АН-ын дотоод сонгууль өчигдөр болж өнгөрсөн. Өнөөдөр намын дотоод сонгуулийн дүнгийн талаар АН-аас 12:00 цагт Төрийн ордны Б Танхимд мэдээлэл хийнэ. Аймаг сум, дүүрэг, хорооны намын дарга, намын Үндэсний бодлогын хорооны 380 гишүүнийг шинээр сонгож буй юм. Намын дотоод сонгууль ихээхэн өрсөлдөөнтэй болсон ба мөнгөний сонгууль боллоо гэх шүүмжлэл бий.
Үндэсний бодлогын хороонд өрсөлдөхөд 3 сая төгрөгийн дэнчин, Нийслэлийн намын даргад өрсөлдөхөд 90 сая, Аймгийн намын даргад өрсөлдөхөд 15 сая, Дүүргийн намын даргад өрсөлдөхөд 20 сая, Багануур, багахангай, Налайх дүүргийн намын даргад өрсөлдөхөд 10 сая, Сумын намын хорооны даргад өрсөлдөхөд 200 мянга, Нийслэлийн намын хорооны гишүүнд өрсөлдөхөд 1.5 сая, Аймгийн намын хорооны гишүүнд өрсөлдөхөд 50000, дэнчин нь 120000, Дүүргийн намын хорооны гишүүн 250000 төгрөг дэнчинд өгч өрсөлдсөн байна.
Т.Түвшин

Сэтгэгдэл ( 1 )
Үхрийн нүдний суулгац зарна.tel;96667103