Ц.Түмэнцогт шүүхээр шийтгэгдсэн Э.Цасчихэрийг ”Шивээ овоо” ХК-ийн орлогч захирлаар томилжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 03 сарын 15

 "Эрдэнэс Монгол" ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Түмэнцогт нь Увс аймгийн Засаг дарга асан Э.Цасчихэрийг  "Шивээ овоо" ХК-ийн Техникийн асуудал эрхэлсэн дэд захирлаар томилсон байна. Энэхүү томилгоог тус компанийн ажилчид таатай бус хүлээн авчээ. Учир нь Э.Цасчихэр нь мэргэжлийн бус төдийгүй өмнө нь шүүхээр ял сонсож байсан нэгэн юм. Тэрээр Увс аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа төрийн албан хаагчдын таван давхар, 24 айлын орон сууцыг дөрвөн давхар болгон бариулж, төсвийн хөрөнгөөс 120 гаруй сая төгрөг завшсан гэх үндэслэлээр  2011  онд АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн  шалгаж, 2013 онд түүнийг Хан-Уул дүүргийн шүүхээс албан үүрэгтээ хайнга хандсан, төсвийн хөрөнгөд хяналт тавих үүргээ биелүүлээгүй байна гэж үзээд 10 сая төгрөгөөр торгох ял оноож байсан юм. Энэхүү хэргийг  өмнө нь буюу 2012 оны тавдугаар сард Хан-Уул дүүргийн шүүхээр хэлэлцээд Э.Цасчихэрийг албан тушаал эрхлэх эрхийг нь хоёр жилээр хасч, гурван жил хорих ял оноож байсан ч давж заалдах шатны шүүхээс мөрдөн байцаалтад буцааж байжээ.

   Ийнхүү өмнө нь эрүүгийн хэрэгт шалгагдаж, шүүхээс гэм буруутай нь тогтоогдож байсан эрхэмийг төрийн өмчит компанийн өндөр албан тушаалд тавьсан нь анхаарал татаж байна. "Эрдэнэс Монгол" ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Түмэнцогтын хувьд Увс аймгийн уугуул нэгэн юм. Тэрээр Э.Цасчихэртэй ураг төрлийн холбоотой нэгэн гэдгийг эх сурвалж мэдээлж байна. Мөн түүнийг ингэж  томилох болсны цаана УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар бий  гэж хардах хүмүүс бий.

 Учир нь Увс аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Э.Цасчихэрийн авлигын хэрэгт УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарын  орон нутаг дах бие төлөөлөгч Чимиддорж холбогдож байсан түүхтэй. Нөгөөтэйгүүр Э.Цасчихэр, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нар нь “Увс” фракцид харьяалагддаг байна. Энэ үүднээсээ тэдний оролцоо энэ томилгоонд нөлөөлсөн бололтой. Гэмт хэрэгт, тэр тусмаа авлигын гэмт хэрэгт холбогдож байсан этгээдийг төрийн өндөр хариуцлагатай, эд хөрөнгөтэй шууд харилцдаг албан тушаалд ямар ч саадгүй томилж болдог, хууль ёс энд үйлчилдэггүй гэдгийг  "Эрдэнэс монгол" компанийн захирал Ц.Түмэнцогтын томилсон Э.Цасчихэрийн томилгоо харууллаа. Албан тушаалаа урвуулан ашигласан, улсын хөрөнгийг шамшигдуулсан эрхмээр улсын өмч хөрөнгийг эзэмшүүлэх, уул уурхайн том компанийн менежментийг хариуцуулах нь хэр оновчтой шийдвэр вэ гэдгийг МАН-ын удирдлагууд тунгаах бизээ.

Т.Түвшин  

 

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(66.181.190.110) 2025 оны 03 сарын 13

Hulgaich gdgiig ni mdser bj alban tushaald tabij bval hulgai hiilgeheer tabij bn gsen vg hulgaichaas ilvv ayultai hvn bn tvmentsogt gdg chin

1  |  0
Би(150.129.141.104) 2025 оны 03 сарын 13

Ойрд ууд төв халхын самарч дууслаа

1  |  0
zocin(202.179.31.27) 2025 оны 03 сарын 13

MANgaruud hulgaicid icih nuur alga

1  |  0
Хаха(66.181.180.128) 2025 оны 03 сарын 13

Увс хүн гээд аймаар баримт бичиг батлаад бсан хүн билүү

1  |  0
огцоруул(202.9.41.105) 2025 оны 03 сарын 13

Түмэнцогтыг өөрийг нь огцоруулах хэрэгтэй. Шүүхээр ял авсан нөхрийг ингэж томилдог байж болохгүй.

1  |  0
МАН-ын бөхчүүд(66.181.176.208) 2025 оны 03 сарын 13

МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. МАН САЙН бүхнийг НУРААНА ,БУЦААНА. Байгаа бодит байдал ЧАДАЛ нь ТЭР. Одоогийн байдал нь ОУВСангийн тулгалтанд сандарсан Засгийн газар Орост 49 хувиа эргүүлж өгөх эсэх талцал, Олон хүмүүсийг ажлаас халсан хийрхэл,ОФШОРтонгуудаа хамгаалах гэж ядсан оролдлого, 60 тэрбумын аян-ы үргэлжлэл, Жалга дов танил талын авилгал, МИЕЭ- г тойрсон бялдуучлал, Хятадыг хүсэмжилсэн их мөнгө,Хүүхэд хөгшдийг ялгаварласан төрийн бодлого,Хүсээгүй жирэмслэлтийг нохойд хандуулсан Хотын бодлого Эргэж буцаж будилсан татварын бодлого ,энэ бүхэнд дургүйцсэн ард түмэн л ба

1  |  0
эээээээээээээ(64.71.171.49) 2025 оны 03 сарын 13

МАН үнэн дампуурчээ. Удахгүй гор нь гарна даа.

1  |  0
hulgaich(202.9.41.105) 2025 оны 03 сарын 13

neg muu hulgaichiig ingej darga bolgodog neere gorigui bna shu. MAN iin darga nar harj baimar daa

1  |  0
Top