МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэжамьян, Нарийн бичгийн дарга Б.Тулга болон бусад гишүүд өнөөдөр цаг үеийн зарим асуудлаар хэвлэлийн бага хурал хийлээ.
Тэд МАХН-ын Бага чуулганаас гарсан шийдвэр, мэдэгдлийг танилцуулж мөн Эрдэнэтийн 49 хувь болон ОУВС-гийн хөтөлбөр”-ийн талаар гаргасан мэдэгдлээ танилцууллаа. Уг мэдэгдлийг О.Тулга, Д.Эрдэнэжамьян нар уншиж танилцуулав.
Мэдэгдэлд “Эрдэнэт Үйлдвэр”-ийн талаар “УИХ, Засгийн газар болон хууль шүүхийн байгууллагууд Эрдэнэт УБҮ-ийн ОХУ-ын мэдэлд байсан хувь эзэмшлийг Монголын талд шилжүүлэх явцад хууль зөрчин хувийн хэвшлийн байгууллагад зувчуулсан асуудлыг шалган тогтоож, улс, ард түмний зөрчигдсөн эрхийг сэргээх үүрэгтэй. Цаашид Эрдэнэт УБҮ, Монросцветмет ХХК-ийн төрийн мэдэлд шилжин ирсэн хувь хувьцааг монголын ард түмний нийтийн, дундын өмч болгон зарлах, төрийн өмчийн ашиглалт, үр ашигтай байдпыг сайжруулан олон нийтэд нээлттэй, ил тод болгох ёстой” хэмээжээ.
Мөн ОУВС-ийн Өргөтгөсөн санхүүгийн хөтөлбөрийн тухайд “МАН ОУВС гэх олон улсын байгууллагын нэрийг урдаа барьж сонгуулийн амлалтаас ухарч байна. Өмнөх Засгийн газрын үеийн ажил байдлыг мэдээгүй байснаас үүдсэн гэж үзэх ямар ч боломжгүй. Харин ч мэдсээр байж ард түмнийг хууран мэхэлсэн, хууль бусаар худал амлаж төр, засгийн эрх мэдлийг авсан гэж бид үзэж байна. Хэрвээ цаашид сонгуулийн амлалтаас ухран буцах, хууран мэхлэх ажлаа үргэлжлүүлсээр байвал МАХН-ын зүгээс УИХ, Засгийн газрыг огцруулах, шинээр УИХ-ын сонгууль явуулахыг шаардах болно" гэжээ.
МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэжамьян цааш хэлэхдээ “ОУВС-гийн хөтөлбөрт орохгүйгээр эдийн засгийн хүндрэлээс гарах олон гарц байна. Бид УИХ-ын сонгуулиар 10 жилийн дотор манай улс дэлхийд эхний 30-д орох нөхцөл бололцоотой гэж зорилт тавьж байсан. Жишээ нь Таван толгой орд байна. Таван толгойн ордоос хамгийн багадаа 100 тэрбум ам.доллар олох боломжтой. Гэтэл таван толгойг хөдөлгөхгүй байгаагийн шалтгаан нь Таван толгойг улсад биш хувьдаа авах сонирхолтой хүмүүс байгаа" гэв.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү намаасаа гарах талаар зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр бичихх болсон билээ. Энэ талаар мэдээллийн дараа сэтгүүлчид асуухад, "Хувь хүний асуудал хөндсөн асуулт байна. О.Баасанхүү гишүүн бид нартай хамт байж, үзэл баримтлалаа дэмжиж ажиллана гэдэгт итгэж байна" хэмээн тус намын ЕНБД Д.Эрдэнэжамъян хэлэв.
Б.Алтжин

Сэтгэгдэл ( 5 )
zailaa guluguu ochij yumaa doloo
Энэ нэг нус нулимстайгаа хутгалдсан нусны гэр одоо юу вэ? Энхбаярын бууны нохой...
ENE YUM BOGS DOLOOGCH ENKHBAYARIIG OMROOD UILAAD L BSAN KKKK IIM ERIIN SUGNUUD IH BGA DA ODOO UED
Уйлвал намдаа үлдэнэ.
ЖААХАН УЙЛААД ХАЙРЛАЧИХГҮЙ ЮҮ ДЭЭ ЖАМЪЯКАА