Хаврын чуулган нээлтээ хийнэ

Автор | Zindaa.mn
2017 оны 04 сарын 05

 Монгол Улсын Их хурлын хаврын чуулган өнөөдөр 10:00 цагаас нээлтээ хийнэ. Хаврын чуулганы нээлтэд Монгол Улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцож үг хэлэх юм. Энэ хаврын чуулган Монголын Улсын ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө тохиож буйгаараа онцлог. Хаврын чуулганаар Төсвийн тодотгол, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль зэрэг олны анхаарал татсан асуудлыг хэлэлцэнэ.

 Т.Түвшин  

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top