АН-ын дотоод сонгуулийн бүртгэл дууслаа

Автор | Zindaa.mn
2017 оны 03 сарын 16

 Ардчилсан намын бүх шатны удирдах ажилтан сонгох сонгуулийн бүртгэл өчигдөр 24:00 цагаар дуусгавар боллоо. Энэ сарын 13-ны өдөр бүртгэл дуусах ёстой байсан ч АН-ын дарга С.Эрдэнэ захирамж гарган бүртгэлийг хоёр хоногоор сунгасан юм.

Энэ сонгуулиар Орон нутгийн сонгуульд аймаг, дүүргийн намын хороогоо ялалтад хүргэж чадаагүй намын дарга нар үүрэгт ажлаа өгч шинэ дарга нарыг сонгоно. Мөн намын хорооны гишүүдийг шинээр сонгоно. Намын дарга болон намын хорооны гишүүнд нэр дэвшигч нь тодорхой дэнчингийн мөнгөө тушааж буй юм. Ирэх долоо хоногоос АН-ын дотоод  сонгууль аймаг, дүүргийн намын хороодод явагдаж эхлэх аж.

Т.Түвшин  

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top