Ерөнхийлөгчийн сонгуульд намууд 6.8 тэрбум төгрөг зарцуулна

Автор | Zindaa.mn
2017 оны 03 сарын 22

 Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах төлөвлөгөө, цаг хугацааны хуваарийг Сонгуулийн ерөнхий хорооны хуралдаанаар хэлэлцэн баталжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд нам, хамтарсан намуудаас 6.8 тэрбум төгрөг зарцуулах юм байна. Сонгогчдын санал авах, тоолох зорилгоор сум, дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчдээс 2078 сонгуулийн хэсгийг байгуулжээ. Ерөнхийлөгчийн сонгуульд хоёр сая гаруй иргэн санал өгөх аж.

Гадаад улсад байгаа иргэн Ерөнхийлөгчийн сонгуульд оролцохоор бүртгүүлэх маягтыг Сонгуулийн ерөнхий хорооны хуралдаанаар баталжээ.

Т.Түвшин

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top