Залилангийн хэрэгтэнг хайж байна

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 12

Хэд хэдэн ноцтой залилангийн хэрэгт холбогдоод мөрдөн байцаалтаас оргон зайлсан Монгол Улсын иргэнийг Приморийн хязгаарын Находинск хотын Дотоод хэргийн эрүүгийн мөрдөн байцаах албанаас эрэн сурвалжилж эхэллээ. Гэмт этгээд 28 настай, Улаанбаатар хотын харьяат, орос үндэстэн Алексей Нуштаев гэгч аж. Тэрбээр залилангийн хэргээр мэргэшсэн нэгэн гэж тус хотын цагдаагийн байгууллагаас мэдээлжээ. Түүний байгаа газрыг мэдээлсэн хүнд өндөр шагнал  олгоно хэмээн хохирогчид болон Находинск хотын Эрүүгийн эрэн сурвалжлах албанаас зарласан байна.

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top