Энэ үеэр УЕП-ын туслах прокурор, Хэрэг бүртгэх ажиллагаанд тавих хэлтсийн дарга Б.Жаргалсайхан "Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд тавих прокурорын хяналтын зарим асуудал", УЕП-ын туслах прокурор, Мөрдөн байцаах ажиллагаанд тавих хэлтсийн дарга Е.Сагсай "Ерөнхий прокурорын дэргэддэх мөрдөн байцаах алба байгуулах хэрэгцээ шаардлага", Улсын Ерөнхий прокурорын газрын гүйцэтгэх ажил хариуцсан хяналтын прокурор М.Бамбадорж "Гүйцэтгэх ажилд хяналт тавих прокурорын хяналтын зарим асуудал" сэдвүүдээр хуулийн төсөлд санал, дүгнэлтээ танилцууллаа.

Хэлэлцүүлгийн үеээр Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат хэлсэн үгэндээ:
Нийгэм прокуроруудаас илүү хариуцлагатай, шударга ёсны төлөө тууштай, санаачлагатай ажиллахыг шаардаж байна. Иймд "Прокурорын тухай" хуулийг шинэчлэн найруулах зайлшгүй шаардлага гарсан юм.
Нэгдүгээрт : Прокурорууд одоо байгаа эрх зүйн орчны хүрээнд санал, санаачлага гарган ажиллаж байгаа боловч нийгмийн шударга ёсны төлөө, гэмт хэрэгтэй тэмцэх, үндсэн хуулиар хүлээсэн чиг үүргүүдээ хэрэгжүүлэхэд илүү нарын зохицуулалт, эрх зүйн орчин шаардлагатай гэж үзсэн учраас хуулийн шинэчлэл хийгдэж байна.
Хоёрдугаарт: Өнөөдрийн нийгэм биднээс илүү нарийвчлагдсан, тодорхой зохицуулалттай хуулиудыг шаардаж байна. Прокурорын үйл ажиллагаа, гаргаж байгаа шийдвэрийн эрх зүйн орчин хэт ерөнхий байгаа нь нийгмийн хүлээлтэнд хангалтай хариу болж чадахгүй байна.
Прокурорууд хуулиар илүү тодорхой үүрэг хүлээж тодорхой ажлууд хийх ёстой. Өгч байгаа хариу, гаргаж байгаа шийдвэрээсээ өгсүүлээд прокурорын бүхий л үйл ажиллагаа нээлттэй, хараат бус байхаас гадна, нарийн тодорхой байх ёстой л доо.
Үүний тулд бид хуулиараа чухам прокурор юу хийх юм, хэний өмнө ямар үүрэг хариуцлагатай байх юм, ямар эрх хэмжээтэй байх юм бэ гэдгийг нарийвчлах шаардлагатай болсон.
Гуравдугаарт: Монгол оронд эрх зүйн шинэчлэл явагдаж байна. Прокурорын барьж ажилладаг эрүүгийн болон зөрчлийн хууль тогтоомж шинэчлэгдэж байгаа. Эдгээрийг дагаад прокурорын үүрэг хариуцлага, нийгмийн үүрэг, роль ямар болох вэ гэдгийг хуулиар шинэчлэх хэрэгтэй болсон. Тиймээс энэ 3 төрлийн хэрэгцээнд суурилаад прокурорын хуулийг шинэчилж, боловсруулсан байна" гэлээ.

Хууль зүйн Үндэсний хүрээлэнгийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, хууль зүйн доктор Д.Зүмбэрэллхам:
Миний хувьд хууль зүйн судалгааг хийж ирсэн, тодорхой хугацаанд прокурор, шүүхийн байгуулагатай хамтран ажиллаж байсны хувьд прокурорын байгууллагыг маш цэгцтэй, хүчтэй, бүх үйл ажиллагааны баталгаа нь хангагдчихсан байгаасай гэж үздэг.
Яагаад цэгцтэй гэдэг үгийг хэлж байна гэвэл чиг үүргийг нь битгий тарамдаасай гэж боддог. Прокурорын чиг үүргийг Монгол Улсын үндсэн хуулинд Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавьж, шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцоно гээд тодорхой заагаад өгчихсөн байдаг учраас энэ үг, өгүүлбэрийн дотор прокурорын байгууллага ажиллаасай гэж боддог.
Англи үгээр "prosecutor", "prosecution" гэж ялгаатай бичсэн байдаг. Энэ бол зүгээр нэг ялгаа биш Prosecution гэдэг нь эрүүгийн хэргийг шүүхэд яллах үйл ажиллагааны процессийг хариуцсан байгууллага. Харин Prosecutor гэдэг нь энэ үйл ажиллагааг хэрэгжүүлж байгаа хүн юм. Тэгэхээр prosecution явуулдаг prosecutor-ууд нь эрүүгийн салбарт ажилладаг хүмүүс юм.
Тиймээс эрүүгийн салбарт үйл ажиллагаа явуулдаг чиг үүргээрээ хязгаарлагдаад гүйцэтгэх ажил, урьдчилан сэргийлэх ажил, хяналтын үйл ажиллагаа ч байсан эрүүгийн чиг үүрэгтээ багтаад явчих юм бол прокурорын байгууллага маш цэгтэй, үндсэн хуулийнхаа утга, агуулгад нийцсэн байгууллага болох юм болов уу.
Энэ шинэчилж, найруулж байгаа хуулиар маш олон орхигдсон заалтуудыг гарган зохицуулж, үйл ажиллагааныхаа баталгааг илүү нарийвчилж, бүрдүүлж байгаа юм байна.
Тиймээс энэ хуулийг дэвшилттэй сайн хууль болж байгаа гэдэг дээр огтхон ч эргэлзэхгүй байна. Энэ хууль батлагдаж та бүхний үйл ажиллагааны чиг үүрэг баталгаатай болж үүнийг дагаж прокуроын байгууллагаас шалтгаалсан Монгол Улсын нийгмийн харилцаа сайжирч хөгжилд хувь нэмэр оруулна гэж найдаж байна" гэлээ.















Сэтгэгдэл ( 2 )
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00