Д.Баттулга Нийслэлийн АН-ын даргаар сонгогджээ

Автор | Zindaa.mn
2017 оны 04 сарын 03

 Нийслэл, Дүүрэг, Аймгийн намын дарга, Үндэсний бодлогын хорооны гишүүдийг сонгох санал хураалт өчигдөр 22:00 цагт өндөрлөсөн. Энэ удаагийн сонгуулийн санал хураалтад 150 гаруй мянган АН-ын гишүүн оролцсон байна.

Нийслэлийн АН-ын даргын сонгуулийн төлөө НИТХ-ын дарга асан Д.Баттулга, УИХ-ын гишүүн асан Ш.Түвдэндорж нар өрсөлдсөн.

Нийслэлийн есөн дүүргээс Д.Баттулга хамгийн олон санал авч Нийслэлийн АН-ын даргаар сонгогджээ. Тэрээр 2012 – 2016 онуудад Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар ажиллаж байсан ба нийслэлийн намын хороонд ихээхэн үүрэг гүйцэтгэж ирсэн. Энэ нь намынхаа гишүүдээс дэмжлэг авах боломж олдсон байх магадлалтай.

Д.Баттулга нь Эрчим хүчний эдийн засагч мэргэжилтэй.  

2012 - 2016 онд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга

2010-2012     Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга

2005-2010     УБЦТС ХК-ийн гүйцэтгэх захирал

2001-2005     “Галт гарьд” ХХК-ийн зөвлөх

1996-2000     Улсын Их Хурлын гишүүн

1993-1996     Монголын Ардчилсан холбооны ерөнхийлөгч

1990-1992     Улсын Бага Хурлын гишүүн

1989-1990     Дархан хотын ЦДС-д ахлах эдийн засагч

1985-1989     Түлш Эрчим Хүчний яамны мэргэжилтэн

1984-1985     ДЦС-4 эдийн засагчаар тус тус ажиллаж байжээ.

Т.Түвшин 

 

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Songogch(122.201.22.208) 2025 оны 03 сарын 13

Battulgad amjilt xuseye

1  |  0
АА(59.153.114.42) 2025 оны 03 сарын 13

АН-ЫН ДАРГА ХҮН АЛЖ 7 ЖИЛ ШОРОНД СУУСАН,НИЙСЛЭЛИЙН НАМЫН ДАРГА 2 ПАТРОЛЬ ЖИП, 75 МЯНГАН ДОЛЛАР АВЧ ШОРОНД СУУСАН НӨХӨР БОЛЖЭЭ. АН-ЫН НЭР ХҮНД ШАВАР ШАВХАЙД ХОЛИЛДЛОО. АН-ААС ТӨРСӨН ЭЛБЭГДОРЖ БҮХ БУЗРЫГ ШИЙДЭЖ БАЙГААМ БНА. ХАЛЗАН БАТТУЛГА ХЯТАД, С.ЭРДЭНЭ ХЯТАД ГАРАЛТАЙ, Ц.ЭЛБЭГДОРЖ 1932 ОНД ШИНЖИАНААС ОРГОЖ ОРЖ ИРСЭН АЙЛЫН ХҮҮХЭД. ИНГЭЭД ХОХЬЧИН БОЛЖЭЭ АН-АА 20 ОНД ШИЙР Ч ҮЗЭГДЭХГҮЙ. ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН ДАРАА ИХ ЮМ БОЛНО.ЯМАРТАЙ Ч ХУУЛЬ ХҮЧНИЙ БАЙГУУЛЛАГЫН ДАРГА НАР СОЛИГДОЖ, ЗАХИАЛГЫН ХЭРЭГҮҮД ЦУХУЙЖ. АН ДАРГАА ШОРОНД ЭРГЭЖ, ТУЛГАА БАТҮҮЛ НАР Ч ТЕНДЕРИЙН ХЭРГЭЭР ШОРОНД СУУХ ӨНДӨР МАГАДЛА

1  |  0
zochin(122.201.21.137) 2025 оны 03 сарын 13

shorond orson geheeree l zaaval uu bdag yum uu helmegduulsen shuu dee nudee olson songuuli boljee bayar hurgie amjilt mundag shuu jiriin negen nam bus demjigch bnaaaa

1  |  0
өабө(103.9.88.210) 2025 оны 03 сарын 13

аймгуудын намын даргаараа шоронд орж бсн гарууд тавьчихвал тэгээд л болоод явчихнээ

1  |  0
Top