Өчигдөр /04 сарын 03-нд/ Улаанбаатар хот дахь “Эрдэнэт” үйлдвэрийн төлөөлөгчийн газарт хууль бусаар байгуулагдсан ТУЗ анхны хурлаа эхлүүлсэн. Харамсалтай нь хэрэгт дуртай хэвлэлийнхэн шаваад, бүтэц хангамжийн асуудлыг эцэслэн шийдвэрлэх боломж олгоогүй юм. Тиймээс өнөөдөр Эрдэнэт хот дахь ГОК-ийн байранд төрийн төлөөлөл бүхий ТУЗ-ийн анхдугаар хурал үргэлжилсэн. Тус хурлыг сурвалжлахаар очсон төвийн хэвлэлийнхнийг оруулаагүй төдийгүй, цагдаагийн хамгаалалтыг нэмэгдүүлж, олон цагийн турш бүгжээ. Ингээд эцэст нь хурлын шийдвэр гарч, гурван асуудлыг хэлэлцэж баталсан байна.
Төрийн өмчит байгууллагуудад хийсэн шалгалтын дүнг мэдээлэх үедээ Ц.Ням-Осор дарга Эрдэнэтийн ТУЗ-ийн гишүүдийн цалинг 250 мянгаас хэтрүүлэхгүй тогтооно гэж хэлж байсан. Гэвч шинэ ТУЗ-ийн гишүүдийн сарын цалинг 4000 ам.доллароор тогтоолоо. Ийнхүү Ц.Ням-Осор даргын сэтгүүлчдийн өмнө хэлсэн тоо төрийн хөшигний цаана ийнхүү 40 дахин нэмэгдлээ.
ТУЗ-ийн хурлаар гүйцэтгэх захирлын цалинг 25 сая төгрөг болгов. Гэхдээ үүнд урамшуулал, нэмэлт цалин ороогүй. Х.Бадамсүрэн захирал ажлаа авангуутаа 01 тоот тушаалаараа өөрийн хэрэгцээнд зориулж 300 сая төгрөгөөр автомашин худалдан авахыг үүрэгдсэн нь баримтаар нотлогдсон. “Монголын хамгийн том үйлдвэрийн дарга цагтаа онгоц хөлөглөдөг байлаа. Аюулгүй байдлаа хангаж шинэ машин авалгүй яахав” хэмээн намын нөхөд нь өмгөөлөн бичиж байсан. Харин өмнөх захирлын хэрэгцээнд унаж байсан машин нь жил гаруйн өмнө шинээр авсан байсныг тэд дурдсангүй.

“Эрдэнэт” үйлдвэрийн гүйцэтгэх захирлыг таван хүн орлохоор болжээ. Одоогийн байдлаар гурван дэд захирал ажилладаг. Үүн дээр Нийгмийн асуудал хариуцсан дэд захирал, Хөгжлийн асуудал хариуцсан дэд захирал хэмээх хоёр орон тоо нэмлээ. Эрдэнэт үйлдвэрийн мөнгийг нийгмийн асуудлын хүрээнд гэх нэрийн дор элдэв тэмцээн уралдаан, цэнгүүн зохион байгуулж, баруун солгойгүй цацдаг ажлыг дээрх захирлууд хариуцах нь. Оросын тал 49 хувийг эзэмшдэг байхад “нийгмийн хариуцлагын хүрээнд” хэмээн жилд дундажаар 25 тэрбум орчим төгрөг зарцуулснаа “ах нараар” хүлээн зөвшөөрүүлдэг байв. Тэр мөнгөнөөс Эрдэнэтийн нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд хичнээнхэн нь зарцуулсныг хэзээ ч мэдэх боломжгүй биз. Үүнээс гадна Х.Бадамсүрэн захиралд долоон зөвлөх томилжээ. Монгол Улсын Ерөнхийлөгчид ч байхгүй зөвлөхтэй болов. Түүхэндээ Эрдэнэт үйлдвэрийн удирдлага ингэж данхайж ирсэн удаагүй. Долоон зөвлөхийн цалин хангамж дэд захирлуудын зиндаанд яригджээ. ТУЗ-ийн хурлаас гаргасан хамгийн ноцтой шийдвэр нь Хуулийн хэлтэст харъяалагддаг байсан Худалдан авах газрыг гүйцэтгэх захирлын шууд удирдлаган дор ажиллуулахаар болгож өөрчсөн явдал юм. Х.Бадамсүрэнгийн намтар түүхийг сайн мэдэх хүмүүс “Чононд хонь хадгалууллаа” хэмээн халаглаж сууна. Ийнхүү эрх баригчид ямар ч хамаагүй аргаар Эрдэнэт үйлдвэрийг зуун хувь төрийн өмчид авч, “шахаа” хийх боломжоо бүрдүүлж авлаа.

Сэтгэгдэл ( 74 )
Х. Бадамсүрээн, чи үнэхээр улс эх орныхоо төлөө ажиллах гэж байгаа бол энэ өндөр цалингаасаа татгалзаад ядаж сардаа 12. 0 сая, тэр зөвлөх, жижиг дарга нар 2. 0 мянган доллар авч болохгүй гэж үү. Цалингаа голоод байгаа юм бол больчихооч. Түүнээс ч бага цалин аваад ажиллачих мэргэжилтнүүд байгаа. тендэр зарлавал яасан юм бэ. Маш хүчирхэг баг гараад ирнэ дээ. М. Энхболд оо, одоо боливол яасан юм бэ. Чи ийм байж яаж Ерөнхийлөгчөөр сонгогдоно гэж боддог юм бэ. АН-ынхан чинь 49. 0 хувийг нь луйвардаж аваад ингэж л идэх байсан. Та нар тэднээс юугаараа ялгаатай юм. Ард түмэн босно шүү. Яалтай билээ.
МАН даан ч яав даа. Яасан идэж ханадаггүй нөхөд вэ. УИХ-д суугаа намын нөхөд өө, энэ чинь юу болоод байна аа. МАН-ын гишүүд, дэмжигчид ээ. Эрдэнэт чинь ард түмний хөрөнгө шүү дээ. Яахаараа ард түмэн нь ядуу, улс орон нь өрөнд баригдчихаад өөдлөхгүй байхад уурхайчдын хөлс хүчээр бий болгосон мөнгийг энэ хэдэн ноход юу хийсэн, юу хийнэ гэж хувааж идэх гэдэг байна аа. Монголд уул уурхайн мэргэшсэн Х. Бадамсүрэнгээс илүү мэдлэг боловсролтой мэргэжилтнүүд зөндөө байна. Ингэхэд эдийн засгийн хямрал энэ тэр гээд бүсээ чангалъя гэж уриалчихаад яахаараа ийм өндөр цалин тогтоодог юм бэ.
Мөөрхөөс өөр юм хийж чаддаггүй болохоор яая гэхэв.Ил далд идээд шоолж суудаг юм.Тэд чинь.
Том иддэг хүмүүс чинь том дуугардаг байх дараань өөрсдөө бас идэхээ бодно ш дээ юу гэж бага дуугардаг юум бэ муусайн цус сорогчид
ингэж л Монголын ард түмээ хөгжүүлэх нь дээ, ухамсартай оронд бол томчууд нь 1 доллар гэх мэт билэг тэмдгийн чанартай цалин авдаг, авснаа хандивладаг. Сая Трамп гэхэд цалингаа хандивлаж байна. Манайд бол ард түмнээс арай л тасраад байна даа
Үнэн бол арай дэндэнэ. Энэ чинь төрийн компани юм байгаа биздээ. 24 цаг нойр хоолгүй ажилдаг юм болов уу. Улсын мөнгийг хувийн юм шиг захиран зарцуулдаг энэ нөхөдүүддээ хариуцлага тооцооч
Шоронгоор явахдаа яахав дээ.үнэн юм бичээч. Харин ч сайн удирдах бх шүү.ажлаа сайн хииж чадаж байвал өндөр цалин авалгүй яадаг юм бэ.
Урдах дарга нар нь гэсэн ийм л цалинтай бсн юм бгаа биз.
Энэ шорон оронгоор явсан зөнөг өвгөн захирал хийж чадахуу чадахгүй болоод л ийм олон орлогч зөвлөхүүдтэй нэртэй хоолны савнууд цуглуулж байгаа нь хий дэмий хөрөнгө гөрздаж улс орныг туйлдуулж байна даа чаавас хөөрхий
Ali ch nam ni baisan iim l tsalintai bsan bhaa
Ingeel vagon vagon ene shahandaa gej
Яах гэж ман ыг сонгосон юм бэ , сохор мулгуу төр сонгосон хүмүүс юу бодож байна даа сэтгэлээ нээгээч
Ene nohor ooriigoo ene ajliig hij chadahgui gedgee medeed doroo 5 orlogch 7 zovloh tomilchihood ooriigoo 25 sayaar tsalinjuulj bgaa ni ulaan tsaindaa garsan ilt luivar hiij bn gesen ug. Ene hund eh oronch setgel alga. Yaj ideh u yaj uuh uu geed yum uzeegui hun shig dairch bn. Mongol oron orondoo barigdsan uls gedgiig meddegui medsen ch medehiig husehgui bgaa bololtoi. Shuud alban tushaalaas ni buulga.
mongolchuudiin durgui hurgesen mongol sultan yum biz dee.
Tur ard tumenteigee uyldmaar ymaa. Ard tumnii amidral sain baigaa bol heden ch tsalintai bj bolno. Getel dusliim taria zalguulsan ym shig amidraltai ard tumentei bolchood uursduu denduu ym bish uu! Ergej bodooch, tomilogdoj bgaa humuus ard tumniihee nuuriig harj chadaj bn uu? ...
Arai l bndaa
Улс эх орон нь өрөндөө баригдаад ард иргэлдийнхээ татварыг нэмээд байгаа мөртлөө яахаараа ямар үндэслэлээр ийм өндөр цалин авч байгаа юм.Арай ч дээ.5 сая төгрөгний цалин өгөөд ийм цалингаар цалинжихгүй гэвэл өөр зөндөө ийм цалингаар ажиллах мундаг чадвартай хүн байж л байна.Авилгачдыг битгий өөгшүүл Эрдэнэтээс хөөж явуул.
ТУЗ-н хулгайч нар нь ”Эрдэнэт” үйлдвэрээс сард 500-600кг, дээрээс нь нэмээд улиралд 1тонн зэс шаачих юм байна л даа лалар гэж
Сохор төртэйдээ гутах юм аа.
ХХБ авлаа гээд ухэх шахуу байсан, харин оорсдоо идэхиин тулд авжээ. Яасан идэж ууж ханадагуй новшнууд вэ. Монгол удахгуй дампуурна даа, энэ янзаараа
Энэ чинь юу болж байна аа. МАН-ынхаан, Эрдэнэтийг хувааж ид гэж сонгоогүй биз дээ МАН-ынхаан, олон зөвлөх, олон орлогч авна гэдэг чинь захирал өөрөө чадал муутайнх биз дээ. МАН-ынхаан, МАН-ыг төрийн толгойд дахин бүү гэрга.
Энэнд улс удирдуулвал 1500000 зөвлөх авах нээ.Ямар байгууллага удирдаж байгаа бодох хэрэгтэй.Ийм олон зөвлөх захирлууд авах юм бол болчихооч. Цаана чинь Эрдэнэт үйлдвэрийг битгий хэл МОНГОЛ улсыг аваад явах чадалтай мэдлэг боловсролтой залуучууд олон байна. Тэдэнд хөөрхий чиний танилын хүрээ байхгүйдээ дээшээ гарч чадахгүй байгааг бодох ёстой. Чи ганцаараа чадалтай биш. Муу мөнгөний хүүхэлдэй минь
Wooow bolj bna sh dee. Odoo bugdeeree iim tsalintai boloh tuhai bodii l doo hahaha.
Wooow bolj bna sh dee. Odoo bugdeeree iim tsalintai boloh tuhai bodii l doo hahaha.
Нэг л их гоё нэр зүүсэн туз-ийнхөн. Тэд юу хийдэг гэж тийм цалин авдаг бнаа
Нөгөө жирийн хүмүүсээ дарамтлаад баахан татварт унагаад байгаа ерөнхий сайд нь харж байгаа байлгүй дээ
Хэлэx ч үг алга, энэ улсад төр засаг гэж байна уу, ийм юм xийчиxээд жирийн ард түмнээс ямар нүүрээр татвар аваx гээд байна, болиочээ, болиулаачээ
Yun ch olon darga nar yun ch undur zalin be. Uunii orond ahmad humuusiin tetgevriig nemdeg boloosoi. Ard tumniig buhimduulahaa hezee bolih yum be.
Ene zalin arai dendej bnaa. Badamsuren gedeg huniig dargaar tavisan buruu bolson bna shuu dee. Ard tumniig doromjlood bgaa yum uu.
Үнэхээр ийм тэнэг юм хийж байгаа бол томилсон газар нь эргүүлэн татах хэрэгтэй.Засаг төрийнхээ бодлого шийдвэрийг биелүүлж чадахгүй юм бол ажлаа өгсөн нь дээр.
Ардын нам овоо зөв зүйл хийж байгаад гэнэт ийм ярьсан хэлснийхээ эсрэг тэнэг зүйлд орооцолдох юм. Ардын нам Ардчилсан намд аль алинд нь ийм ханаж цадахыг мэдэхгүй Бадамсүрэн мэтийн үеэ өнгөрөөсөн хөгшин оркууд байх юмаа. Эд нараасаа салаагүй цагт ямар ч намын шинэчлэл сайн нэр наалдахгүй дээ. Хог шаарнуудаасаа сал
Монголчууд үнэхээр атаач шогийн хүмүүс ХХБ аваагүй л бол дампуурсан ч хамаагүй. Төрийн төлөөлөгчийн Сингапурын темасек шиг ажиллахын харая харамсалтай 5-6 жилийн дараа баталгаатай дампуурна мөрийцсөн ч болж бна. Хохь нь монголчууд новшийн атаач лалрууд
Ariun yavdal uu?
Er ni harhad hugshin hun sh baih yum uhehdee avaad uheh bish dee ingej shunaad hereg bhaa yum uu chinii olson mungu olon hunii haraal idsen bgaa bhoor chamad bolon chinii ur udamd gai l bno. Zuv amidral daa sanaa zovchihloo zaluu hunees iim yum sonsoh gej bas uurt ni evgui bdaggui yum boluu ali esvel tsairchihsan hugshin tolgoi yum bolvuu
Эрдэнэтийхэн өөрсдөө ийм юмийг хараад л сууж бдаг, тэнэг хүмүүс юм байх даа,
Kkk tolgoi medeed hiij chadahgui yum ajlaad yadag yum boli ch! Yadaj naad zuvluhuudeesee dunguuriig songood ajlaa ugsun deer bhaa yu ch chadahgui yum baij yun ih tsalin avah sanaatai yum ehleed surchih daraa ni tsalingaa av! Ternees umnu ajilchidiin tsalin hulsuu nemchiheed ard tumun hangaluusan saihan bvol chi tsalingaa nemj bno sh dee
Arai vgvi bailgvi
Энд юу болоод байна даа? Ард түмнээ ингэж доромжилж болох уу? Бидний бүсийг чангалж, татвар нэмж, тэтгэврийн насыг нэмчихээд өөрсдөө болохоор бидний хөрөнгөнөөс экскаватороор шанагадаад байх болж байна уу? Сангийн сайд нь хүртэл хувийн машиндаа улсын мөнгөөр бензин хийгээд л. Шударга ёсны төлөө эхчүүд л тэмцэж байна, эрчүүд нь хаачив, шударга бусын эсрэг дуу хоолойгоо гаргахгүй хаашаа зугтав? Амжиргааны доод түвшин 240000 төгрөгөөр хэдэн хүн, хэдэн өрх амь зогоож байгаа бол? Монголд үнэн гэж байна уу, шударга ёс гэж байна уу? МАН үнэн төрхөө харууллаа, АН хөнжил дотроо зодолдоод завгүй.
Ард түмнээсээ айх ичих явдал байдагүйээ.....Санаа нь , нийгэмээ ,улс орноо бодох хүнлэг сэтгэл байдагүйээ.....Шунал, улс орноосоо хулгайлах ханшгүй хүсэл тачаалд АН МАН аль аль нь бүрэн атвсан , улсаа улсын дайтай улс болгочих их хөрөнгийг албан тушаал эрх мэдлээ ашиглаад хувьдаа завшчихсан хүмүүс ээлжлэн төр барьж явсаар ийм ямбны даврага бий болгождээ.....
ҮҮнээс аямдаар Эрдэнэт үйлдвэрийг удирддлагын зардлыг ”захиргааны төвшинд ” 70% бууруулсан зардлаар удирдаад хөгжүүлээд явах баг олдоно гэдэгт би итгэлтэй бн.Үүнаас хэмнэсэн зардлаар өндөр мөргэжил чадвартай багууд шалгарлж томоохон зорилтот төсөл хтөлбөр ”босгож” хэрэгжүүлэх санхүүжилт бүрдүүлэх нь зүйтэй юмаа. Хэт өндөр цалин урамшууллыг зогсоох нь зөв. Үнэнхээр даварсан улсын хөрөнгөөр буюу ард түмний хөрөнгөнд хэт шунасан жишиг тогтсоныг энэ үйлдвэрийн дээд уудирдлагын цалин хангамж харуулж бн.Юм болгон дээрл бадамсүрэн багбанди ..........тэгээд ийм мангасдсан цалин хангамж .....дэндүү
Арай дэндүү аймшигтай юм болж байна даа. Өөрсдөө ичгүүр сонжуургүй иднэ, шулна гэдгээ зарлаж байна даа. Ингэх гээд л ард түмний нэр барьж 49%-г хүчээр булааж авч дээ.
Za odoo tumur udahgui dampuurna oros bhgui 49 bhgui ard tumnii ner letter luivarchif
Энэ үнэн бол даварчээ. Юу ч хийгээгүй байж, бас юу ч хийж чадахгүй байж цалингаа л бан цунгаар нь яриад байдаг. МАН-д толгой байна уу. Ард түмэнд үнэнийг хэлэхгүй бол базаахгүй юмны үүд улам л нээгдээд байна даа. Үнэнийг хэл чих аавын хүү байна уу?
Arai arai. chutgur awag haraal ideg.
Arai l ymaa ta iim bj engiin irgeded yanz buriin tatwar nemne geheesee ichihgvi bna uu heleh ch vg alga