“NOUS Mongolia” байгууллагаас уламжлал болгон зохион байгуулдаг "6:45" лекц, ярилцлагын өнөөдрийн зочноор Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаяр оролцоно.
Тэрээр "Хөгжлийн гарц" сэдвээр ярилцах юм байна. Ярилцлага “Holiday Inn” Зочид буудлын хурлын танхимд 18:45 цагаас болох юм. Тус арга хэмжээний зочноор өмнө нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан П.Цагаан, УИХ-ын гишүүн асан, Дата ком компанийн үүсгэн байгуулагч Д.Энхбат, Жавзандамба Хутагт төвийн багш, Гавж Д.Нямсамбуу нарын эрхэмүүд оролцож байжээ.
Т.Түвшин

Сэтгэгдэл ( 1 )
Энэ өвгөн одоо болноо