“Эрдэнэт”-ийн маргааныг Цэц хэрхэн шийдэх вэ?

Автор | Zindaa.mn
2017 оны 03 сарын 16

Эрдэнэт үйлдвэрийг төрд авсан УИХ-ын тогтоолын зарим зүйл заалт нь Үндсэн хуулийг зөрчиж байна гэж иргэн Р.Очирбал ҮХЦ-д гомдол гаргаад байгаа билээ. Хуульчид төдийгүй олон нийт, гадны хөрөнгө оруулагчид энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэхийг анхааралтай ажиглаж байна. Хэрэв Цэц ҮХ зөрчсөн гэж шийдвэр гаргавал УИХ-аар дахин хэлэлцэнэ. Ингэхдээ, Цэцийн дүгнэлтийг үл тоож, Үндсэн хуулийн суурь зарчмыг эвдсэн шийдвэрээ дахин батлах юм бол гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид, аж ахуйн нэгжүүд Монголын төртэй хамтран ажиллахаас цэрвэх болно. Эрх баригчид олон улсын байгууллагаас санхүүгийн дэмжлэг авч байгаа ийм үед энэ мэт шийдвэр нь гадаад нэр хүндэд эрсдэлтэйг ажиглагчид сануулсаар байгаа билээ. Харин Цэцийн гишүүд Үндсэн хууль зөрчөөгүй гэсэн дүгнэлт гаргавал, ҮХ-ийн үндсэн зарчим алдагдаж, энэ парламентын гишүүдийн хуулиас дээгүүр, шүүхээс урьтаж гаргадаг шийдвэрт нь хяналт тавих механизм үгүй болно гэж зарим хуульчид байр сууриа илэрхийлсэн. Түүнчлэн “Цэцээс зөрчөөгүй гэсэн дүгнэлт гаргаад ирвэл Эрдэнэт үйлдвэртэй ашиг сонирхлын зөрчилтэй Д.Сугар нарын цэцийн гишүүдийн лобби шууд орсныг илтгэнэ шүү” гэж нэр бүхий улстөрч хэлснийг олон нийт мартаагүй. Мөн удахгүй идэвхижих улс төрийн үйл явц энэ асуудалд шууд хамааралтайг онцолж байна. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчийн сонгуулийн өрнөл Цэц хэрхэн шийдвэрээ гаргахад нөлөөлж болох талтай. Ямартай ч иргэн Р.Очирбалын Цэцэд үүсгэсэн маргааныг хэлэлцэж, ямар дүгнэлт гаргахыг олон нийт хүлээж байна.

 

С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(202.9.40.129) 2025 оны 03 сарын 13

СУГАРААР ШИИДВЭРЛҮҮЛЭХЭЭР ЮУ БОЛОХ ВЭ? БАРЬЦААНД ТАВИХАД ТУС БОЛСОН ХҮН ГЭЭ БИЗДЭЭ. ЦЭЦЭЭС ЭНЭ ХУЛГАЙЧИИГ ЗАЙЛУУЛААЧ ЭХЛЭЭД ЦЭЦЭЭ ЦЭВЭРЛЭ ДАРАА НЬ ЦЭВЭРШСЭН ЦЭЦ НЬ ДЭНСЭЛ ТЭГВЭЛ БОЛЖ БАЙНА ШҮҮ ЭРЭМБЭ ДАРАА ЧИНЬ БИШ БАЙНА

1  |  0
Зочин(202.9.41.34) 2025 оны 03 сарын 13

Дээрэм, хулгай хоёрын аль нь зөв үү гээд байгаа юм уу. Би дээрмийг нь дэмжинэ.

1  |  0
Иргэн(66.181.178.210) 2025 оны 03 сарын 13

Шууд дээрэм хиих нь буруу бсан хууль бус монгоор авсан бол хуулиин дагуу тогтоох бсан.

1  |  0
зочин(122.201.24.245) 2025 оны 03 сарын 13

Сугар байгаа газар шударга шийдвэрийг горьдох дэмий

1  |  0
МОНГОЛ ХҮН БИ(122.201.27.244) 2025 оны 03 сарын 13

ИНГЭЖ БИЧЛЭЭ ГЭЭД ИХ ХУРЛЫН ШИЙДВЭР ӨӨРЧЛАГДӨХ НЬ ЮУ Л БОЛ ОДОО ЗАСГИЙН ГАЗАР 49 ХУВИЙГ МОНГОЛЫН АРД ТҮМЭНД ЖИГД ХУВААЖ ӨГӨХ НЬ Л ХАМГИЙН ЗӨВ ГАРЦ.ХӨРӨНГИЙН БИРЖЭЭР ХУВЬЦАА ГАРГАХ ЗАМААР ХУВЬЧИЛБАЛ МӨНГӨТЭЙ ХЭДЭН БАНК БОЛОН КОМПАНИУДЫН Л ХӨРӨНГӨ БОЛЖ ДУУСНА. МӨНГӨГҮЙ МӨРТЛӨӨ БАГА Ч ГЭСЭН ХУВЬЦААНЫ НОГДОЛ АВЬЯА ГЭСЭН ХҮМҮҮСТ БОЛ ИХ ХОЛ СОНСДОНО.1072 ХУВЬЦАА ШИГ ХҮНД ЖИГД ӨГӨӨД ТАРАА. ХАРИН ТУХАЙН ХҮН ХУВЬЦААГАА ЗАРНА УУ ХАДГАЛНА УУ ТЭДНИЙ ЭРХ ЯМАРТАЙ Ч МОНГОЛ ТӨР ТЭДЭНД ХИШГЭЭ ХҮРТЭЭХ НЬ Л ЧУХАЛ

1  |  0
Top