Ази залуу дэлхийн хамгийн өндөр барилгаас унаж үхжээ

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 12

 

Дэлхийн хамгийн өндөр барилга Бурж Халифагийн дээврээс өнгөрсөн мягмар гарагт хүн нисэж үхжээ. Талийгаач ази төрхтэй, 30 орчим насны нэгэн байсан бөгөөд амиа хорлох зорилгоор үсэрсэн аж. Тэрээр 147 давхраас унаад барилгын өргөтгөлийн хэсгийн дээвэр дээр унасан байна. Энэ нь Бурж Халифагаас амиа хорлосон анхны тохиолдол юм байна. Бурж Халифа нь 828 метр өндөр, дэлхийн хамгийн өндөр барилга юм.

Эх сурвалж: Монголын мэдээ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top