АН-ын ҮБХ-нд өрсөлдөхөд гурван сая төгрөг төлнө

Автор | Zindaa.mn
2017 оны 03 сарын 09

Ардчилсан нам шинэчлэлийн ажлын хүрээнд намын бүх шатны сонгуульт албан тушаалтнуудын сонгууль явагдаж байгаа. Мөн гишүүдийн шинэчилсэн бүртгэл энэ үеэр явагдаж байна. Намын сонгуульт албан тушаалтан гэдэгт аймаг, нийслэл, сум, дүүргийн намын хорооны дарга нар, Үндэсний бодлогын хороо буюу хуучнаар ҮЗХ-ны гишүүн зэрэг албан тушаалууд багтаж байгаа юм. Тэгвэл Үндэсний бодлогын хороонд өрсөлдөх сонирхолтой нэр дэвшигчид гурван сая төгрөгөөр мандатаа авах юм байна. 380 суудлын төлөө 700 орчим хүн өрсөлдөх гэж байгаа талаар АН-аас мэдэгджээ. АН-ын дотоод сонгуульд оролцох гишүүддээ гишүүнчлэлийн 1200 төгрөгийн татвараа төлж саналын эрхээ баталгаажуулсан байх шаардлагыг тавьсан. Мөн ҮБХ-ны сонгуульд оролцогч сонгогдоогүй тохиолдолд гурван сая төгрөгөө намдаа үлдээх шийдвэрийг гаргажээ.

 

Б.Тэнгис

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top