Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар байрладаг гадаад улсад байгаа иргэдээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн санал авах ажлыг зохион байгуулах, нэгдсэн удирдлагаар хангах, хяналт тавих үүрэг бүхий Төв комиссыг өнөөдөр хуралдсан Монгол Улсын Сонгуулийн ерөнхий Хорооны хуралдаанаас байгууллаа.
Төв комиссын даргаар Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, дэд даргаар СЕХ-ны Ажлын албаны дарга Д.Баяндүүрэн нар томилогдож бүрэлдэхүүнд нь Гадаад харилцааны яам, Оюуны өмч, улсын бүртгэлийн Ерөнхий газрын төлөөлөл оров гэж СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.

Сэтгэгдэл ( 1 )
Соёлт Ардчилсан оронд бол Элбэгдоржийн хийсэн нүглүүдээс өчүүхэн сэдлээр өөрсдөө ёс зүйн хариуцлага хүлээн огцордог.Жишээ нь найз нь жаахан буруу зүйлд нэр холбогдоход л дуусдаг номтой. Манайд бол хол хэвтэнэ. Намаараа ,ажлаараа албан тушаалаараа хамгаалаад сөрөг довтлоод л гарна. Элбэгдорж бол огцорох биш буудуулах ётой гадны тавиул шүү дээ . Олны олон хүнээ барихгүй ч гэх шиг. Та нар яаж байгаа юм хурааж авч байгаа юм уу ч гэх шиг. Улс төр , төрийн эрх мэдэл гэдэг бол баяжихыг хэлэхгүй байх. Бизнес хийхийг хэлэхгүй байх. Төр улсаа самарахыг хэлэхгүй байх.