Монголын медиа корпорациас зохион байгуулж буй “Ардын үг” иргэдийн зөвлөлдөх хэлэлцүүлэг энэ сарын 6-нд болж өнгөрлөө. Энэ удаагийн зөвлөлдөх хэлэлцүүлэгт Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн найман жилийн ажилд 1-10 хүртэлх оноогоор үнэлгээ өгсөн гэнэ.
Хэлэлцүүлэгт оролцогчид Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн найман жилийн хугацаанд гадаад харилцаа, батлан хамгаалах, үндэсний аюулгүй байдлын чиглэлээр ямар санаачлага гаргав, ямар үр дүнд хүрэв, Монгол Улсын нэр хүнд гадаад ертөнцөд ямар хэмжээнд үнэлэгдэж байна гэдэгт үнэлгээ өгсөн байна.
Санал хураалтад оролцсон нийт иргэдийн үнэлгээг нэгтгэхэд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 10-аас 8.9 оноо авчээ.
Нэг үгээр хэлбэл өнгөрсөн найман жилийн хугацаанд ерөнхийлөгч Ц.Элбэгдорж бараг л онц дүнтэй ажилласан байна. Мөн гадаад харилцаа, батлан хамгаалах, үндэсний аюулгүй байдлын чиглэлээр гаргасан түүний санаачлага тун сайн үр дүнтэй байж, Монгол Улсын нэр хүнд гадаад ертанцөд өндрөөр үнэлэгдэж чадсан гэнэ.
Харин олон нийт “Ардын үг” иргэдийн зөвлөлдөх хэлэлцүүлэгт оролцож, ерөнхийлөгчид онц дүн тавьсан иргэдийг шударга дүн тавьсан гэдэгт нэг л итгэлгүй байгаа тухай жиг жуг гэлцэх болов. Яагаад ерөнхийлөгчийн ажилд 100-хан хүн санал өгч байгааг ойлгохгүй нэг нь ч байна. Учир нь монгол улсын хүн ам аль хэдийн гурван сая гарчихаад байхад ерөнхийлөгч өөрийнхөө найман жилийн ажилд 100 хүнээр дүн тавиулжээ. Тэгэхээр олон нийтийн эргэлзээ зүй ёсны хэрэг байж ч болох юм.
“Цензургүй яриа” нэвтрүүлгийн хөтлөгч Л.Мөнхбаясгалан ерөнхийлөгчийг хэлсэн амандаа хүрэхийг өөрийн цахим хуудсаараа шаардав. Тэрбээр “Sponsored хийж мөнгө төлөн ФБ-д энэ мэдээллээ оруулж байхаар Ерөнхийлөгч та ард түмний өмнө амласнаараа “Цензургүй яриа” навтрүүлэг хүрэлцэн ирнэ үү. Elbegdorj Tsakhia манай нэвтрүүлэг үнэ төлбөргүй шүү дээ” хэмээн бичжээ.
Энэхүү “Ардын үг” хэлэлцүүлгээс гаргасан үр дүнгийн дараа “Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ажлаа ямар түвшинд хийсэн бэ” гэсэн цахим санал асуулгад 1400 хүн “Маш муу” гэх үнэлгээг өгсөн байна.

Өнгөрөгч оны дөрөвдүгээр сард Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг Ерөнхийлөгчийг “Шударга бусын хонгилын хаан” хэмээн Төрийн ордноос олон нийтэд зарласан байдаг. Нэгэн цагт мөр зэрэгцэн зүтгэж явсан дотны нөхөр нь ийн хэлсэнд олон нийт нэлээд цочирдож хүлээж авсан. Гэвч улс төрийн бүхий л сенсаацтай сэдэвт ерөнхийлөгчийн нэр холбогддог нь зүгээр л тохиолдол уу.
Улс орон эдийн засгийн хямралд өртөж, гадаад өр нь 21,4 тэрбум ам.долларт хүрээд байхад тэрбээр юу ч дуугарсангүй. Харин өнгөрөгч зургаадугаар сарын сүүлээр болсон "Эрдэнэт" үйлдвэрийн хувьчлал сонгуулийн дараа асуудал дэгдээхэд сая нэг дуугарав.
Тэрбээр “Ц.Нямдоржийн мэдэгдлийн ард “Эрдэнэт үйлдвэр”, ард түмнийг бодсон үнэр ч байхгүй гэдгийг хэлье. Харин “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг худалдсантай холбоотой асуудлыг судлах ажлын хэсгийн ахлагч (Сангийн сайд Б.Чойжилсүрэн), Ц.Нямдорж хоёр хуйвалдсан, танил тал татсан байдал харагдаж байгаа. “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг худалдсан асуудалд хууль бус зүйл байгаа бол хүчингүй болгох ёстой шүү дээ. Б.Чойжилсүрэн, Ц.Нямдорж хоёр буруу болсон гээд байгаа зүйлдээ бололцоо олгосон учраас хуйвалдсан гэж хэлээд байгаа юм. Тиймээс бололцоо олгосон албан тушаалтнуудтай хариуцлага тооцох ёстой” хэмээж байв.
Түүний “Эрдэнэт” үйлдвэрийн талаар баримталж буй бодлого, үзэл баримтлалыг тусгасан энэхүү мэдээлэл өнөгөрч аравдугаар сарын эхээр дийлэнх сайтуур цацагдсан. Энэ нь түүнийг “Эрдэнэт” үйлдвэрт нэлээд анхаарал хандуулж буйг харуулав.
Харин өнгөрөгч сарын 10-нд төрөөс “Эрдэнэт” үйлдвэрийг буцааж авсан тухайгаа олон нийтэд мэдэгдсэн. Харин тэр үеэр ерөнхийлөгч чуулганы танхимд суугаад гишүүдийг нэлээд загнасан сурагтай.
Тэрбээр “УИХ гэдэг бол Монголын төлөө зөвшилцөж, ойлголцож асуудал шийддэг газар. Өнөөдөр яригдаж байгаа асуудлаар шийдвэр гаргах нь. Эхлээд нэг, хоёр гишүүний мэдэгдэл байсан бол одоо шийдвэр болох нь. Бид биенээ маажаад муулаад, биенээ дийлж байгаа мэт дүр үзүүлээд урагшилж чадахгүй.
Долдугаар сарын 10-нд МҮОНТ-д өгсөн ярилцлагадаа би маш тодорхой байр сууриа илэрхийлсэн. Шинэ УИХ эхний өдрийнхөө хуралдаанаар “Эрдэнэт”-ийн асуудлыг хэлэлцэх ёстой гэж.
1990 оноос хойш энэ УИХ, Засгийн газар хамгийн түрүүнд бүрдсэн. Гэтэл одоо долоон сарын дараа ярьж байгаа. Монгол Улсын нийтлэг эрх ашигт нийцэхгүй шийдвэр гаргах гэж байна.
Энэ асуудлаар нээлттэй сонсгол хий гэж би хэлсэн. Нээлттэй сонсгол хийгээгүй.
Тал, талаасаа ярилцаад асууж тодруулаад байхад тодорхой ойлголцолд хүрэх байх гэж найдсан. Нээлттэй сонсгол яваагүй.
Засгийн газар бүрдэнгүүтээ “Эрдэнэт”-д шинэ удирдлагаа томилж, 51 нь 51 шиг, 49 нь 49 шигээ байх ёстой.
Хууль дүрэм зөрчсөн бол хуулийн байгууллагаараа шалгуулах ёстой гэдэг байр суурь би илэрхийлж байсан.
“Эрдэнэт”-ийг 30 жил ажиллана гэж тэр үеийн мэргэжилтнүүд тооцсон. Өнөөдөр 39 дэх жилдээ ажиллаж байна. Гэхдээ 600 орчим сая долларын асуудал байна. Тоног төхөөрөмж хөрөнгө оруулалт маш их шаардаж байгаа. Үүнд 500 сая ам.доллар хэрэгтэй байгаа, өмнөх шигээ ажиллахын тулд. Одоо энэ үйлдвэрийн хаалт хөгжлийн тухай ярих ёстой болсон.
“Эрдэнэт” үйлдвэрийн зэс хайлуулах үйлдвэр байгуулах ёстой гэж шаардах ёстой. Баялаг нь дуусаад ирэхэд өөр шинэ үйлдвэртэй болсон байх ёстой. Энийг 49, 51 хувиас шаардах ёстой. Гэтэл энэ зүйлүүд явахгүй байна. Монголынхоо төлөө санаа зовсондоо орж ирлээ.
Та бүхний үгээр дэлхий хүлээж авахгүй. Уран цэцэн үг хэлж байгаа. Дэлхий нийт нэг л үг хэлнэ. Монголын эрх баригчид хувийн өмчийг нийгэмчиллээ л гэж хэлнэ” хэмээн хатуурхсан.
Харин хэдхэн хоногийн өмнө УИХ-ын гишүүн асан Г.Уянга Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг АТГ-т шалгуулах хүсэлтээ илэрхийлсэн.
Тэрбээр “Цагаан сарын өмнөхөн ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой холбоотой баримтыг АТГ-т өгч, гурван асуудлыг шалгуулахыг хүссэн. Нэгдүгээрт, 2011 оны 4-р сарын 11-нд Оюутолгой компаниас 36 сая 369 мянган төгрөг гаргуулж, “Брой Хаус” хотхоны 7 тоот байрыг авсан тухай тус компанийн санхүүгийн зарлагын бүртгэлийн жагсаалтаас авсан баримт байгаа. Энэ нь авлигын хэрэг байж болзошгүй. Хоёрдугаарт, 2011 оны 9 дүгээр сард “Рио Тинто” компани ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн эхнэр Х.Болормаагийн ТББ-д зориулж, 3 сая хүртэл ам.доллар цуглуулах хандивын арга хэмжээг АНУ-ын Денвер хотноо зохион байгуулсан. Арга хэмжээгээр 2.5 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний хандив цугларсан талаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байв. Оюутолгойн гэрээ монголчуудад ашиггүйгээр барахгүй удах тусам улам алдагдалд оруулж байгаатай энэ бүхэн холбоотой гэж үзэх бүрэн үндэслэлтэй. Гуравдугаарт, Монгол Улсын Ерөнхийлөгч гадны “шашин”-ы гаж урсгал МҮҮН-ийн байгууллагатай холбоо тогтоон санхүүжилт босгож байсан талаар ноцтой баримтууд цахим сүлжээгээр тархаж байсан. Гэтэл холбогдох байгууллагууд үүнийг шалгахгүй байгаа юм. Эдгээр нь гарцаагүй шалгах шаардлагатай ноцтой баримтууд гэж үзэж шалгуулахаар хандсан билээ” хэмээн мэдэгдсэн.
Хэрвээ Г.Уянгын гаргаж тавьсан эдгээр баримтууд нотлогдвол Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид нэлээд асуудал үүсэх нь дамжиггүй юм.
Хамгийн сүүлийн үеийн мэдээгээр л гэхэд түүнийг 8,9 оноо авах хэмжээнд ажилласан гэх үндэслэл харагдахгүй байгаа юм. Тэгэхээр Ноён Ерөнхийлөгч өөртөө л онц дүн тавьсан бололтой.
Б.Энх-Уянга
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 34 )
Юун ичих вэ ичих нүүрэндээ элэг наачихсан байхад.Өөртөө дүн тавиулж байгаа , зоригийн хэргийг зохиомлоор хааж бгаа нь яг л нэг хүний хийх араншин шүү дээ.
Muu
Зохион байгуулалттай хийчих шиг болсон. Ичээчээ
ичээсэй. энэ ч ичихгүй л дээ. хугацаатай юм болохоор л санаагаа амраах юм даа. удахгүй дүнгээ тавиулах байхаа
болилдоо Сүхбаатарын талбайд 1 өдөр зогсоод иргэдээс асуучих ямар дүн тавих бол? Аймгийн төвүүдэд мөн адил талбай дээр нь суулгаад иргэдээсээ асуучихлдаа. Ингэж зохион байгуулалттай өөрсдийн бөгс долоогчдоороо бэлэн асуудтаар онц дүн тавина гэж хэнч итгэхгүй дээ.
ЯМАР АСУУДЛААР ӨӨРИЙГӨӨ ШҮҮН ДҮГНҮҮЛЖ ЯАЖ ОНЦ ГЭСЭН ҮНЭЛЭЛТ АВСНЫГ НЬ АРД ТҮМЭНД НЭГ БҮРЧЛЭН ИЛ ГАРГАЖ МЭДЭЭЛХИЙГ АРД ТҮМЭН ШААРДАЖ БНА.
МУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Ц.ЭЛБЭГДОРЖ ӨНДӨГ ШИГ ӨӨГҮЙ ЦЭВЭРХЭН АЖИЛСАН ЮМ БИШ БИЗ ДЭЭ УЛС ОРНОО ЯМАР ЭДИЙН ЗАСАГТАЙ ХҮЛЭЭЖ АВААД ЯМАР БОЛГООД ХҮЛЭЭЛГЭН ӨГӨХ ГЭЖ БНА НИЙСЛЭЛ ХОТОО ХҮРТЭЛ СӨНӨЖ БАЙГААГ ОУ-Д ЗАРЛААД БАЙГАА, УЛСЫНХАА ХЭД ХЭДЭН АШИГТ МАЛТМАЛЫН ОРДЫГ ЭРДЭНЭТИЙН 49%ТАЙ НЬ НУУЦ ХУЙВАЛДААНААР ХУВЬ ХҮНД АРД ТҮМНИЙ МӨНГӨНӨӨС ЛУЙВАРДААД ӨГӨХИЙГ ДЭМЖИЖ ДЭЛХИЙН УЛС ОРОНД ЭХ ОРНОО ТӨР ЗАСГАА АРД ТҮМНЭЭ ДЭЭРЭМЧИНЭЭР НЬ ЗАРЛАЖ БАЙГАА ЭНЭ ХҮН АРД ТҮМНЭЭ БАЯН ЧИНЭЭЛЭГ БИШ ЯАВАЛ ЯАДУУ ДОРОЙ ЯВУУЛАХЫГ БОДДОГИЙГ НЬ ХҮРТЭЛ ГАДНЫХ НЬ ГАЙХАЖ БАЙХАД ЯМАР АСУУДЛААР ҮНЭЛЭЛТ АВЧ ОНЦ ДҮГНЭГДСЭН НЬ ГАЙХАЛТАЙ БНА.
Ерөнхийлөгчийн мууг үзэх гэж буй хүмүүс бол МАХН болон бусад намууд, төрийн өндөрлөгүүд өширхөж байгаа болохоос биш МУ-ын Ерөнхийлөгч хүн ийм муухай юманд ороолцохгүй байх аа. Монгол даяар энэ ерөнхийлөгчийгөө өширхөж байна гэж дэлхийн даяар мэдэх юм бол монголын нэр хүнд уналаа гэсэнтэй адил болох нь
Асем энэ тэр гэж улс орноо дампууруулаад юундаа солиороод байгаа юм бэ
Өөрөө өөртөө л онц тавихгүй бол хэн ч онц битгий хэл дунд ч тавихгүй ш дээ.
Хуцдаг муу халтар юм энэ хузуугуй хулгайч
icheesei
Хүзүүгүй хүнээ больж үз монголын эмгэнэл минь
өөртөө дүн таиад ч яахын, шал дэмий юм
наад нохдууд чинь унтаад л байна уу даа нохой хүртэл жов гэхэд эргэдэг энэ нохдууд үгүй бололтой авилгач нохой
Путин 16 жилийн хугацаанд юу хийв 2017-03-12 11:20:00 Жиргэх Хуваалцах 16 жилд улсын төсвийг 22 дахин, батлан хамгаалахын зардлыг 30 дахин, ДНБ-г 12 дахин нэмэгдүүлж 36 дугаар байрнаас зургадугаар байр уруу дэвшсэн. Цалингийн дундажийг 18,5 дахин, тэтгэвэрийн дундажийг 14 дахин нэмэгдүүлсэн. Нас баралтын дундаж 1999 онд 1,5 сая байсныг 2011 онд 21000 болгож 71,5 дахин буурсан. Төрийн өндөр албан тушаалтанг гадаадад данстай байх, гадаадад эмчлүүлэхийг бүрмөсөн хориглосон. Газар тариалангийн салбарыг үсрэнгүй хөгжүүлснээр дотоодын хэрэгцээг хангаад зогсохгүй улаан буудайн экспортын хэмжээгээр
Хуцан биз хэлэх үг олохгүй юм, бидний үр хүүхдүүдэд ямар муухай үлгэр дууриалал үзүүлэж байна даа
Ард түмнийг юу гэж боддог эр вэ? Улсын ерөнхийлөгч гэдэг чинь улсын эцэг гэсэн үг болохоос англосаксуудын үнэнч боол гэсэн үг биш шүү! Юуны гадаад харилцаа байхав, ард олныхоо ашиг сонирхлын төлөө ажиллах ёстой болохоос биш гадныханд найр тавьж үйлчилж явах ёстой хүн яавч биш
mun hutsav aa uls oron ni dampuurch hun ard ni yaduurlyn angald orchihood bhad ene iljig uurtuu onts taviad ichih ch ugui sutchlaad bdag
Төрөө дээдлэх Монгол ёсыг Элбэгдорж л үгүй хийсэн хүн түүнийхээ үйлийн үрийг өөрөө ханатлаа эдлээсэй . Энхбаярыг ерөнхийлөгч байхад нь яаж үл ойшоож хойгуур урдуур үл ойшоон гүйж загнаж байсаныг та бүхэн телевизээр харсан тэр үед л энэ хүн онц хүн биш гэдэг нь харагдсан даан ч хичнээн эсэргүүцээд нэмэргүй тохиролцоонд хүрчихсэн байсан учираас...
пээ , онц гэнэ үү , бүүр ард түмнээсээ ичихээ байчихсан цайчихсан хүн юм даа
harah tsarainii ulbiisen bur neg ayultai bertegchin hun dee 20 garui nastai anh ardchilal yariad televized yariltslaga uguud suuj baihad ni ter yozgui nudiig haraad mederch bailaa
hutsdag havantsar ve hezee iim doromjlol bolov iim hun 8n jil mongol ulsiin terguun gej baisan gej bodhoorl.......?
Энэ хүнийг харахаар ой гутахын, зайлаасай, оймсоо гозолзуулбал олон хүн баярлана даа
Элбэгдорж энэ тэр яах вэ? 5000 жилийн төрт ёс ингэж шороон дээр унах гэж Монголчуудад ганц байсан биднийг хүнд үед авч явж байсан ойлголт байсан даа Төр минь намайгаа бодох болов уу ?????
Yum bolgond oroltsdog tegeed tuuniigee guitseehgui martdag tiim l hun dee manai noen eronhiilogch
nugel ni nudeeree garah baihaa udahgui
udahgui oims n gozoih bh daa
ard tumniig dandaa huurch baidag l hunshuudee mongolchuudaa elbegdorjoos 1072 huwtsaagaa nehetsgee ereh medeld ergedee huurch hursen hunshuudee ene elbegdorj
ard tumniig dandaa huurch baidag l hunshuudee mongolchuudaa elbegdorjoos 1072 huwtsaagaa nehetsgee ereh medeld ergedee huurch hursen hunshuudee ene elbegdorj
ЮУН АРДЫН ҮГ БАЙХАВ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЦАЦСАН УГААДСЫГ ДОЛООХ ГЭСЭН БЯЛДУУЧ ЗУСАРЧ НОХОДЫН ХУЦАЖ БАЙГАА НЬ ЭНЭ.
Ард түмний хэлэлцүүлэг гээд байхын мэдээж дүн бол муу ш дээ яаж сайн байх вэ. Ард түмнээ битгий доорд үзээ. Одоо хангалттай
ШАЛ ХУДЛАА ТОО БАЙНА...ИНГЭЖ МУНХРУУЛАХ ХЭРЭГ БАЙХГҮЙ. ЗАХЫН НЭГ ТЭНЭГ Ч ҮҮНИЙГ ГАДАРЛАНА.
ШАЛ ХУДЛАА ТОО БАЙНА...ИНГЭЖ МУНХРУУЛАХ ХЭРЭГ БАЙХГҮЙ. ЗАХЫН НЭГ ТЭНЭГ Ч ҮҮНИЙГ ГАДАРЛАНА.