Кейт Мидллтон нөхрийнхөө амь насанд санаа зовж байна

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 12

Их Британийн хаан ширээ залгамжлагч ханхүү Уильямын гэргий Кейт Мидллтон цэргийн албан хаагч нөхрийнхөө амь насанд санаа зовж байгаа гэнэ. Тэрбээр энэ талаар найз нөхдөдөө ярьжээ. Ханхүү гэрлэхийнхээ өмнө "Цэргийн албанаас гарна" гэж амласан ч дахин хоёр жил алба хаах гэрээг хийсэн байсан нь мань бүсгүйг багагүй бухимдуулсан аж. Тэрбээр найзууддаа "Уильям надтай зөвлөлгүй шийдвэр гаргасанд нь уур хүрч, хэрэлдсэн" гээд нөхрөө дэлхийн халуун цэгт алба хаах вий гэж эмээж байгаагаа хэлжээ. Ханхүү Уильям нь Ирландын Армийн Нисэх хүчний албан хаагч бөгөөд хурандаа цолтой нэгэн билээ.

Эх сурвалж: Монголын мэдээ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top