УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж өнөөдөр Төрийн ордонд С.Зоригийн хэрэгт холбогдон, 23-25 жилийн ял сонсоод буй хүмүүсийн талаарх зарим мэдээллийг сэтгүүлчдэд дэлгэн, сонирхсон асуултуудад нь хариулт өгөв. Тэрээр ялтан Ц.Амгаланбаатар хүн амины хэрэг хуурамчаар хүлээх оролдлого хэд хэдэн удаа гаргаж байсан тухай баримт жишээн дээр тулгуурлан дурдаад, энэ этгээд бол хэнийг ч гүтгэхэд бэлэн, худалч нөхөр гэдгийг цохон тэмдэглэсэн юм.
Гэтэл уг хэргийн шийдвэрлэлт ерөнхийдөө Ц.Амгаланбаатар гэх ялтны мэдүүлэг дээр үндэслэн явагдаад байгааг олон нийт анзаарсаар байгаа. Т.Содномдаржаа, Б.Чимгээ нарын утсанд очиж байсан мэссижүүдээс тодорхой хэсгүүдийг түүвэрлэн Ц.Нямдорж дарга танилцуулсан бөгөөд хэргийн сценари бараг л тэдгээр мэссижүүдэд бичигдсэнээр өрнөсөн гэнэ. Бас л марзан тохиолдол шүү...
Тэдгээр мэссижүүд дотор дурдагдсан “Зааны тугал” хэмээх дэд хурандаагийн сураг энэ хэрэгт мөн л “хачир” нэмэн сонсогдов. Тухайн үед ажиллаж байсан энэхүү дэд хурандаа одоо ч амьд сэрүүн байдаг бололтой. Т.Содномдаржаа түүнтэй нэг уулзсан гэж Ц.Нямдорж гишүүн дурдсан. Энэ дэд хурандаа уг хэрэгт яагаад холбогдов гэдэг бас л сонирхол татаж байна.
Одоо захиалагч нь тодроод эхэлбэл бас л нэлээн олон “хачрууд” нэмэгдэх шинжтэй. Гайхамшиг үргэлжилсээр...
Д.Чингүн

Сэтгэгдэл ( 15 )
Их л айсан дургүй байгаа байдалтай байна даа Нямдорж ах нь
Их хуулийн гишүүн шүүхийн шийдвэрийг шүүдэг болжээ
СОДНОМДАРЖАА ЧИНЬ ӨМГӨӨЛӨГЧИЙНХӨӨ ХАЖУУД ХЭРГЭЭ ХҮЛЭЭСЭН БАЙСАН ШҮҮ ДЭЭ. ТЭГЭЭД ДАРАА НЬ ЭХ ЖАВЗМАА НЬ ӨМГӨӨЛӨГЧ Л.МӨНХТӨРӨӨ БАРААНЫ ЗАХААР МУУЛЖ ЯВААД БАЙСАН. ГЭХДЭЭ Л.МӨНХТӨР НЬ СОДБИЛЭГЭЭС Ч МӨНГӨ АВААД ЖАВЗМААГААС Ч МӨНГӨ АВААД АЛСАН ЮМ ШИГ БАЙНА ЛЭЭ
tehdee naad sodnomdarjaa chin yah argagui alah geed orson geed baigaashtee
хэргийн газар дээр 70 хүн ороод гарсан гэнэ үү
тэгэж таарнаа нэг л сэжигтэй байсан л даа. энгэ заваан юм болжээ
Нямдоржийг дэмжиж байна. Монголд шударга ёс араар шиг хэрэгтэй байна.
УИХ-ын гишүүд мөрдлөг хийдэг болжээ... Сайн л байна
Huuli Zuin said baikhdaa, hurandaa Murunteigee niileed ilruulechihgui yasiiin, odoo buvtnaad yu geh geed baigaa yum, yarshigtai amtan be
nogoo amgalanbaatar chin dotor ni bsan hvn gadaa ni bsan bolchihoj yostoi jvjig bna shdee