Мэдлэгтэй нь биш мөнгөтэй нь ”Ардчилсан нам”-ын бодлогыг тодорхойлно

Автор | Zindaa.mn
2017 оны 03 сарын 10

Сонгуульд ялагдсанаас хойш намын даргаа сольж бодлогын нам болж шинэчлэгдэх зорилго тавиад байсан. Ардчилсан намын мөнгө саах үйлчилгээ эхэлж байна. Үндэсний бодлогын хороонд өрсөлдөхийн тулд зургаан сая төгрөгийн дэнчин төлөх ёстой. Нийслэлийн Ардчилсан намын даргад өрсөлдөх бол 90 сая, аймгийн Ардчилсан намын даргад өрсөлдөх бол 20 сая, дүүргийн Ардчилсан намын даргад өрсөлдөх бол 15 сая төгрөгийн дэнчинг тус бүр төлнө. Мөнгө төлж ямар нэгэн суудлын төлөө өрсөлдөх юм бол урд зүгээс мөнгөтэй төлөг ирээд 90 саяыг нь гурав нугалаад Нийслэлийн Ардчилсан намын дарга хийгээд явж болохгүй гэж үү. Уул нь олигархуудыг үгүй хийх зорилготой мөнгө төлж суудалд суух алдааг үгүй хийнэ гэж Ардчилсан нам бодлогын нам болж шинэчлэгдэхээр шинэтгэлийг эхлүүлсэн. Гэтэл дэнчин нэрээр хахууль өгч суудалд суудаг жишиг арилаагүй бололтой. Мэдлэгтэй, чадалтай нь биш мөнгөтэй бодлогогүй нь Ардчилсан намын бодлогыг тодорхойлсон хэвээр үлдэх нь эндээс харагдаж байна.

 

Б.Тэнгис

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин (66.181.190.34) 2025 оны 03 сарын 13

Ардчилал гэдг нь ард түмэн засаглах гэсэн агуулгатай. АН-д бол ард түмний хэт цөөнх баячууд, сонголтоор биш мөнгөөр засаглах болсон. Сай намын даргын сонгууль үүний нэг баталгаа байлаа. АН шинэчлэгдэх байтугай, бүр ялзарсан. Өнөөдрийн АН бол ардчилсан хүчин биш Авилгачдын л бүлэглэл.

1  |  0
khatan(122.201.22.157) 2025 оны 03 сарын 13

баян нохдууд байраа алдахгуй гэж байгаа нь тэр. тэд хагартлаа улсыг цусалцан юм чинь

1  |  0
Top