19 жилийн дараа ил болсон Б.Булганыг тойрсон ЗУРГААН нууц баримт

2017 оны 03 сарын 24

УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн хөгжлийн сайд С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийн яллагдагчдад шүү­хээс ял оноосон. Давж заалдах шатны шүүх ч Т.Чимгээ, Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарт оноосон ялыг хэвээр үлдээв. Хэдийгээр өнгөрсөн хугацаанд тэдний ар гэрийнхэн “Энэ бол цэвэр зохиомол гүтгэлэг. Хилсээр ялласан” гэдэг тайлбар хийж байсан ч өнгөрсөн өдрүүдэд Улсын ерөнхий прокурорын газраас “Гэмт хэрэг үйлдсэн нь хөдлөшгүй баримтаар тогтоогдсон” гэдэг тайлбарыг хоёронтоо хийв. Эхний мэдээлэл нь Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Ж.Сандагсүрэнгийн тайлбар. Монголын үндэсний олон нийтийн телевизээр хийсэн мэдээллийнхээ араас тэрбээр “Энэ мэдээллийг цааш олшруулан дамжуулах, мэдээллэх нь хориотой” гэдэг тайлбар хийсэн. Эндээс өнгөрсөн хоёр өдрийн турш хэвлэл, мэдээллийн хэрэгсэл мэдээлэх үү, орхих уу гэдэг болгоомжлолтой үлдсэн. Харин Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд Хяналт тавих Нэгдүгээр хэлтсийн хяналтын прокурор Б.Батжаргалын өчигдөр www.news.mn сайтад өгсөн ярилцлагын тухайд өөр. “Энэ ярилцлагаас иш татаж мэдээлэх нь хууль зөрчинө” гэсэн тайлбар байгаагүй. Иймд мэдээлэх эрх үүссэн гэж үзээд ийн бичиж байгаа хэрэг. Нэг ёсны бүх хэвлэл өчигдөр уг айдсаас чөлөөлөгдлөө гэсэн үг юм. Гол нь Б.Батжаргал прокурорын үгэнд 19 жилийн дараа гайхширч, эргэлзмээр шинэ баримт дурьдагдсан байв. Иймд тэдгээр зургаан баримтыг онцлон хүргэе.

 

1. Хэрэг гарсан өдөр Б.Булганаас тайлбар авч, хохирогчоор тогтоогоод явсан байдаг. Харин мөрдөн байцаалтын явцад С.Баяр, С.Оюун нарыг хохирогчоор тогтоосон. Нотлох баримтуудыг авч үзээд Б.Булганыг хэрэгт холбогдуулан, сэжигтнээр тооцож шалгасан. Тухайн үед өгч байсан гэрчүүдийн мэдүүлгээр төөрөлдүүлсэн, нуусан, эргэлзээтэй зүйл байсан. Иймд түүнийг сэжиглэн шалгах үндэслэл бүхий баримт тогтоогдсон учраас сэжигтнээр тооцон шалгаж байсан.

2. Ажлын хэсгээс Б.Бул­ганыг сэжигтнээр тооцон, мөрдөн байцаалтын ажилла­гаанд саад учруулж болзошгүй гэсэн үндэслэлээр цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авч шалгасан. Хэрэгт авагд­сан баримтуудаар түүнийг яллаг­дагчаар татан шалгах үндэслэл байсан учраас шалгасан. Харин түүний гэм бурууг шүүхээр хэлэлцүүлэх хэмжээний нотлох баримт бүрэн цуглараагүй учраас Б.Булганд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэсэн.

3. Захиалагчийг шалгах мөрдөн байцаалтын ажилла­гааны явцад Б.Булган хэн ч болж болно.

4. Б.Булган хэрэгт хохирогчоор мэдүүлэг өгөхдөө эмэгтэй, эрэгтэй хоёр хүн байсан. Орж ирэхдээ нүүрэндээ маск зүүсэн байсан талаар мэдүүлдэг. Мөрдөн байцаалтын явцад “Тэр хүмүүс маскаа тайлсан” гэдгийг хэлсэн.

5. Ц.Амгаланбаатарын мэдүүлэгт Б.Булгантай уулзаж байсан гэдгээ хэлсэн.

6. Ц.Амгаланбаатар “Хэрэг гарсан өдөр, аллага үйлдэхээс өмнө Т.Чимгээ, Б.Содномдаржаа, Б.Отгон­баатар бид дөрөв С.Зоригийн гэрт очсон. Тэгэхэд хоол хийсэн байдалтай байсан. Тэр хоолноос бид дөрөв идсэн. Одоо санаж байгаагаар мах чанасан байсан. Хоол идсэний дараа Б.Отгонбаатар гарч яваад, Т.Чимгээ, Б.Содномдаржаа бид гурав Б.Булгантай хамт тамхилсан. Б.Булган тамхи татдаг хүн байсан. Бид нар тамхины үнсийг будаатай аяганд хийсэн” гэж мэдүүлсэн. Тухайн хэргийн газраас олдсон нотлох баримтууд дунд тамхины үнстэй будаатай аяга олдсон.

Энэ бол өнгөрсөн 19 жилийн хугацаанд олон нийт хийгээд хохирогчдын хүлээж байсан шинэ баримт. Гэхдээ эдгээр баримт ил боллоо гээд Б.Булганыг өнөөдөр шууд яллах эрх та бидэнд байхгүй. Учир нь, захиалагчийг илрүүлэх мөрдөн байцаалтын явцад түүнийг сэжигтэн, яллагдагч, хохирогч гээд энэ гурван субьектийн аль нь ч байж болно гэдгийг прокурор Б.Батжаргалын үг нотолсон. Гагцхүү бүхэл бүтэн 17 жилийн турш яагаад асуудалд ийм нэг гогцоотой хариултыг өгөөгүй юм бэ. Үүнд хошууч генерал Л.Гарамжилын “Б.Булганыг  арай өөр аргаар шалгах байсан болов уу гэж хүн болгон хэлдэг. Мэргэжлийн хүмүүсийн хувьд зөндөө арга байсан гэж үздэг. Б.Булган хохирогч, талийгаачийн гэргий гэдэг үүднээс шалгуулсан. Манайхан түүнд хүндэтгэлтэйгээр хандаж шалгасан” үгийг хүргэе. Өнгөрсөн хугацаанд хэвлэлүүд түүний энэ үгийг ишлэл болгон, асуулт тавьсан ч цагдаа, хүчний байгууллагаас тодорхой хариулт өгөөгүй. Гэсэн ч Нийслэлийн прокурорын газраас дээрхи баримтыг дэлгэснээр хошууч генералын үгэнд үнэн нуугдаж байв уу хэмээн асуухад хүргэж байгаа юм.

Мөн Б.Содномдаржаагийн өмгөөлөгч Л.Мөнхтөр өчигдөр “Хэргийн баримтуудаас олон нийтэд хэсэгчлэн үзүүлсэнд яллагдагчийн өмгөөлөгчийн зүгээс зарим талаараа шүүмж­лэлтэй хандаж байгаа. Гэвч хэрэг дараагийн шатанд шүүхэд шилжих хүртэл үүнд дэлгэ­рэнгүй тайлбар өгч чадахгүй нь. Гэхдээ нэг зүйл хэлэхэд, эдгээр ил болсон баримт бол С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн голлох баримт биш юм. Энэ бичлэг, баримтуудын ард үргэлж­лүүлээд ярьсан өөр зөндөө зүйл байгаа” гэдэг тайлбарыг өгсөн байсан. Тэгэхээр асуудлыг батал­­гаажуулах тайлбар, баримт про­курорт байгаа гэсэн үг. Гагц­хүү тэр бүхэн хэзээ ил болох вэ.

Мөн энд онцолж өгүүлэх ёстой нэг сэдэв бол юуны учир Тагнуулын ерөнхий газрын хүсэлтээр Ерөнхий­лөгч Ц.Элбэгдорж тодорхой баримтуудыг ил болгох зөвшөө­рөл өгөв гэдэг асуултын тайлбар юм. Учир нь, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зөвшөөрөл өгсөн бичигт “Тагнуулын ерөнхий газрын удирдлагын албан бичгээр ирүүлсэн саналын дагуу Төрийн нууцын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 4-т заасныг үндэслэн Т.Чимгээ, Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарт холбог­дох эрүүгийн хэрэгт авагдсан баримт бичигт агуулаг­даж буй төрийн нууцыг хуульд заасан хүрээнд ил болгохыг зөвшөөрөв” гэж тэмдэглэсэн байсан. Тэгвэл Төрийн нууцын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 4-т “Үндэсний аюулгүй байдлын эрх ашгийн үүднээс төрийн нууцыг яаралтай ил болгох шаардлага гарсан онцгой тохиолдолд Тагнуулын ерөнхий газрын даргын саналыг үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч уул асуудлыг шийдвэрлэнэ” гэж заасан байдаг аж. Эндээс Б.Булгантай холбоотой дээрх баримт тайлбар болон С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт яллагдагчаар татагдсан нэр бүхий гурван хүний асуудлаас үүдэн үндэсний аюулгүй байдлын эрх ашигт сөрөг нөлөөлөл үүссэн үү гэдэг асуулт гарч байгаа юм. Нэг ёсны энэ хэргийн зангилааг олон нийтэд тодорхой цензуртай хүр­гэх замаар дээрх сөрөг нө­лөөллөөс сэргийлж чадсан уу…

Гэхдээ энэ бол асуулт. Харин хариулт нь “Тийм”, “Үгүй” хоёрын аль нь болохыг цаг хугацаа харуулна. Ямартай ч 19 жилийн хүлээлтэд дахиад цаг хугацаа сунгагдах уу.  Иймд өнөөдрийг хүртэл нэр бүхий хүмүүсийг захиалагч нь хэмээн итгэж эс бол гүтгэж, хардаж ирсэн тэрхүү цаг хугацааны харгислалд хамгийн үнэн бодитой хариултыг олж мэдэх цаг хугацаа ойрхон гэж найдъя. Товчхондоо, Б.Булганыг хам­гаал­сан захиалагч нь хэн бэ гэдгийг…

Г.Отгонжаргал

Сэтгэгдэл ( 48 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(66.181.181.193) 2025 оны 03 сарын 13

Булган Бат-үүл 2 амрагийн холбоотой байсан гэж ярьдаг байсан даа. Батаа Оюунаа гэж 2 хүн байсан гээд л байсан биз дээ. Батаа Оюунаа нарыг хориод л байсан даг. Сонин л юм

1  |  0
hentii(202.179.31.37) 2025 оны 03 сарын 13

bulgan orolson bol ene olon jild gadagsh garjmar ym

1  |  0
tsetseg(202.9.40.20) 2025 оны 03 сарын 13

ene emegteig harahaar uur zereg hureedhureed bdiim. hen eneniig hunii hani, ehner, gergii gh ve dee...

1  |  0
Эрлэг(125.142.186.159) 2025 оны 03 сарын 13

Энэ авгай бүгдийг мэдэж байгаа. Яаж хоол нь хоолой давдаг байнаа.

1  |  0
zochin(183.81.171.135) 2025 оны 03 сарын 13

ene hereg Elbegdorj buuj bj ilereh bhaa bulgan udii hurtel yu hiigeed yavj bga yum boldoo hania aldchihaad yu ch boloogui horvood toos hudulguud yavjal bgag.....kkkk

1  |  0
Зочин(122.201.31.160) 2025 оны 03 сарын 13

Нямдоржийг дэмжиж бн аа.Энэ жүжиг сонгуулийн дараа үнэн учир нь олдож тагнуул,прокурор,шүүхийнхэн буруудаж үүрэг өгсөн эзэн рүүгээ давшилж баахан юм болж харин ч жинхэнэ эзэд нь энэ үйлдлээрээ өөрсдийгөө илчилж хэрэг үнэн зөвөөр шийдэгдэх зам руугаа орлоо.Харин Нямкаг сонгуулийн дараа хууль зүйн сайдаар тавьж 4жил улс орныг сэгсэрсэн АН-ынхныг,мөн Элбэгийг гокийн болон бусад асуудлаар яаралтай шалгаж учрыг нь олох нь зөв дөө Ман-ынхаан.

1  |  0
Saraa(202.70.46.222) 2025 оны 03 сарын 13

Elbegdorjiig bol zahualagch

1  |  0
Ах(66.181.185.242) 2025 оны 03 сарын 13

Утсаар ярьсан гээд бгаа. Мобисом тэгвэл тэр үеийн хэрэглэгчдээс шүүгээд үнэхээр тийм үгүйг нь тогтоож өгмөөр дөө.

1  |  0
Зочин(150.129.140.219) 2025 оны 03 сарын 13

Манай шүүгч хуульчид мэдлэггүй гэдгээ харуулж байгаа нь энэ дээ. Мөн ч их тэнэг хүмүүс төрд гарчихсан шүү дээ.

1  |  0
Зочин(202.151.89.157) 2025 оны 03 сарын 13

Нөхрийнхөө толгойг залгисан бузар эм, босоо ороолон түй түй түй

1  |  0
зочин(66.181.186.44) 2025 оны 03 сарын 13

Энэ хэргийн цаана томчуудын захиалга бгаа нь ойлгомжтой хvн яргалж алсан сvгнvvд захиалагчаа. Хэлсэн л бж таараа 2-3 жилийн дараа захиалагч нь тодорхой болно бхаа хэв хил гараад зугтаад За ийм бдаг бж 2-3 жилийн дараа ил болно бхаа Булган торийн ордонд шорон vнэртvvлээд явж бдаг торийн минь сvлд хийморийг гутаасан новшийг хэн ямар учраас авчирав балиар шаарнууд

1  |  0
Zochin(66.181.180.182) 2025 оны 03 сарын 13

Bulganiig holbogduulan shalgaad syyld hohirogch geed shyyh hurald oruulbal utgagyi zyil bolno Hereb horij shalgaad hohirogchoor shyyh hurald oruulbal estoi daramtalj syrdyylj gerchiig buruugaar ashiglaj bna gej heleh bolno

1  |  0
ЗОЧИН(202.9.41.75) 2025 оны 03 сарын 13

ард түмэнээр сайхан тоглож бна.Яг таавар таалгаж байгаа юм шиг.Монгол хүн саруул ухаанаар шүүгээд наадах хэрэгийн үнэн мөнийг сайн ойлгож байгаа байхшүү.

1  |  0
Mgl(46.128.90.135) 2025 оны 03 сарын 13

Anhnaasaa l Bulgan harsan gedeg bolobz iim olon jil ilreegui ni shal nootoi.

1  |  0
7(202.9.40.211) 2025 оны 03 сарын 13

энэ Булган гэж хүүхэн л бүх зүйлд холбоотой ёстой заваан авгай юм даа

1  |  0
зочин(202.21.106.144) 2025 оны 03 сарын 13

Захиалагчийг илрүүлэх ажлын хэсгийнхэнд амжилт хүсье.Та бүхэн мундаг шүү.

1  |  0
Zochin(220.89.223.24) 2025 оны 03 сарын 13

Vgsen huuwildsan bololtoi.medeelliig shijigtend medeellej tohiroltscon baij boloh tal haragdaj bn.Deerees bvh zamiign zaasan yum bolvoo

1  |  0
HUH INEED HUREV(43.242.241.86) 2025 оны 03 сарын 13

elbegdorj hurst 2 iin shou.. uuruur haragdahgui oilgogdohgi baigaa.. Amgalanbaatar bol yu ch gej meduulehees siihgui shiidtsen nuhur..

1  |  0
Zochin(103.26.193.24) 2025 оны 03 сарын 13

Их тольтой гоё авгай болсон байнаа.Мөнгөтэй хүн байсан юмаа.Өөрийгөө тордоод

1  |  0
Jjjjj(37.160.228.165) 2025 оны 03 сарын 13

Mafi maygiin uls boljee urdnii olon baitsaagch nar yagad uchir bituuleg burhan bolj baibaaa .....

1  |  0
Jjjjj(37.160.228.165) 2025 оны 03 сарын 13

Mafi maygiin uls boljee urdnii olon baitsaagch nar yagad uchir bituuleg burhan bolj baibaaa .....

1  |  0
ЮЮ (122.201.21.238) 2025 оны 03 сарын 13

ядаж энэ ажилгуй авгайгын хаанаас монго олж хоол олж идээд бгааг нь шалгахад л гараад ирнэ дээ.

1  |  0
Зочин(202.131.236.198) 2025 оны 03 сарын 13

Хэрэв Отгонбилэг агсан захиалагч байсан юм бол Булганыг 2001 оноос хойш өмгөөлж хамгаалж чадахгүй шүү дээ. Тэгэхээр түүнээс хойш бүхэл бүтэн 16 жил өнгөрсөн байна. Логикоор авч үзвэл энэ 16 жилийн хугацаанд хэрэв хамгаалсан гэвэл тэр нь лав Отгонбилэг агсан биш.

1  |  0
Gld(176.31.180.157) 2025 оны 03 сарын 13

Булган ү хээсэй

1  |  0
хуягаа(202.9.43.43) 2025 оны 03 сарын 13

Миний бодлоор ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Зоригыг хэн алсаныг маш эрт мэдэж байсан. Тийм ч учраас Хурцыг тагнуулын даргаар явуулж хэрэг хурдан илэрсэн.Харин энэ хэргийн захиалагчидтай ямар нэг байдлаар тохиролцоо хийх,дарамтлах гэх мэтээр хойш нь тавиад гүйцэтгэгчидэд нь тусдаа ял өгөөд явуулчих шиг санагдаад байна.Хэрвээ тохиролцоо хийх юм бол харж байгаарай хэргийн захиалагч нь нас барсан учраас хэргийг хаалаа. Ийм мэдээ гараад л хэрэг хаагдана.Хэрэв тохиролцохгүй бол олон том дарга байсан хүн чирэгдэх байх. Энэ миний бодол.

1  |  0
Зочин(202.9.42.61) 2025 оны 03 сарын 13

ЭНЭ ЮҮ БОЛООД БАЙНАА. АНХ ЭР ЭМ 2 ХҮН ГЭЭД БАЙСАН ГЭЭД 2 ХҮН ХАЙГААД БАЙСАН ДАРАА НЬ 3 БОЛЖ ОДОО БҮР 4 БОЛОХНЭЭ УДАХГҮЙ 5 ЦААШАА 6 ХҮН ГЭЭД НЭМЭГДЭЭД ХӨВӨРЧ ӨГӨХНЭЭ.

1  |  0
asd(202.9.40.101) 2025 оны 03 сарын 13

Haha zon bilgiin tulaan shig hariult ve. Yag onovchtoi yum bhgu ene baij magadgui gsn mayagtai.. jujig bnshd zohiomol. Naad 3 chin alah n alsin bgaz zahialagchig n zarlache tgd

1  |  0
иргэн (150.129.143.253) 2025 оны 03 сарын 13

Ёстой бузар булай авгай. Энэ авгай юу бодож амьд явдаг юм болоо. Тэгээд бас төрийн ордноор зугаалаад явдаг гэсэн. Даажигнаж дуусаагүй бололтой энэ авгай

1  |  0
byambaa(103.57.93.92) 2025 оны 03 сарын 13

Huuyee tegeed aluurchintai nuur nuuree harj yriad hool ogood suuj bsan sejgiin baliar yanhanuu ene avgai chin Yostoi uhsen huni yasiig hamgiin muuhaigaar ondolzuulj bna doo. Hohirogch boloh Oyun bayar 2-t yamar hultsengui humuus ve tegeed ene 2-t hamgiin turuund notloh yostoi bizdee aluurchin zahialagch nariig Unendee ene hujaa tarvaga hulhi baatar 2 ard tumneer daajignaj bna doo X(

1  |  0
Baagii(211.36.157.162) 2025 оны 03 сарын 13

Zohioml jvjig tr sodnom chimgee nar ygd ym yrihgui bn tag bh chn amgaln baatar l ym yrid bhiin batvvl elbegee bulgn bayr nar holbootoi bhaa

1  |  0
бид(202.21.117.122) 2025 оны 03 сарын 13

энэ их но-той авгай, томчуудтай завхайраад л явж байсан нь олонд ил болчихоод байхад ч ...Энэ хэрэгт гарцаагүй л гүн оролцсон байхад яагаад энэ олон жил хорвоогийн тоос хөдөлгөөд, хоол идээд суугаад байгааг хуулийнхан олж дүгнэлт хийдэггүй юм болдоо

1  |  0
зочин(122.201.19.99) 2025 оны 03 сарын 13

Булган Батүүл хоёр л толгойг нь залгиж дэээ энэ авгайг арай өөрөөр л шалгах хэрэгтэй аливаа хэрэгт сэжүүр заавал байдаг

1  |  0
Zochin(150.129.141.82) 2025 оны 03 сарын 13

Eee burhan mini nuhuriig ni alsan hvmvvstei tamhilaad hool hamt idsen bolj bna uu er oilgosongvi Yu bolood bnaa Erhem shvvgch prokuroruud erunhiilugch uuu

1  |  0
Булган(182.160.34.77) 2025 оны 03 сарын 13

Энэ хүн эх хүн үү? Эх хүн биш ч бай, хүнийхээ хувьд ийм аймаар юмыг энэ олон жил сэтгэлдэ тээгээд өдий яваад, амьдраад байгааг харахад хүн биш, машин робот эсвэл чөтгөр гэгч нь юм биш үү

1  |  0
tamhi(101.235.111.119) 2025 оны 03 сарын 13

t4hun tamhilsan . 4 ishiig odoo boltol shinjilj , shulsenii shinjlgeegeer togtoogoogui, tsagdaa unen muu ajiljee..

1  |  0
irgen(66.181.181.23) 2025 оны 03 сарын 13

hool ideed tamhilaad suuj baisan gej bulgan masktai uls orj irj alsan geed baigaa sh de yu bolj bna shuugch naraa teheer bulgan hergiig nuuh shaltgaan baisan bish vv ter aluurchnii ugend itgeh arga baihgui ayagand tamhinii unsee hiisen genee bas zorig bol arhag tamhichin unsnii saw gert n baiij l bga shvv dee iim umaar ard tumnee itgene gej baigaa bol tom indvvrch bna ene bol tsewer helmegduulelt

1  |  0
АРД(67.213.218.72) 2025 оны 03 сарын 13

БУЗАР АВГАЙ. ХҮН АЛСАН ХҮНИЙ ЦАРАЙ ИЙТ Л ХҮЙТЭН БАЙДАГ БАЙХ... БУЗАР ЭМ

1  |  0
Зочин(66.181.179.41) 2025 оны 03 сарын 13

*** үхэж далд орооч

1  |  0
ккк(103.9.88.162) 2025 оны 03 сарын 13

ХЭРГИЙГ АРД ТҮМНЭЭС НУУЛАА ГЭЭД Л ГОНГИНООД БАЙСАН ОДОО БОЛОХООР ИЛ БОЛГОЛОО ГЭЭД Л учиртай юм бичмээр байна

1  |  0
juulaa(27.123.214.124) 2025 оны 03 сарын 13

Elbegdorj

1  |  0
Top