АН-ын гишүүн, ЕТГ-ын дарга асан П.Цагаан Ардчилсан намын гишүүд, дэмжигчдийг янз бүрээр шахаж, боомилсон шийдвэрээ эргэж харахыг намын дарга С.Эрдэнэд ил захидал болгон илгээжээ. Нам бүх шатны удирдах ажилтны сонгуульд нэр дэвшигчдийг бүртгэж байгаа. Гэвч намын Дотоод сонгуулийн хорооноос гаргасан тогтоолын дагуу бүх нэр дэвшигч сонгуулийн хураамж болон дэнчин төлөхөөр болжээ.
Тухайлбал, Үндэсний бодлогын хороо /ҮБХ/-ны гишүүнд нэр дэвшигч гурван сая төгрөгийн сонгуулийн хураамж, мөн ийм хэмжээний дэнчин тавих ёстой. Түүнчлэн нийслэлийн намын даргад нэр дэвшигч 90, аймгийн намын даргад бол 15, дүүргийн намын даргад нэр дэвших бол 20 сая төгрөгийн сонгуулийн хураамж төлөх ёстой. Мөн 2016 оны сонгуульд намаа ялагдуулсан бүх шатны намын даргыг удирдах ажилтны сонгуульд бүртгэхээс татгалзах аж.
Түүнчлэн өнгөрсөн сонгуульд бие даан нэр дэвшсэн, өөр намаас нэрийг нь дэвшүүлсэн, намын гишүүнчлэлээс хасагдсан зэрэг “тодотголтой” бол бүртгэхгүй. Энэ мэтээр Үндсэн хуулийн суурь зарчмыг зөрчсөн шийдвэрээ нэн даруй засч залруулах ёстой гэдэг байр сууриа П.Цагаан илэрхийлжээ.

Сэтгэгдэл ( 2 )
Цагааны тавьж буй шаардлага зөв дэмжиж байна
eniig zub gej bodoj bgvbolood yuch hiij chad