АН-ын аймаг, дүүргийн намын даргын сонгуулийн бүртгэл эхэллээ

Автор | Zindaa.mn
2017 оны 03 сарын 07

 Ардчилсан намын бүх шатны удирдах ажилтан сонгох сонгуулийн бүртгэл эхэлсэн байна. Орон нутгийн сонгуульд аймаг, дүүргийн намын хороогоо ялалтад хүргэж чадаагүй намын дарга нар үүрэгт ажлаа өгч шинэ дарга нарыг сонгоно. Мөн намын хорооны гишүүдийг шинээр сонгох юм. Завхан аймаг болон Баянгол, Баянзүрх, Сүхбаатар дүүргүүдээс бусад аймаг, дүүрэгт намын дарга нарыг шинээр сонгох аж. Намын дарга болон намын хорооны гишүүнд нэр дэвшигч нь тодорхой дэнчингийн мөнгөө тушаах үүрэг хүлээж байгаа юм байна.

 Дэлгэрэнгүй мэдээллийг www.demparty.mn хуудсаас авна уу. Нэр дэвшигчдийн бүртгэл Ардчилсан намын Сургалт, сурталчилгааны төв буюу Төв шуудангийн урд байрлах хуучин намын байранд авах аж.

 Т.Түвшин 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top