Ц.Нямдорж: Хэдэн ч хэрэг хүлээсэн цаазын ялгүй болсон. Үүний цаана аюул байна

2017 оны 04 сарын 03

УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж өнгөрсөн баасан гаригт С.Зориг агсны амь насыг хохироосон хэргийн талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр “С.Зоригийн хэрэгт холбогдсон гурван хүн 24-25 жилийн ял шийтгүүлсэн. Хоёр шатны шүүх хурал хаалттай явагдлаа. Шүүх хурлын дараа прокурорууд зарим баримтыг задалж байна гэж мэдээлэл хийсэн. Байдал их ээдрээтэй байгаа учир хэдийгээр миний хариуцсан ажил биш ч гэсэн Монголын хууль хяналтын үйл ажиллагаа, хүний эрхийн асуудлыг хөндөж мэдээлэл хийхээр шийдлээ. Нэгдүгээрт, Ц.Амгаланбаатар гэдэг хүн 2007 онд үерхэж байсан найзаа зодож гэмтээгээд цагдаад шалгагдаж эхэлсэн юм байна. Үүнээс хойш дөрвөн хүний амийг хохироосон гэж худал мэдүүлэг өгсөн. Нэг хэрэгт холбогдуулж өөр хүнийг гүтгэж, тэр хүн нь бараг жил шахам шалгагдаж байж хэрэгт холбогдолгүй болсон байх юм. Эхнийх 2004 онд Эрдэнэтэд Өлзийсайхан гэдэг хүний амийг Эрдэнэбаатар хохироосон гэж мэдүүлэг өгсөн. Энэ мэдүүлэгт нь үндэслээд Эрдэнэбаатарыг жил шахам хорьсон. Сүүлд нь өөрөө хэрэг хийсэн нь батлагдаж, хэргээ хүлээсэн. 2009 онд цаазаар авах ял шийтгүүлсэн ч Ерөнхийлөгчийн уучлалаар таван жил нь гянданд, 20 жил нь чанга дэглэмтэй хорих ангил ял эдлүүлэхээр болсон. Ингэж ял шийтгүүлж байхдаа “Надад үйлдсэн бас нэг хэрэг байгаа. Та нар намайг хүнтэй уулзуул, би Ганбат гэдэг хүний амийг хохироосон” гэж мэдүүлэг өгсөн. Цагдаагийн байгууллагын шалгалтаар Ц.Амгаланбаатарын мэдүүлэг хэрэг гарсан үйл явдлаас зөрсөн. Ингэж хуурамч мэдүүлэг өгч баахан бужигнуулсан хүн. Дээр дурдсан Эрдэнэбаатар нь Ц.Амгаланбаатарын багаасаа үерхсэн бараг цор ганц найз нь. Хойд гудамжных нь хүн юм байна. Ганбат гэдэг хүний аминд хүрсэн гэж ярихдаа Балжинням, Эрдэнээ гэж хоёр хүний нэр хэлж байсан. Энэ хүмүүс одоо бурхан болсон Ц.Амгаланбаатарын хойд эцэг Доржсүрэнтэй хамт ажиллаж байсан юм билээ. Эрдэнээ нь талийгаачийн хүргэн байсан байх юм. Өөрөөр хэлбэл, өмнөх хэрэгтээ найзаа гүтгэсэн. Дараа нь Ганбат нас барахад хойд эцгийнхээ таньдаг хүмүүсийг гэрчээр татсан байна. Үүний дараа ял эдэлж байхдаа 2003 онд Архангайн Цэнхэр суманд гурван хүний аминд халдсан гэж ярьсан нь Цагдаагийн байгууллагын шалгалтаар бас холбогдолгүй болсон байна” гэж байлаа.

Ц.Амгаланбаатар шоронгоос С.Содномдаржаа, Т.Чимгээ нар руу 120 гаруй мессэж бичжээ

Мэдээллийнхээ үеэр УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж Ц.Амгаланбаатарын С.Содном­даржаа, Т.Чимгээ нар руу “Зоригийг алсан биз дээ, хэргээ хүлээ” гэх зэргээр дарамталж бичсэн мессэжүүдийг задалсан юм. Тэрбээр “2014 оны тавдугаар сараас Б.Содномдаржаа руу, долдугаар сараас Т.Чимгээ рүү мессэж бичиж байсан байна. 2015 оны тавдугаар сарын 13-ны шөнө Т.Чимгээгийн хашаанд нас барсан хүний цогцос хаясан байсан. Тэр нь нас бараад зургаан сараас жил болсон хүн байсан гэж шинжээчийн дүгнэлт гарсан юм билээ. Тэр үед Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар руу бичсэн аймшигтай мессэжүүд энд байна. “Чимгээг хэргээ хүлээхгүй бол хүүхдийг чинь ална шүү” гэж сүрдүүлсэн мессэжүүдийн жагсаалт байна. Т.Чимгээгийн хашаанд цогцос хаясан тэр өдөр цагдаагийнхан Б.Содномдаржаагаас тайлбар авсан байх юм. Содномдаржаа “2014 оны гуравдугаар сард утсаар ярьж дарамталсан. Түүнээс хойш хэсэг чимээгүй байгаад 9-10 дугаар сард дахин утсаар дарамталсан” гэж тайлбар өгсөн байна. Шоронгоос 9924… дугаарын утсаар 120 гаруй удаа ярьж, мессэж бичиж дарамталсан байсан. Энэ мессэжүүд нь Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын юу хийх, яахыг харж байгаа юм шиг харагддаг. Мессэжнээс хойш 2015 оны гуравдугаар сарын 21-нд Улаанбаатарт ажиллаж, амьдардаг хуулийн байгууллагын хүн Эрдэнэтэд очсон. Тэр хүн Эрдэнэтийн “Даниста” худалдааны төвийн орчим Содномдаржаатай таа­ралд­сан болж, жижигхэн маргаан өдөөгөөд Содномдар­жаад эрүүгийн хэрэг үүсгүүл­сэн. Энэ бүхнээс үзэхэд Ц.Амгаланбаатар яагаад таван хүний амь хөнөөсөн гэж худал мэдүүлэг өгч байв. Яагаад шоронд гар утастай болчихов. Шоронд ороод таван жил болсон хүн Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын гар утсыг хэрхэн олж, ийм олон мессэж бичдэг юм. Яагаад шүүх хурал хаалттай болов. Юуг нь нуув. Яагаад шүүх хурал болоод, тогтоол гарсны дараа Улсын яллагч МҮОНТ-ээр мэдээлэл хийв. Өмгөөлөгчдөд нь өмгөөлөх болол­цоо яагаад олгоогүй юм гэх мэтээр тодорхойгүй зүйл их байна. С.Зоригийн хэргийг маш нууцын зэрэглэлд авсан. Нууцыг хадгалах хугацаа 25 жил байдаг. Захиалгаар алсан гэх хэр нь захиалагч нь байхгүй. Үүнээс 1937 оны хэлмэгдүүлэлтийн үеийн арга барил ханхлаад байна. Энэ бол аюул. Цаашид захиалагчийг илрүүлэх малгайн дор хэчнээн хүний амьдралыг сүйрүүлэх юм. Хэрэг гарах үед байсан цор ганц амьд гэрч Булганыг бүтэн жил хорьчихоод гэрч ч биш, хохирогч ч биш болголоо. Шүүх хуралд оруулдаггүй. Тэгсэн хэр нь тэр хүний ам зургаар хүнийг яллаад байдаг. Ядаж л чиний хэлж зуруулсан хүн мөн үү, үгүй юү гэж асуумаар юм” гэв.

 

Ц.Нямдорж: Энэ хэргийн материалыг маш нууцад орсон гээд 25 жил хав дарна. Хэн ч хариуцлага хүлээхгүй

 

Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.

-Таны яриа Т.Чимгээ, Б.Сод­номдаржаа нарыг С.Зоригийн амийг хөнөө­сөн хэрэгт зориудаар холбогдуул­сан гэж ойлгогдохоор байна. Тэгвэл энэ хоёр хүнд хэрэг үүрүүлэх шалтгаан нь юу юм бол?

-Шалтгааныг нь би мэдэх­гүй. Миний дэлгэсэн зүйлс, тухайн үедээ шалгагдаж байсан баримтуудаас харахад Ц.Амгаланбаатар худлаа хэлдэг, хүн гүтгэдэг гэдэг нь ойлгомжтой байна. Өөрийнх нь яриагаар бол энэ хэргээс гадна таван хүний амийг хөнөөсөн болж хувираад байгаа. Үүнийг хууль хяналтын байгууллага цаашид хэрхэх бол гэдэг анхаарал татаж байна. Цөхөрсөн, ядарсан хүмүүс жилийн өмнөөс надад энэ хэргийн талаар өргөдөл ирүүлсэн. Би тэр үед хуулийн байгууллагын дарга нарт “Алдаа гаргав аа, энэ хэргийг сайн мэддэг хүмүүсээс бүрдсэн ажлын хэсэг гаргаж, давхар хянуулаарай” гэж хэлж нууцын журмаар бичиг явуулж байсан. Гэвч авч хэлэлцээгүй.

-Таныг Хууль зүйн сайдаар ажилласан жилүүдэд С.Зоригийн хэргийг илрүүлэх боломж байсан уу. Мөн танд жилийн өмнө өргөдөл ирж байсан юм бол яагаад тухайн үед нь баримтуудыг нь дэлгээгүй юм бэ?

-Хууль зүйн яаманд байхад энэ асуудлаар Ажлын хэсэг гараад нууцын журмаар шалгаж байсан нь үнэн. Гэхдээ Хууль зүйн сайд, улс төрийн ажилтан хүнд хэрэг бүртгэх, мөрдөн байцаалтын ажилд хөндлөнгөөс оролцох эрх байдаггүй юм. Тэр тусмаа улстөрчид, тийм учраас би 2003 онд нотлох баримттай мэдээлэл өгөх юм бол 500 сая төгрөгийн урамшуулал өгнө гэж Засгийн газрын тогтоол гаргуулаад, Ажлын хэсэгт нь жаахан дэм болох гээд бүтээгүй. Хоёрдугаарт, энэ хэрэг нотлогдсон гэж хэн хэлээд байгаа юм. Нотлогдсон юм бол яагаад нээлттэй шүүх хурал хийдэггүй юм. Яагаад өмгөөлөгчийнх нь амыг хаачихдаг юм. Ил цагаан тасдаад өгөөч гээд хүсээд байхад нь яагаад эсрэгээр нь хийдэг юм гэх мэт. Би мөрдөн байцаагч биш. Миний энэ ярьсан зүйл дотор хэргээс ухаж авсан юм байхгүй. 61 хавтаст хэрэг байна гэж дуулдана лээ. Би хэргийнх нь хавтсыг ч үзээгүй. Тийм эрх ч надад байхгүй. Би энэ хэрэгтэй холбогдолгүй өмнөх зүйлийг ярьж байна. 2015 оны наймдугаар сарын 31-нд баривчлах хүртэл юу болс­ныг би хэлж байгаа. Гэхдээ би баримтгүй, хуулийн байгууллага шалгаагүй зүйл яриагүй. Би яагаад ярьж байгаа юм гэхээр тэр хэрэгт холбогдсон хүмүү­сийн ар гэрийнхэн дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу болсон. Миний бурхан болсон ээжтэй адилхан хүмүүс өдөр, шөнөгүй арга ядаад явж байна. Төр хэтэрхий их дээрэлхэж бай­на. Өмгөөлөгчийн амыг нь хаа­чихлаа. Монголын төрд, хуулийн байгууллагын ажилд ийм хачин юм байж болохгүй гэж би үзэж байна. Магадгүй ийм аймшигт үйл явдал өнөөдөр хоёр гурван хүний гэрээр ороод гарсан байна. Маргааш чиний гэрт, миний гэрт орж магадгүй. Ийм аюул байгаа учраас би ярьж байна.

-Тэгэхээр тэртэй тэргүй бүх насаараа хоригдох ялтай Ц.Амгаланбаатар энэ хэргийг үүрээд бусад хүнийг хохи­роогоод явчихсан гэж ойлгож болох уу. Мөн энэ хэргийг үүрсэн шалтгаан нь хууль шүү­хийн байгууллагын шудар­га бус байдалтай холбоо­той гэж гэж ойлгогдож байна?

-Тэгж ойлгож болно. 2015 оны зургадугаар сарын 21-ний 18.47 цагт Т.Чимгээ рүү бичсэн мессэж дотор “Гэрт чинь орой хүмүүс очно. Хүйс тэмтэрнэ. Надад цаазын ял үгүй болсныг мэдэж байна уу, чи” гэх мэтээр бичсэн байгаа юм даа. Одоо хүн хэдэн ч хэрэг хүлээгээд цаазын ял байхгүй. Үүнийг мэдээд бай­на шүү дээ. Энд аюул байна уу. Ийм юм цаад талд нь байна даа.

-Та “MN-25” телевизэд ярилц­лага өгөхдөө шүүх, про­ку­рорын байгууллага захиал­гатай ажиллаж байна гэсэн байсан. Яг хэний захиалгаар энэ хүртэл явчихав аа?

-Тэрийг чинь шалгаж байж ярина. Надад тийм эрх байх­гүй. Ямар ч байсан захиалга байгаагүй бол ийм нөхцөл бай­дал­тай, ийм хаалттай байдлаар асуудлыг ингэж шийдэхгүй. Би чинь прокурорын боловсон хүчин. Арван жил хэрэг уншчихсан. Эд нарын хуулийн орчинд ажиллах нөхцлийг нь гайгүй болгох гэж 30 шахам жил зүтгэж байгаа хүн. Хэргийн өнгө, цаад учир, сүлжээ холбоо юу байна гэдгийг гадарлаад байдаг хүн шүү дээ. Ер нь ийм юм байж болох уу та нар дор бүрнээ бодоод үз дээ. Миний гэрт ийм юм болжээ, үнэхээр тийм юм болсон бол яахав гээд бод доо. Аюултай юм бодогдохгүй байна уу. Яахаараа Т.Чимгээгийн хашаанд хүний цогцос аваачиж хаяж байдаг юм. Тэр цогцос аваачиж хаяхын урд өдөр Т.Чимгээгийн нөхөр Бямбасүрэнтэй нэг хүн тааралдсан байгаа юм. Гэрт нь ирж архи ууж хоночихоод маргааш нь гар утсыг нь аваад алга болчихсон. Өглөө нь босоод гэрээсээ гарсан хашаанд нь цогцос аваачаад тавьчихсан байсан. Аюултай юм бодогдохгүй байна уу. Энэ хэрэг яагаад илэрдэггүй юм бэ гэдэг асуудал байнга яригддаг юм л даа. Хэрэг гарсан орой 70 хүн ороод гарсан шүү дээ. Тэр үеийн Ерөнхий сайд ахлагчтай. Ингээд хэргийн бүх л ул мөр алдагдсан. Хэргийн газрын үзлэг дээр л алдахаар дараачийн бүх алдаа нь хэрэг илрэх бүх боломжийг хаадаг юм. Би хуулийнханд хэлдэг ганц зүйл бий. Хэргийн газарт бурхан багшийг ч битгий оруулж бай. Зөвхөн өөрсдийнхөө ажлыг хий гэдэг. Тэр үеийн Ерөнхий сайд, Эрүүл мэндийн сайд, Хотын цагдаагийн дарга тэргүүтэй 70 хүн ороод гарсан шүү дээ. Үүнээс л бүх юм эхэлсэн.

-Анхан шатны шүүхийн шийдвэрийг сая Нийслэлийн давж заалдах шатны шүүх хэвээр үлдээлээ. Одоо Дээд шүүхээс ямар шийдвэр гарах бол. МҮОНТ-ээр гарсан баримтаар бол Б.Содном­даржаа гэдэг хүн ер нь хэргээ хүлээчихсэн гэдэг бичлэг яваад байсан шүү дээ?

-Би яагаад энэ асуудлаар хэвлэлийн өмнө ил гарч ярьж байна гэхээр шүүхийн таслан шийдвэрлэх тогтоол нь хүчин төгөлдөр болчихсон. Анхан шатны шүүх таслаад Давж заалдах шатны шүүхээр хэлэл­цээд анхан шатны тогтоолыг батлахаар шүүхийн таслан шийтгэх тогтоол хүчин төгөл­дөр гэдэг зэрэглэлд шилждэг юм. Хүчин төгөлдөр болсны дараа юм яривал ярьдаг юм. Тэгэхгүй бол хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, шүүн таслах ажиллагаанд оролцсон болчих аюул байдаг. Хуулийн нарийн нюанс байгаа биз. Хоёрдугаарт, одоо өргөдөл гаргаад Дээд шүүх хяналтын журмаар хянах ганцхан л бололцоо бий. Гэхдээ би эргэлзэж байна. Энэ хэргийн анхан шатны шүүх хурал болохын өмнөх өдөр буюу даваа гаригт би яг энэ зааланд (Төрийн ордны “Б” танхим) Бүлгийн хурал дээр “Энэ ээдрээтэй хэргийн анхан шатны шүүх хурал маргааш эхэлнэ. Урьдчилсан ерөнхий байдлыг хараад байхад хуулийнхан таслах бүх бэлтгэлээ хангаж байна. Яг тасална. Давж заалдах шатны шүүх хурал тасалсныг нь батална. Харж байгаарай. Монгол төр гэж байгаа юм бол үүнийг анхаарахгүй байж болохгүй шүү. Шүүх хурлаа хаалттай хийнэ, тасална, батална” гэж хэлээд гарсан. Одоо протокол нь байж байгаа. Яг л хэлснээр болсон.

-Энэ хэрэг дээр хууль хя­налтын байгууллагаар дахин шалгуулах тухай УИХ-ын тогтоол гаргах боломж бий юү. Булган хохирогч, гэрч, хэрэгтэн аль нь ч биш бол­чихлоо. Ер нь энэ хэрэгт хол­бог­дож байсан хүмүүс нэр тө­рөө сэргээлгэх боломжтой юу?

-Би Булгантай холбоотой асуудлыг сайн мэдэхгүй. Хуу­лийнхныг нь би цөмийг нь мэднэ. Булганыг бүтэн жил хорьчихоод суллачихаж байгаа юм байна. Одоо наад хүн чинь хохирол нэхнэ яах вэ гээд асуухаар хариулт байхгүй. Тэр хүн хэрэгт холбогдсон болж хоригдсон нэг хувилбар бий. Эсвэл хорьж байгаад юу ч биш болгоод сулласан бол төрөөс хохирол нэхэх бүх эрх нь байгаа. Эрүүгийн байцаан шийтгэх хуульд эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанаас хохирсон бол ингэж ингэж төр хариуцлага хүлээнэ гээд бүхэл бүтэн бүлэг би нэмж өгсөн юм. Одоо тэрүүгээрээ явах нэг арга бий. Хэцүү дээ. 1990-ээд онд Барамсай гэж хүн “Шоронгоос өшөө авагчид байдаг юм биш биз” гэж бичиж бөөн шуугиан болж байсан. Тэр үед Мягмар гэдэг хүний мэдүүлгээр Улсын прокурорын газар бас Эрдэнэтэд гарсан Дугархорлоо гэдэг хүний амиа алдсан асуудлаар бөөн юм болж байсан юм. Би тэр үед Улсын прокурорт ажиллаж байлаа. Тэр үеийн прокроруудад “Та нар шоронгийн хоригдлыг Улсын прокурорын статустай болголоо. Энэ хүн чинь эндээс салахаа байлаа. Энэ чинь нэг л том алдаанд хүргэнэ дээ” гэж хэлээд бас өнөөдөр шиг зарим хүнд адлуулж явсан юм. Яг үүнтэй ижил үйл явдал С.Зоригийн амийг хөнөөсөн хэргийн эргэн тойронд болоод байна даа. Яг нарийндаа бол энэ хэрэг бол өмгөөлөгчгүй явагдаж байгаа хэрэг. Өмгөөлөгч нэртэй хэдэн хүн тэнд байдаг. Бүгдээр нь нууц задруулж болохгүй гэдэг гарын үсэг зуруулж авчихаад, өмгөөлөгчгүй явагдаж байгаа хэрэг шүү. Өмгөөлөгч, прокурор чинь Эрүүгийн бай­цаан шийтгэх ажиллагаанд яг тэгш эрхтэй оролцдог. Мэтгэлцэх зарчим гэж байна. Прокурор нь яллаад, өмгөөлөгч өмгөөлөөд тэр хоёрын дундаас үнэнийг олж шүүх шийдвэр гаргах ёстой. Үүнийг харахаар давж заалдах шүүх хурлын дараа прокурорууд нь гараад МҮОНТ-ээр ийм ийм баримттай ял батлагдсан юм гэж ярьж байхад өмгөөлөгч нь яагаад МҮОНТ-ээр ороод ийм ийм баримтаар наадах чинь нотлогдохгүй байна гэж хэлж болдоггүй юм бэ. Нөгөө Үндсэн хуулийн өөрөө өөрийгөө өмгөөлөх, өмгөө­лөгчийн туслалцаа авах эрх нь хааччихсан юм. Энэ байхгүй болчихсон. Ийм л юм болоод байгаа юм. УИХ-д нэг эрх бий. Тэрийг би одоохондоо та нарт хэлэхгүй.

-Захиалагчтай хэрэг гээд байгаа?

-2015 оны наймдугаар сарын 31-нд Содномдаржаа, Чим­гээ хоёрыг баривчилсан гэсэн. Түүнээс хойш бараг хоёр жил болж байна шүү дээ. Захиа­лагч байсан юм бол түү­нийгээ бариад авах нь яасан юм, тийм үү. Захиалгаар алсан гээд шүүх ял шийтгээд байна шүү дээ. Тэрийгээ барьж авал­гүй хоёр жил болж байгаа нь ямар учиртай юм. Яагаад анхан шатны шүүх гурван хүнд 24-25 жилийн ял өгсний дараа захиалагчийг нь барих ажлын хэсэг байгуулдаг билээ. Энэ зөв үү. Одоо захиалагчийг олсон гэж мөрөөдье. Гэтэл “Энэ миний захиалсан хүмүүс биш байна. Би өөр хүнээр гүйцэтгүүлсэн юм” гээд тэр хү­мүүс нь гараад ирвэл яах вэ.

-Хяналтын шатанд хэрэг задрах болов уу?

-Хяналтын шатнаас хэрэг задрах ямар ч бололцоо байхгүй. Одоо Дээд шүүх дээр хянаад дуусна. Тэгээд 25 жил энэ мате­риалыг маш нууцад орсон гэдгээр хав дарна. 25 жилийн дараа асуудал ярих гэхээр гол үүрэг гүйцэтгэсэн хүмүүс нь бурх­ны оронд заларсан байх болно. Хэн ч хариуцлага хүлээхгүй.

Ж.Баярсайхан

Сэтгэгдэл ( 46 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Түвшин(103.212.119.146) 2025 оны 03 сарын 13

Цаазын ялгүй болгосон нь ийм л учиртай байж. Элбэгдорж байгаа дээрээ Зоригийн хэргийг нэг тийш нь шийдсэн болоод хаахаар төлөвлөсөн байжээ. Энэхүү төлөвлөгөөний нэг хэсэг нь цаазын ялгүй болгох. Угаасаа цаазын ялтай гэмт хэрэгтэнтэй ямар нэгэн тохироо хийхэд ямар асуудал байхав дээ. Нэг муу зандалчны үгээр нотолгоо хийж хэргийг хаах гэж оролдсон ядмагхан дэглэлттэй жүжиг гэдгийг бүгд харж байна. Одоо тэгээд улсын нууц гэдэг халхавчаар 25 жил дарах юм биз дээ. Горьдсоны гарз байхаа. 25 жилийн дараа гэхэд Элбэгдорж тамд очсон байж болох ч үр хүүхэд нь амьдын там гэдгийг үзэх байхаа.

1  |  0
irgen(202.179.24.214) 2025 оны 03 сарын 13

ene nyamdorj gej sonin kommunist bn shuu shuuh prokurror batalna tasalna gej helsen yum bol aiuurchidig medej bsan bn odoo yu yariad bnaa ene oroltsohgui ch yum gej bhgui bolloo

1  |  0
зочин(119.40.103.50) 2025 оны 03 сарын 13

цаазын ялгүй болсноос маш их гэмт хэрэг гарч эцгээ алдаг хүн олширч байгаа төр засаг үүнийг бодолцмоор болсон байна шүү

1  |  0
irgnn(66.181.160.20) 2025 оны 03 сарын 13

Uneheer ard tumnee gj boddog bol saihnaa kk ulgeriin baatruud

1  |  0
зочин(202.9.41.195) 2025 оны 03 сарын 13

Элбэгээ цаазын ялгүй болгож олон улсад зарлаж очков авсан.Цаазын ялгүй болохоор юу ч хийсэн болно гэж боддог болж дээ.Бид хүн алсан гэмт хэрэгтнүүдийн татварын мөнгөөрөө тэжээж байх хэрэг байна уу даа.

1  |  0
Muurkhan(202.21.124.20) 2025 оны 03 сарын 13

Ene hun shig iim hun l mongold dutagdaad bhiin, olon bval sn bhiin

1  |  0
Zochin(202.21.124.20) 2025 оны 03 сарын 13

Yostoi mundag hun shuu, gantsaaraa temtsseer bj erdenetiig 100% ulsiin umch bolgoloo. Odoo bas l gantsaaraa temtseed l, jiriin ardiin tuluu ingej duugarah uls turch garch ireh bolov uu daa, ingej bj aluulchih vii gej sanaa mash ih zovoj bna

1  |  0
Songogch(103.229.122.87) 2025 оны 03 сарын 13

Ta odoo bolloo. Xereg unshsan l geed baix um. Bi ingej garamgai shiidsen geed xeden xereg nerleech. Denduu dunduur orox um daa Ta. Esvel Procuror bolooch

1  |  0
зочин(202.21.106.159) 2025 оны 03 сарын 13

Та өөрөө УИХн гишүүнээр 20 гаруй жил,Хууль зүйн сайдаар зөндөө олон жил ажиллахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулиндаа тодорхой заалт оруулах нь яасийн.Гэрч,хохирогч,холбогдогч,захиалагчид нэг хүн байвал яаж зохицуулахын.Энэ асуудалд та өөрөө шууд холбоотой.Толгой чинь хүрэхгүй байвал зайгаа тавь.Том том мэдээлэл хийгээд л.эсвэл өмгөөлөгчөө хий.Алан хядагчдыг ингэтлээ хамгаалахын учир юунд байна.18 жил эрээд олоогүй,таны чадаагүй ажлыг чадсан хүмүүст талархаж байна.

1  |  0
Zochin(202.70.34.70) 2025 оны 03 сарын 13

Ene chuulganaar MGL -yn unuugiin baidal, engiin irgnii bodol , yaduusyn ugiig sonsyo. Huuli gej guuli ch yamai.

1  |  0
mgl(202.9.41.250) 2025 оны 03 сарын 13

tsaaziin yaliig sergee, tsaaziin yaliig sergee...

1  |  0
Ц.Нямдорж: Хэдэн ч х(77.21.52.154) 2025 оны 03 сарын 13

Ц.Нямдорж: аюул!!!! аюул!!!! аюул !!!! байна

1  |  0
зочин(66.181.184.178) 2025 оны 03 сарын 13

Жаахан бодолтой юм бичиж баймаар ..Нямка энэ хэрэгт холбоотой бол юу гэж ингээд байхав дээХарин ч за бушуухан хэргээ үүрээд явцгааг дээ гэж бодно доо .Харин энэ АН-ынхан бөөн юм болмоор юм наг нь ч дуугарахгүй юм харин 2 дүү нь буруу шийдлээ гээд бгаа шүү дээ .Тэгэхээр энэ хүмүүст нэг юм бодогддоггүй юм байх даа.

1  |  0
sha(79.124.59.194) 2025 оны 03 сарын 13

Ene muu Menget novsh huuli zuin said bhda ilruulehgui yasin. Hudlaa ene tend ochij hutsaad muu balai yum

1  |  0
Solior(89.144.12.15) 2025 оны 03 сарын 13

Uhsen nohoin baas Nyamdorj ene ooroo zahialagch nariin hun shde. Ter neg heden tomchuudiin utsan Dorvod Baby sdaa. Ene muu odoo neg l shudraga tsarailsan hun tiim shudraga yum bol huutege niilj idsen 2,5 togrogoor gants emenel barichaach Dorvod mini

1  |  0
мянгаа(139.5.219.203) 2025 оны 03 сарын 13

энэ Ц Нямдоржийг шүтэж байна захиалагч байгааг л хэлээд байна ш дээ яагаад хэлэхгүй байгаа гэдгээ хэлээд байгаа юм биш үү улс төрч хүн сайд ч бай улс төрлүүгээ ордоггүй гэж улс төрч хүн л болоод маан хүн хэлж чадахгүй байгаа юм болуу даа

1  |  0
zochin(202.9.41.55) 2025 оны 03 сарын 13

elbegdorjiig ynahaar naad hereg chini zadrah baihdaa

1  |  0
У(202.179.11.10) 2025 оны 03 сарын 13

Гэтэл “Энэ миний захиалсан хүмүүс биш байна. Би өөр хүнээр гүйцэтгүүлсэн юм” гээд тэр хү­мүүс нь гараад ирвэл яах вэ. ЯГ ЭНЭ ХЭСГИЙГ УНШИХАД НЯМДОРЖ ДАРААГИЙН ХЭЛЭХ ЮМАА БЭЛДЭЖ БАЙНА. ЗАХИАЛАГЧ НАР ГАРЧ ИРЭЭД ЯГ ИЙМ ЗҮЙЛ ЯРЬЖ ТЭНЭГТХЭН ДЭЭ

1  |  0
ж(167.114.230.104) 2025 оны 03 сарын 13

За да бараг Нямдоржийн үед цаазын ялгүй болсон байж магад шүү нээрээ

1  |  0
nn(103.229.123.214) 2025 оны 03 сарын 13

zaaval tsaaziin yaltai baih yostoi yu.menget ee...

1  |  0
в(109.163.234.7) 2025 оны 03 сарын 13

Тэр мсжүүдийг бүгдийн уншиж үзлээ. Тэгэхэд Содномдаржаа гэгч алуурчин Чимгээгээ ална гэдэг талаар Амгаланбаатарт хэлж байсан байна. Амгаланбаатар ” Чимгээг оролдллд үзээрэй” гэсэн агуулагтай мсж их бичсэн байна.

1  |  0
ж(62.210.245.158) 2025 оны 03 сарын 13

Энэ хэргийг ингэж улс төржүүлэх хэрэг байгаа болоод л ингэж байна да

1  |  0
ы(51.15.43.205) 2025 оны 03 сарын 13

За ёстой энэ Нямдорж хууль зүйн сайдаар тийм олон жил ажиллаж байх хугацаанд нэг ч муу үгээр хэлж байгаагүй. Хоёр жоохон охиныг алсан алуурчид нарыг цагаатгаад л шүүх зөв ажилласан гэж хэлж байсан. Гэвч одоо энэ нэг хэрэг илрэх гэж байхад ингэж байнга мэдээлэл хийх болов. Нэг бол эд нар гэмт хэрэг хийсан гэдгийн батлаад байгаа юм уу

1  |  0
зочин(66.181.178.180) 2025 оны 03 сарын 13

Энд бас сэжүүр байна. Нямка энэ удаа зөв шааж байж магадгүй. Гэхдээ шалтгааныг нь мэдэхгүй. Түүнд уг нь хамаагүй шүү дээ. Энэ бас л сэжигтэй.

1  |  0
show(163.172.190.34) 2025 оны 03 сарын 13

Hergiin zahialagch nar ilerch ulmaar Erdenet uildverees hen heden togrog idsen buh barimt il boloh gd bga tul hudlaa ene hergiig ilruulehgui gsn talaas ni medeelel hj bna. Hereg ilervel Nyamdorj bolon busad namiin tomchuul bugd budaa bolno

1  |  0
зочин (202.70.34.98) 2025 оны 03 сарын 13

Зоригийг алсан хэрэгт мань Нямка ч холбогдож мэднэ. Яагаад гэвэл энэ аллага Эрдэнэттэй холбоотой учраас. Аллага хийсэн хүмүүс, тэдний ар гэрийнхэний аврал нь одоо Нямка болчихоод байгаа гэсэн шүү. Ер нь Эрдэнэтийн тухай асуудал босч ирэхэд л Нямка сайд босоод ирдэг боллоо. ЭНэ юу хэлээд байна аа.

1  |  0
wer(5.135.158.101) 2025 оны 03 сарын 13

Mongold MAFIA gj yu bdgiig anha ShO haruulj bsan Nyamdorj bol SHOgiin utsan huuheldei odoo harin ter ni nas barj SHOgiin busad humuus ed naraar udirdaj bna

1  |  0
БАЯР(66.181.177.72) 2025 оны 03 сарын 13

МАН -ын лидерүүд захиалагчыг олон жил хамгаалсан одоо илрэх гээд боож үхэх гээд бгаа юм бх даа.

1  |  0
naraa(46.105.100.149) 2025 оны 03 сарын 13

Ee medku ene Nyamdorj zahialagch humuusiin namiin hun uchir ted nartaigaa mongoor holbootoi tul hudla show hj bga n bol mash unen. Odoo ch ter zahialagch nar ni bga bolhoor ene tend ochij olon 7 yum yarij yavdag Nyamdorj metiin jijig garuudaaraa show hiilgej bga

1  |  0
HJ(163.172.191.54) 2025 оны 03 сарын 13

MINII HARJ BGAGAAR NYAMDORJ GISHUUN ENE 3IIG HUN ALSANGIIN BATALJ OGOOD BGA YUM SHIG HARAGDAH YUM.

1  |  0
unen(198.96.155.3) 2025 оны 03 сарын 13

Nyamdorj uneheer tiim shudraga hun yum bol ene olon udaa huuli zuin said baihdaa yagad ene hereg deer tgj ih anhaaral handuulaagui vee? Tanai namiin humuus holbootoi bolhoor tgj bsan uu? Ter 120 msgnii hariu gj bga l bh da uul ni tiim l shudraga yum bol teriig bas delgej olon niited haruulach ter msgnees harhad aluurchid hoorondoo hariltsaj bsan dur zurag haragdaj bna

1  |  0
Zochin(103.206.195.163) 2025 оны 03 сарын 13

Aimshigtai, Үхрийн нүдний суулгац зарна.tel;96667103

1  |  0
Зочин(202.126.89.199) 2025 оны 03 сарын 13

За энэ дээр бол нямка ахтай санал нэг байна. Цаазын ял байж хүмүүс хийсэн хэргийнхээ төлөө хортой тариа тариулж хэдэн цаг тарчилж үхэх болно. Цаазын ялыг сэргээ энэ улс чинь бузар хэрэгтэнгүүдээр дүүрлээ.

1  |  0
зочин(150.129.143.188) 2025 оны 03 сарын 13

Одоо элбэгээ батүүл нарын зүгээс янз бүрийн дайралтууд ирэх магадлал өндөр шүү

1  |  0
bi(119.40.103.3) 2025 оны 03 сарын 13

aimshigtai

1  |  0
Үхрийн нүдний суулга(43.228.129.144) 2025 оны 03 сарын 13

Үхрийн нүдний суулгац зарна.tel;96667103

1  |  0
Top