Монгол Улс ОУВС-гаас хүнд нөхцөлтэй зээл авахаар хэлэлцээр хийж, шийдэгдэх шатандаа явж байгаа билээ. Хэрвээ энэхүү зээлийг авах юм бол Засгийн газраас долоон төрлийн татвар нэмэгдүүлэх шаардлагатай хэмээн үзэж байгаа. Монгол хүний дундаж цалин 600,000 мянган төгрөг. Бид өнөөдөр дэлгүүрээс ширхэг бохь авахдаа ч татвар төлж байгаа. Бид дундаж цалин нь 2000-3000 ам.долларын цалинтай АНУ-д амьдраагүй. Өнөөдөр ард иргэдийн амьдрал, бараа бүтээгдэхүүний үнэ ямар байгаа билээ. Цалин хөлс нэмэгдээгүй байгаа энэ үед татварыг нэмэх нь зүйд нийцэх хэрэг үү, үгүй юу гэдгийг бодолцож үзэх хэрэгтэй. Мөн Засгийн газрын энэ шийдвэр нь Монголын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо, Засгийн газар, Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны гурван талт гэрээг зөрчиж байгааг онцлох нь зүйтэй.
“Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны улсын хэлэлцээрийг байгуулсан. Тус хэлэлцээрийн 2.4-т бүх төрлийн татварын хэмжээг өөрчлөх, шинэ төрлийн татвар бий болгоход түншлэгч талуудтай урьдчилан зөвшилцөх ёстой”
Мөн гурван талт хэлэлцээрт заагдсан “Эдийн засгийн хүндрэлтэй холбоотой аливаа санхүүгийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ одоогийн хүрсэн амьжиргааны түвшнийг дордуулахгүй байх, ажлын байрыг хадгалах улмаар ажлын байр нэмэгдүүлэх нөхцөлтэйгээр хэрэгжүүлнэ” гэсэн заалт мөн л зөрчигдөх нь гарцаагүй юм.
Дараах долоон татварыг нэмснээр төсвийн орлого нэмэгдэнэ хэмээн тооцжээ
1. Шатахууны онцгой албан татварыг нэмнэ
2. Хувь хүний орлогын албан татварыг шатлалтай болгоно
3. Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмнэ
4. Суудлын автомашины албан татварыг нэмнэ
5. Тамхи, согтууруулах ундааны албан татварыг нэмнэ
6. Хадгаламжийн хүүгийн орлогын татварыг нэмнэ
7. Импортын тамхины татварыг нэмнэ
Хөтөлбөр хэрэгжих хугацаанд төсвийн зардлыг багасгахын тулд тэтгэвэрт гарах насыг 1.6 жилээр нэмэгдүүлнэ. Эрэгтэй хүний тэтгэвэрт гарах насыг 2026 он гэхэд 65, эмэгтэй хүний насыг 65 настай болохоор шийдвэрлэнэ. Цалинг 2017 болон 2018 онуудад нэмэхгүй. Хүүхдийн мөнгийг Монгол Улсад бүртгэлтэй нийт хүүхдүүдийн 60 хувьд нь өгч байсан бол 40 хувь болгож бууруулна. Цэргийн албан хаагчдыг орон сууцаар төрөөс хангадаг байсныг хүчингүй болгох зэрэг асуудлуудаар эхлэх юм.

Сангийн сайд Б.Чойжилсүрэн: Засгийн газар ОУВС-тай хэлэлцээр хийсний дүнд долоон төрлийн татвар нэмэх тохиролцоонд хүрсэн. Эцсийн шийдлийг УИХ гаргана, тодорхой зохицуулалт хийж болно. Гэхдээ энийг хийхгүйгээр хөтөлбөр хэрэгжих боломжгүй. Хэлэлцээр амаргүй нөхцөлд болсныг хэлэх ёстой.
Эцсийн шийдвэр гараагүй ч Засгийн газрын нарийн төлөвлөсөн энэ хөтөлбөр бараг л хэрэгжихээр болсон гэхэд хилсдэхгүй. Ямар ч байсан татвар нэмж, татвар авснаар улсын эдийн засаг сайжирсан гэсэн үлгэр ч энэ үед сонссон хүн цөөн байх. Гэхдээ манай улсын Сангийн сайд Б.Чойжилсүрэн долоон төрлийн татвар авч эхэлснээр эдийн засаг сайжирна гэсэн дүгнэлттэй л сууж байх юм. Улстөрчдийн идэж уусан мөнгийг ард түмэн бид татвар нэртэйгээр чимээгүйхэн төлсөөр л явах уу.
Б.Тэнгис

Сэтгэгдэл ( 16 )
Ерөнхийлөгч юу бодож байна наад тэрбумтангуудынхаа толгойг илээд ядарсан ард түмнээ шулаад л сууж байхуу танд ард түмнээ анхаарах цаг болоогүй юу хэдий болтол ард бид зовох вэ эв нэгдэл хангагчаа
1.бүх төрлийн бараа ажил үйлчилгээний үнэ нэмэгдэнэ2.хүмүүс ямар аргаар орлогоо нуух вэ? Гэж арга зам хайна. 3.хүмүүс ажилгүй болно. Ажил олгогч нар НДШ ийг нэмж төлөх боломжгүй болохоор.6.хадгалуулсан мөнгөө татажбанкууд дампуурна.4.5. Суудлын машин архи тамхины татвар нэмдэг л юм байгаа биз. Хэнд хамаатай?7. Өөрсдөө тамхи хийдэг юм шиг?
МАНАЙ АЛЬ ЧАДАЛТАЙ ЭРҮҮЛ САРУУЛ ЗАЛУУЧУУД ОНГОЦООР СОЛОНГОС ЯВААД ОРОНД ВАГОНООР ХЯТАДУУД ОРЖ ИРЖ БАЙНА. ЭНЭ ХЭНИЙ БОДЛОГО ВЭ? МАНАЙ ЗАСГИЙН ГАЗРЫН БОДЛОГО УУ? ЕРӨӨСӨӨ ОЙЛГОЖ, ИТГЭЖ ЧАДАХГҮЙ БАЙНА
МОНГОЛЧУУД БИД ЗГ-АА МӨНГӨ НЭХЭЭД ЗҮГЭЭР СУУДАГ УЛСУУД БИШ ХИРЭНДЭЭ АМЬДРАЛАА АВААД ЯВАХ ГЭЖ ЗҮТГЭЖ БАЙНА. ХАРИУД НЬ БИД ЗҮЛГЭН ДЭЭР ГЭРЭЭ БАРИАД ЗҮГЭЭР Л АМЬДАРМААР БАЙНА. СОЛОНГОС ЯВАХ ГЭЭД ООЧИРЛОЖ БАЙГАА ЗАЛУУСЫГ ХАР ДАА. ТЭД АЖИЛЛАХ ГЭЖ АМЬДРАЛАА ЗАЛГУУЛАХ ГЭЖ ЗҮТГЭЖ БАЙНА. ХИРВЭЭ ЭХ ОРОНД НЬ МӨРӨӨРӨӨ АЖИЛЛААД ХҮН ШИГ АМЬДРАХ БОЛОМЖ БАЙГАА БОЛ ТЭД ХҮНИЙ НУТАГРУУ БООЛЫН АЖИЛ ХИЙХ ГЭЖ ТЭГЖ ЗҮТГЭХГҮЙ ШҮҮ ДЭЭ
ОЮУ ТОЛГОЙ ТАВАН ТОЛГОЙН ГЭРЭЭ ХИЙСЭН ЛУЙВАРЧДААС /БАЯР, БЯМБАЦОГТ, ЗОРИГТ .../ ХӨРӨНГИЙГ ХУРААЖ ЧАДАХГҮЙ БОЛ ТАРВАЛ ТААРНА. ЦААНА ЧИНЬ ТА НАРЫН ХАЖУУД УХААНТАЙ, СЭТГЭЛТЭЙ ОВСГООТОЙ МОНГОЛЧУУД ӨЧНӨӨН БАЙГАА
УРАН ДОНГОДОЖ ГАРЧ ИРЧХЭЭД ХЭРЭЭ ШИГ ГУАГЛАХАА БОЛЬ. АРАЙЧДЭЭ. ТАНАЙ ҮР ХҮҮХДҮҮД ЭНЭ АРД ИРГЭДИЙН ДУНД Л ХҮССЭН Ч ЭС ХҮССЭН Ч АМЬДРАЧ, ЭНЭ ОРОНД ЖИНХЭНЭ ИРГЭН НЬ БАЙХ БОЛНО. гАДААДАД ТА НАР ХИЧНЭЭН ИХ ХӨРӨНГТЭЙ Ч ТЭНД ХЯТАД Л ГЭЖ ХАРАГДАНА
ЭХЛЭЭД ТӨРӨӨС ТӨРСӨН ТЭРБУМТАНГУУДЫНХАА ХӨРӨНГИЙГ ХУРААГААД, ДАРАА ТАТВАРААС БУЛТСАН ОРЛОГУУДЫГ ИЛ БОЛГООД, ДАРАА НЬ АРД ИРГЭДИЙН НУРУУН ДЭЭР АЧАА ҮҮРҮҮЛВЭЛ БИД ЗҮТГЭХЭД БЭЛЭН. ТЭРНЭЭС БИШ ХАМГИЙН ТҮРҮҮНД БИДНИЙГ АЖЛЫН МАЛ ШИГ ҮЗЭХЭЭ БОЛЬ.
Luuwirchiig horongiin huraaj Mgl ulsiig hohirlgvi bolgoochee Ene huul haana vilchleed bnaa
ХЯТАДЫН СИ ЗИНПИН ШИГ ТӨРИЙН ТОЛГОЙ АВИЛГАЧ ОФФШОРЧДООС ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МОНГОЛИЙН АРД ТҮМНИЙ БОЛОН БАС УЛСЫН ХӨРӨНГИЙГ СЭМ ӨВӨРТӨЛСӨН ХҮМҮҮСИЙГ ЗОРИГТОЙ ДАЙЧИН ХӨДӨЛЖ ТЭР ИХ МӨНГӨӨ ЯАРАЛТАЙ АВЧ УЛСИЙНХАА А ӨР ШИРЭЭ ТӨЛЬЕДӨӨЗОРИГТОЙ ЗОРИГТОЙ АЛХАМ БАС АЖИЛЛАГААГ BUULAACHДЭЭ
TA NAR TER s, BAYAR LALARYNKHAA LUIWARDSAN MUNGIIG AWCHIRCH URUU TULUUCHEE
oyutolgoi tavantolgoi oligtoi geree hiisen bol bid yu gej ingej zvderch bh ve de bas deerees ni gadnaas irsen zeel tuslamj bondoo tavchuulaagvi bol bid yu gej ingej mulhuj bh ve de ain
ymar neg arga svbegchilj tatvar nemj bgaad l tulvvleh ym da
Төрөөс мөнгө хулгайлсан хулгайчдыг барьж насаар нь хорьж эд хөрөнгийг нь хураа.Шударга ажиллаж чадахгүй шүүгчдийг шийтгэж ажлаас нь хал
Hulgaichuud ofshoroos mungu abchirj uruu tuluu
Манай засгийн газрын ганц чаддаг юм нь ард түмэнээ шулах болж дээ хөөрхий. Ядуугийн туйл болсон ард түмнээсээ юуг нь ч авах гээд байгаан. Тэгсэнд орвол япон мэтийн газаргүй улсад тодорхой хэмжээний газар 100 жилээр өндөр үнээр түрээслүүлвэл манай улс дороол хөгжинө дөө. 3 сая хүн тутамд 1 сая доллор авъя гэвэл япон шиг улс бол шуудл зөвшөөрнө шүү дээ. Хүн бүрийн мөнгийг нь гадны банкинд байршуулаад хүүг нь иргэддээ сар бүр өгөхөдл санаа зовох юмгүй хангалуун амьдарна биз дээ.
Ene Choijilsyren dynhyy yugaa ch medehgyi durak,iim hyneer sahgiin said hiilgedeg teneg zasag shyy.