Монгол, Канадын Дугуй ширээний уулзалтын дүнг танилцууллаа

2017 оны 04 сарын 05

Монгол, Канадын Дугуй ширээний долдугаар уулзалт Канад улсын Оттава хотноо өнгөрсөн сард болсон юм.

Уулзалтын дүнгийн талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж Засгийн газрын 2017 оны дөрөвдүгээр сарын 04-ний өдрийн хуралдаанд  танилцуулж, хэлэлцүүллээ.

Уулзалтын үеэр талууд улс төр, эдийн засаг, хөрөнгө оруулалт, батлан хамгаалах, боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааны өнөөгийн байдлаа дүгнэн, цаашдын төлөвөө тодорхойлсон байна.

Уулзалтын мөрөөр хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг батлан, хэрэгжилтэд нь хяналт тавьж байхыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад даалгалаа

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top