БЗД-ийн шинээр томилогдсон Засаг дарга Э.Бат-Амгалан “Зөв амьдрах ухаан” ТББ-т ажиллаа

2017 оны 03 сарын 06

Баянзүрх дүүргийн Засаг дарга Э.Бат-Амгалан, ИТХ-ын дарга Г.Атармаа болон албаны хүмүүс өнөөдөр тус дүүргийн V хороонд үйл ажиллагаа явуулдаг “Зөв амьдрах ухаан” төрийн бус байгууллагад ажиллаа.

Энэ үеэр Баянзүрх дүүргийн Засаг дарга Э.Бат-Амгалан: “Орох оронгүй, шоронгоос суллагдаад очих газаргүй хүмүүсийг бичиг баримтжуулахаас эхлээд амьдралд хөлөө олоход  тусалж байгаад талархалтай байна. 300 000 гаруй хүн амтай Баянзүрх дүүргийн хэмжээнд хамгийн олон бүлтэй нь танайх. Албаа аваад хамгийн түрүүнд танайд ирж байдалтай нь танилцаж, санал солилцон хамтарч ажиллахаар ирлээ” гэв.

“Зөв амьдрах ухаан” ТББ-ын дарга Г.Загдаа: Хэн дарга болох нь ерөөсөө чухал биш. Д.Пүрэвдаваа шиг битгий байгаарай. Ах эгч хоёрт нь ярих юм их бий. Үе үеийн засаг дарга нар манайд ирж байгаагүй. Та нар ирсэнд баяртай байна. Манайхаас хамтарч ажиллахад хэзээд бэлэн байна гэдгийг хэлж тус төвийн үйл ажиллагааг албаны хүмүүст танилцуулсан юм.

“Зөв амьдрах ухаан” ТББ-т өнөөдрийн байдлаар 24 өрхийн 120 гаруй хүн амьдарч байгаа. Тэдэнд үйлчлэх эмч, халуун усны газар зэргийг Г.Загдаа гуай барьсан. Тэдгээрийн тал нь хүүхдүүд. Хүүхдүүд тус төвийн цэцэрлэгт хүмүүждэг бөгөөд тун удахгүй цэцэрлэгийнхээ шинэ байранд орохоор зэхэж байгаа ажээ. Шинэ цэцэрлэг 60 хүүхдийн багтаамжтай.

 “Зөв амьдрах ухаан” амьдарч байгаа иргэдийн хувьд сургалтад хамрагдан гэр, тавилга хийх, барилга барих зэргээр хөдөлмөрлөдөг эрхэлдэг.  Хөдөлмөрийн хуулийн дагуу амарч, цалинждаг юм байна.


 

Б.Энэрэл

 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
BZD-iin irgen(119.40.98.162) 2025 оны 03 сарын 13

Ene Baliar hyalar avgai yu ve? Heltsiin darga yum uu?

1  |  0
dik(122.201.21.215) 2025 оны 03 сарын 13

Тэр халзан нь засаг дарга юум уу

1  |  0
иргэн(103.26.195.101) 2025 оны 03 сарын 13

БЗД одоо л зөв гольдролдоо орох нь,МАН хэзээнээс ард иргэдийнхээ дунд орж сайн ажилладаг шүү,Амжилт хүсэе

1  |  0
xxx(122.201.21.215) 2025 оны 03 сарын 13

Ажиллалаа гэж бичээчээ. Боловсрол муутаа

1  |  0
ХАРДАГЧ(202.179.23.66) 2025 оны 03 сарын 13

МАН-ЫН ГИШҮҮН БАЙХАД ХУУЛЬ ХЭНД ХАМААТАЙ ГЭЖ ХОЛ ОЧИЖ ХУЦВАА БОЛНО БИЗ

1  |  0
Top