АН-ын дотоод сонгуулийн санал хураалт болж байна

Автор | Zindaa.mn
2017 оны 04 сарын 02

 Ардчилсан намын шинэчлэлийн хоёр дахь давалгаа болсон Дотоод сонгуулийн санал хураалт өнөөдөр 10:00 цагаас орон даяар эхэллээ. Энэхүү сонгуулиар аймаг, нийслэл, дүүргийн намын хорооны дарга, гишүүд, Үндэсний бодлогын хорооны гишүүдээ бүх гишүүдийнхээ саналаар тодруулах юм. Сүхбаатар аймаг, Баянгол, Баянзүрх, Сүхбаатар дүүргээс бусад аймаг дүүргүүдэд намын даргыг шинээр сонгох юм.

Санал хураалт ням гаригийн 22:00 цаг хүртэл үргэлжилнэ. Ардчилсан намын дарга С.Эрдэнэ өнөөдөр Баянгол дүүргийн 10 дугаар хороололд байрлах санал авах байранд очиж саналаа өгчээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top