“Mонгол ньюс” мэдээллийн төвд Улаанбаатар хотын Засаг дарга асан Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудай оффшортой холбоотой асуудлаар хэвлэлийн бага хурал хийхээр зарласан байна. Одоогоос нэг жилийн өмнө Панамын баримтаар түүнийг Оффшор бүст хэд хэдэн данстай болохыг ил болгосон юм. Гэвч тэрээр Оффшорт бүст данс нээсэн ч ямар ч гүйлгээ хийгээгүй гэж мэдэгдэж байлаа.
Б.Чулуудай “Гадаадад хамт суралцаж байсан Сингапурын иргэн найз маань санал тавьсан. Энэ компани 2011 онд байгуулагдсан. 2013 онд хаагдсан компани. Хүн бүр л уул уурхайд хөрөнгө оруулалт гэж хошуурч байхад хийхийг зорьсон бизнес. Тэгээд бүтээгүй. Би хөрөнгө оруулалтын чиглэлээр хэсэг хугацаанд ажилласан, бага ч гэсэн туршлагатай. Гэхдээ энэ компани хөрөнгө оруулалт татаж чадаагүй учраас данс нээлгэж ч чадалгүй хаагдсан. Аавыг хотын дарга болохоос өмнө 2011 онд байгуулагдсан компани шүү дээ. Үйл ажиллагаа явуулахгүй байж байгаад хаагдчихсан. Данс нээгээгүй учраас нэг ч долларын гүйлгээ хийгдээгүй” гэж тайлбарлаж байв.
Харин өнөөдөр Б.Чулуудай ямар тайлбар мэдээлэл хийх нь анхаарал татаж байна.
Т.Түвшин

Сэтгэгдэл ( 8 )
Эцэг нь хүн алж хүрээ талсанаа нууж чадсан юм танхай хулгайч хүү нь тэрч байтугай зүйл хийж түүнээ нуух нь удамшилын асуудал бизээ. Дахин төлөвлөлт нэрээр ядарсан гэр хороололын ард түмний газрыг луйвардаж одоо тэдгээр хүмүүс нь гэр оронч үгүй энд тэнд хэсүүчилэн яваа нь нүгэлт эцэг хүүгийн хийсэн гай тэр хулгайн мөнгөө оффшорт нуусан л байж таараа олон улсын байгууллагууд эцэг хүү хоёр шиг худлаа хэлнэ гэж байхгүй. Үйлийн үр нь үстэй толгойноос нь их болж дээ.
tend kompani bguulaj bnaa gedeg ni zorilogo bnaal gesen ugshdee
Хулгайч бацаан нууж чадахгүй дээ чи буруу гарын юманд бултах газар байдаггүй юм
Uvuuguu,Aaviigaa huyulagiina baastai zuuraad taisan chi
Хэвлэлийн бага хурал хийнэ гэдэг нь худал хэлнэ гэсэн үг.Чи ч баларч байна .даа.Хайран өвөг эцгийн нэр.Та нарт итгэдэг хүн байхгүй болсон хэдэн үнэнч найз нар чинь үпдсэн байх.
ЁСТОЙЛ НЭГ АРД ТҮМЭН ХҮМҮҮС БИДНИЙГ МАЛНААС ДОР МАЛНУУД ГЭЖ ҮЗДЭГИЙН ИЛРЭЛ ОДОО ЭНЭ ҮЛГЭРТ НЬ ИТГЭНЭ ГЭЖ БОДДЫН БАЙХДАА
ХЭН ИТГЭХ ВЭ? БИДНИЙГ МАНГАР ГЭЖ БОДДОГ ЮМ УУ?