АН-ын шинэчлэл нь мөнгөний шинэчлэлт, дүрэмгүй тоглолт байжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 03 сарын 16

Ардчилсан намын дотоод сонгууль болох гэж байгаатай холбогдон тус намын дотоод сонгуулийн хорооны тогтоосон дэнчингийн хэмжээ болоод намын дүрэм нь ил тод бус байгаа нь нэр бүхий гишүүдийн эсэргүүцэлтэй тулгараад байгаа юм. Үүнтэй зэрэгцэн Ардчилсан намын VI, VII Их хурлаар баталсан дүрмийн өөрчлөлтийг Дээд шүүх бүртгэж байж хууль эрхзүйн хувьд хүчин төгөлдөр баталгаажих ёстой байсан ч "Бичиг баримтын бүрдэл дутуу" гэсэн шалтгаанаар дүрмийг бүртгэхээ түр хойшлуулсан болохыг өчигдөр Дээд шүүхээс мэдэгдэв.

 Ийн Их хурлаар баталсан үндсэн дүрмийг Дээд шүүх хүлээн зөвшөөрөөгүй байхад дотоод сонгууль зохион байгуулах нь сонгуулийн үр дүн маргаан дагуулах үр дагавартай байгаа юм. Энэ талаар намын нэр бүхий гишүүд нь ч илэрхийлж байсан удаатай. 

Тэгвэл  намын дарга С.Эрдэнэ энэ тухай хэлэхдээ “180 мянган гишүүнээрээ асуудлаа шийдүүлдэг байя гэсэн утга бүхий хоёрхон өөрчлөлт л Үндсэн дүрэмд орсон.  Улсын Дээд Шүүх дээр намын дүрмийн шинэчилсэн өөрчлөлтийг бүртгэхгүй байлаа гэхэд нэгдүгээрт, Үндэсний бодлогын хороо гэх нэршил хуучнаар Үндэсний зөвлөлдөх хороо болно. Мөн намын дарга болон бүх шатны дарга нарыг нийт гишүүдийн саналаар биш ҮЗХ-ны сонгодог болно.

Дотоод сонгууль зохион байгуулах асуудал одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа дүрмийн дагуу явж байгаа. Тиймээс дотоод сонгууль болдгоороо болно. Цөөн хүний эрх ашгийн төлөө 180 мянган гишүүнээ хохироож болохгүй. Түүнчлэн Ардчилсан намын Хууль дүрмийн бодлогын газрын дарга Б.Батхуяг “Улс төрийн намын тухай хуульд зааснаар дүрмийг шүүхийн маргаанаар шийдвэрлэх боломжгүй. Ардчилсан нам Дээд шүүхэд бүртгэлтэй дүрмийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа. Улс төрийн намын тухай хуульд зааснаар Улсын Дээд Шүүх манай байгууллагын дүрмийг бүртгэх л үүрэгтэй, дотоод үйл ажиллагаанд оролцох эрхгүй. Орон даяар бүх гишүүдээрээ дүрмийн төслийг хэлэлцсэн. Ямар нэг зөрчил байхгүй” гэж тэд мэдэгдсэн юм. 

Эндээс харвал, АН шинэчлэлийн буухиаг намуудын түүхэнд анхлан эхлүүлж дүрэм журмаа хуу шинэчилсэн мэт мэйссэжийг гишүүд дэмжигчддээ хүргээд байсан бол АН шинэчлэлийн салхиа төдийлөн сэвэлжүүлээгүй бололтой.  

Харин ч эсрэгээрээ хураамж дэнчин нь өмнөх сонгуулиудтай нь харьцуулахад 6-90 дахин өссөнөөс гадна намын санхүүгийн боломжоос үл хамааран сонгох, сонгогдох эрхийг боомилж нэг үгээр намын албан тушаалаа мөнгөөр үнэлж үнэлгээжүүлсэн хандлагатай болж шинэчлэгджээ. Энэ нь "Намаа нээлттэй, ил тод болгоно" гэсэн  шинэчлэлийн гэх тэдний цөм тодотголоос гажуудаж харин ч эсрэгээрээ мөнгөний шинэчлэлийн хийгээд буй нь өмнөх намын даргын сонгууль болоод ирэх сарын 2-нд болох намын дотоод сонгуулийн дэнчингийн үнэлгээнүүд нь илтгэж байгаа юм. 

Тухайлбал, өмнө нь  АН-ын ҮЗХ-нд нэр дэвшихэд нэмэлт хураажгүйгээр 1 сая төгрөгний дэнчин төлдөг байсан бол одоо 3 сая төгрөгийн дэнчин, 3 сая төгрөгийн хураамж төлж буй. 

Мөн Нийслэлийн намын  даргад нэр дэвшихэд хураамж, дэнчингүйгээр нэрээ дэвшүүлдэг байсан бол өнөөдөр 90 сая төгрөгийн дэнчин тавьж байна. Эдгээр шаардлагууд нь "АН-ын албан тушаалыг үнэлгээжүүлж" байгаа болохыг УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл хэвлэлийн бага хурал хийх үеэрээ онцолсон байдаг. Түүнчлэн "Дотоод сонгуулийн хороо сонгууль зохион байгуулах зардлыг тооцохдоо дүрмийнхээ дагуу нийт сонгуульд өрсөлдөх хүмүүсийн тоо бүрэн гарсны дараа сонгуулийн тооцоог гаргана" хэмээн дүрэмдээ тусгасан байдаг бол  сонгууль зарлагдсантай зэрэгцэн татвараа тогтоож байгаа нь дүрмээ зөрчсөн болохыг харуулав.

УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэлийн хэлснээр "Дэнчин, татвар тогтоодог ганцхан байгууллага нь ҮЗХ. АН-ын гишүүдээс авч байгаа нэг төгрөг болгон хурлын байгууллагын тогтоосон татвар байх ёстой байтал өнөөдөр АН-ын сонгуульд оролцох хүсэлтэй болгон дүрмийн бус татвар, хураамж төлөх хэрэгтэй болоод байна. Эрх мэдлээ хэтрүүлсэн, хураамж гэж хууль бусаар тогтоосон зүйлийг төлөхгүй байхыг бид ярилцаж байгаа" хэмээн хэлсэн  бол энэ тухайд намын дарга С.Эрдэнэ "Хуучин дүрэмд дэнчингийн хэмжээг Дотоод сонгуулийн хороо батална гэж заасан байдаг" хэмээн дээрхээс эсрэг зүйл ярив. Мөн тэрээр“Үндэсний бодлогын хорооны гишүүний 3 сая төгрөг, Нийслэлийн Ардчилсан Намын даргын сонгуульд өрсөлдөх 90 сая төгрөг, дүүргийн намын даргын 20 сая төгрөг, аймгийн намын даргын 15 сая төгрөг бол хуучин дүрэмд тусгагдсан асуудал" гэсэн нь намыг гишүүд болоод, намын дарга хоёр өөр зүйл ярьж байгаа нь дотоод сонгуулийн үр дүн маргаан дагуулах нь лавтай даг.


Б.Алтжин

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн (150.129.140.37) 2025 оны 03 сарын 13

Байх зүйл. Мөнгөгүй бүтдэг зүйл гэж юу байдаг юм. Алтжин гуай та МАН-ЫН 60 ТЭРБУМЫН ХӨРӨНГӨ ЛУЙВАРЫН САНААТАЙ БОСГОХЫГ ЮУ ГЭЖ БОДОЖ БАЙНА.

1  |  0
үзээд алдана аа(103.212.118.14) 2025 оны 03 сарын 13

Би ямарч боловсолгүй хүн гэхдээ биеийн хүчээн сайн үнэлсний хүчинд барга л тэрбумын хуримтлалыг хувьдаа бий болгож чадсан. АН даа ахиухан мөнгө түхэчихвэл бүр бүдүүи дарга блчихно гэнэ шүү. ккк

1  |  0
ккк(103.212.118.14) 2025 оны 03 сарын 13

Ердэнэ их сайн хүн тул зөв л юм хийж байгаа байлгүйдээ хэ хэ хэ. Даргад дулагсад мөнгөө өгөөд байдаг хэргээ

1  |  0
Top