар өссөн бөгөөд одоогийн байдлаар 153 тэрбум долларт хүрсэн байна. Дэлхийн хамгийн үнэтэй 10 брэндийг танилцуулъя.
1. Аррlе 153 тэрбум доллар
2. Google 111 тэрбум доллар
3. IВМ 101 тэрбум доллар
4. McDonald’s 81 тэрбум доллар
5. Microsoft 78,2 тэрбум доллар
6. Соса-Соlа 73,8 тэрбум доллар
7. АТ&Т 69,9 тэрбум доллар
8. Marlboro 67,5 тэрбум доллар
9. China Mobile 57,3 тэрбум доллар
10. General Electric 50,3 тэрбум доллар
Уг компанийн брэнд ийнхүү өндрөөр үнэлэгдэх болсон нь брэндийн алдар нэрээс гадна хамтран ажилладаг компаниуд болон өрсөлдөгчдийнх нь өгсөн үнэлгээ нөлөөлсөн гэж судалгааны Миллвард Браун агентлагийн захирал Питер Уэлш хэлжээ. Сонирхуулахад, хамгийн үнэтэй 10 брэндийн зургаа нь мэдээллийн технологийн салбарт үйл ажиллагаа явуулж буй компаниудын брэнд юм. Харин “Facebook” сүлжээ жагсаалтын 35 дугаарт бичигдсэн ба брэндийг нь мэргэжилтнүүд 19 тэрбум доллараар үнэлсэн байна. Дээрх компаниудтай зэрэгцэж түргэн хоолны “McDonald’s” сүлжээний брэнд жагсаалтад дөрөвдүгээрт орсон бөгөөд өнгөрсөн жилийн жагсааптад зургадугаарт бичигдэж байжээ. “McDonald’s”-ийн энэ амжилт нь Хятадад түргэн хоолны салбарын нэр хүнд нэмэгдсэнтэй холбоотой юм. Мөн эхний аравт “Соса-Соlа” болон “Marlboro” брэндүүд багтжээ. Харин автомашин үйлдвэрлэгч компаниудын дотроос “Toyota” компанийн брэнд хамгийн үнэтэйд тооцогдсон байна.
Эх сурвалж: МОНЦАМЭ
Сэтгэгдэл ( 0 )