Ч.Сайханбилэгийн “яасан” дээр...

2017 оны 04 сарын 05

“Хулгайд алдсан зүйлээ эзэн нь таниад авах нь хулгай мөн үү?”

Ийм утгатай мессеж өнгөрсөн хоёр хоногт сошиалаар хамгийн их тарав. Тарав ч гэж дээ, тараав. 100 хувь Монголын өмч байсан “Эрдэнэт” үйлдвэрийг социализм мөхсөнөөс хойш оросууд хулгайлаад авчихсан байсныг Ардын намынхан таниад ард түмэндээ өгөх гээд аваад ирсэн байх нь л дээ. Одоо төмөр замаа ч гэсэн хулгайлаад аваад ирээрэй л дээ, харж л байя. Харин дунд нь “Монголын зэс” корпараци гэдэг яалт ч үгүй Монгол Улсын нэг иргэний байгуулсан хувийн компани хэлмэгдчихлээ. Хэний мөнгөөр компаниа байгуулсан бэ, худалдан авалтыг хийсэн бэ? гэдэг дараачийн асуудал.

Иргэн Ц.Пүрэвтүвшин гэдэг хүний хууль ёсоор эзэмшиж байсан “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар гэдэг “амьгүй албат” шийдвэр гаргаад, хувьцааг нь төрийн өмчид шилжүүлээд “Эрдэнэт үйлдвэр”-ийг 100 хувь төрийн өмчид авч, Улсын бүртгэлд бүртгэжээ. “Ийм хууль Монголд байна уу?” гэж асуухаар “Засгийн газар ингэ гэсэн. Би мэдэхгүй” гэх. Засгийн газраас нь асуухаар “УИХ тэг гэсэн” гэнэ. Үнэн юм чинь. Одоо “Эрдэнэт” үйлдвэр 76 захиралтай боллоо, бултаараа сайхан найрлана аа.

Уг нь 2016 оны хоёрдугаар сарын 10-нд баталсан УИХ-ын тогтоолд,

1.ОХУ-ын Засгийн газрын эзэмшлээс “Монголын зэс корпараци” ХХК-д шилжсэн ”Эрдэнэт үйлдвэр” ХХК болон “Монголросцветмет” ХХК-ийн 49 хувийн энгийн хувьцааг төрийн өмчид шилжүүлэн авах асуудлаар хуулийн хүрээнд хэлцэл хийж, үр дүнг танилцуулахыг УИХ-ын Хууль зүйн байнгын хороо /Ш.Раднаасэд/, Засгийн газарт /Ж.Эрдэнэбат/ нарт тус тус даалгасугай  

2. Монгол Улсын Засгийн газрын 2016 оны зургадугаар сарын 13-ны өдрийн 330-р тогтоолын “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон “Монголросцветмет” ХХК-ийн 49 хувийн энгийн хувьцааг тэргүүн ээлжинд худалдан авах давуу эрхээсээ татгалзсан 2 дахь хэсгийг хүчингүй болсонд тооцсугай... гэжээ. “Хуулийн хүрээнд хэлцэл хийх” гэдэг үгийг тогтоогоод авчихаарай!

Харин ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Д.Дагвадорж нарын хүлээн зөвшөөрснөөр “Монголын зэс” корпарацийн эзэмшиж байсан хувьцааг төрийн өмчид шилжүүлэн авах талаар талуудын дунд ямар ч хэлцэл явагдаагүй бөгөөд ТУЗ-ийн гишүүн Д.Дэмбэрэл үүнийг “Хэлцэл бол явна л даа. Зүгээр дэс дараалал нь л солигдсон хэрэг” хэмээн цагаатгаж байна. Товчхондоо дээрэмдээд авчихсан гэсэн үг. “Нисдэг бор морийг нь хулгайлаад ир гэсэн чинь нисдэггүй бор мориных нь нүдийг сохолчихлоо” гэдэг л болж. “Монголын зэс” корпарацийг төлөөлсөн ТУЗ-ийн гурван гишүүн энэ тухай гурван өдрийн дараа мэдэж байгаа юм. Компанийг өөрчлөн байгуулах асуудлаар хувьцаа эзэмшигчдийн хурал ч хийгээгүй, ТУЗ-ийн хуралдаа ч тэднийг оролцуулаагүй. Хуулийн дагуу шалгах юм байх гэсэн чинь бүртгэлээр дамжуулсан луйвар л болж хувирлаа. МАН ч үүндээ гаргуун л даа.  

Хэлцэл гэж юу вэ?

Хуульд юу гэж заасан бэ гэхээр “Хуулийн этгээдийн хөрөнгийг өмчлөгч буюу түүнээс эрх олгосон байгууллагын шийдвэрээр хуулийн этгээдийг хуульд заасан журмын дагуу нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх замаар өөрчлөн байгуулж болно.

/Иргэний хуулийн 31.1 Хуулийн этгээдийг өөрчлөн байгуулах/, “Иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэнэ”, Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно“ /хуулийн 39, 40-р зүйл/ гэсэн байна. Өөрөөр хэлбэл төрийн өмчийн төлөөлөгч 49 хувийг худалдаж авахын тулд тэдний төлөөлөлтэй “Тийм хугацаанд тийм үнээр худалдаж авья” гэдэг хүсэл сонирхлоо илэрхийлж, түүнийг нь нөгөө тал хүлээн зөвшөөрснөөр хэлцэл хүчин төгөлдөр болно оо гэсэн үг. Засгийн газар  аль хэдийн хуулиа зөрччихлөө. Түүнийг нь УБЕГ хүлээж аваад “Эрдэнэт”-ийг төрийн өмчид бүртгэсэн нь хоёр дахиа хууль зөрчсөн үйлдэл болов. 2011 онд шинэчилсэн найруулгаар баталсан Компанийн тухай хуульд “Компанийг өөрчлөх төслийг компанийн төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/ боловсруулан хувьцаа эзэмшигчдийн хуралд оруулж, хуралд оролцож байгаа саналын эрхтэй хувьцаа эзэмшигчдийн саналын дийлэнх олонхоор шийдвэрлэнэ” гэсэн байна. “Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглох” Үндсэн хуулийн заалт ч утгаа алдлаа. Иргэний хуульд энэ тухай “Өмчлөгчийн эрхийг зөвхөн хуульд заасан үндэслэлээр хязгаарлана” гэж дэлгэрүүлсэн байдаг. Ямар хуульд заасан ямар үндэслэлээр “Монголын зэс” корпарацийн өмчлөгчийн эрхийг хязгаарласан бэ? Хариулт алга.

1996 онд УИХ-аар баталж, одоо хүчин төгөлдөр мөрдөж байгаа Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд төрийн өмчид эд хөрөнгийг хэрхэн авах талаар заасан байна.

Төрийн өмчид эд хөрөнгийг дараахь хэлбэрээр авна:

1/ энэ хууль хүчин төгөлдөр болох үед төрийн өмчлөлд байсан эд хөрөнгө;

 2/ үйлдвэрлэл, ажил үйлчилгээний үр дүнд бий болсон эд хөрөнгө;

З/ эрх бүхий байгууллагын шийдвэрээр худалдан авсан эд хөрөнгө;

4/ хандив, тусламж, бэлэглэл, өвлөх журмаар олж авсан эд хөрөнгө; 

5/ хууль, Монгол Улсын олон улсын гэрээнд заасан үндэслэл, журмын дагуу нийгэмчилсэн, дайчлан буюу хураан авсан эд хөрөнгө /6.1-6.5/ гэж заасан байна. “Эрдэнэт”-ийн 49 хувийн тухайд нэг бол худалдан авах, үгүй бол төрд нийгэмчлэх буюу дайчлан авах хоёр л боломж хуулийн хувьд байна. Гэвч аль аль нь болоогүй. Өмчийг нийгэмчлэх шийдвэрийг гагцхүү Улсын Их Хурал гаргах эрхтэй /хуулийн 8-р зүйл/.

Харин Засгийн газар, хуульд заасан тохиолдолд бусдын өмчлөлийн зүйлийг төрийн өмчид дайчлан авах шийдвэр гаргах, нийгэмчлэх санал, төсөл боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх /хуулийн 9-р зүйл/ л эрхтэй. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт бол бүр ч ийм эрх байхгүй

Хулгайч нь төр үү?

Хулгайд алдсан зүйлээ буцаагаад авсныг хулгай гэх үү? Энэ асуултад залхатлаа хариулж байна даа. Эхлээд хулгайчаа олох хэрэгтэй. Оросын Засгийн газартай хэлцэл хийж, өмчийг өмчийн эзнээс нь гэрээний дагуу худалдаж авсан Монгол Улсын иргэн лав хулгайчийн өмнөөс хариуцлага хүлээж таарахгүй. Тэр бол зүгээр л худалдан авагч. Хэнээс хэдэн төгрөг зээлсэн, хэдий хэр ашиг олно гэж тооцсон, ашгийнхаа хэдэн хувийг барьцаалсан гэдэг нь маньд падгүй асуудал. Хэрвээ тэнд нь хууль зөрчсөн асуудал байгаа бол тэр шатанд нь асуудлыг ярих ёстой. Тийм зүйл байхгүй бол “Монгол Улсад бүртгэлтэй “Монголын зэс” корпарацид худалдаж болно” гэдэг “добро” өгсөн Засгийн газар буюу Ч.Сайханбилэгийн танхим хариуцлага хүлээх ёстой. Хэрэвзээ Монголын Засгийн газар “Эрдэнэт”-ийн 49 хувийг Оросын талаас худалдаж авах нь Монгол Улсын эрх ашиг байсан, УИХ тухайн үед Засгийн газраас өөр байр суурьтай байсан гэж үзэж байгаа бол. 

Тэгвэл УИХ-ын өмнүүр орж шийдвэр гаргасан, улс орныхоо эрх ашгаас урвасан Ч.Сайханбилэгээс эхэлж хариуцлагаа асуух хэрэгтэй болно. Дараа нь энэ Засгийн газар ч гэсэн хариуцлагаа хүлээгээд “Монголын зэс”-тэй хэлцэлд орж, өнгөрсөн хугацаанд “Эрдэнэт” үйлдвэрт оруулсан хөрөнгө оруулалт, Оростой хийсэн наймааных нь төлбөр тооцоог гаргаж өг. Төрийн буруу шийдвэрээс болж иргэн хохирох ёсгүй. Энэ л зарчим. Тэгэхгүй бол Монголын төр худалч, хулгайч төр байснаа шууд “зэрэг нэмээд” дээрэмчин төр боллоо. Эхлээд “Анхны хийсэн худалдан авалт чинь хууль зөрчсөн байна” гэж нэг хэсэг давхисан. Дараа нь “Ерөөсөө худалдан авалт хийсэн мөнгөний эх үүсвэр тодорхойгүй байна, шалгахгүй бол болохгүй нь” нэг хэсэг далийсан. Тэгснээ “За за, 51:49-өөрөө явья, та нар ТУЗ-аа байгуулцгаа” гээд хамтарсан үйлдвэрийг дотоодын компани болгож өөрчилсөн. Одоо болохоор “Хэлцэл байхгүй шүү, худлаа яасан юмаа” гээд хэлээ гаргаад сууж байдаг. Төр юм бол төр шиг бай л даа. Ч.Сайханбилэгийн “яасан” дээр хэд хальтарч, хэд өнхрөх гэсэн юм бэ?

“Эрдэнэтийн 49 хувийг төрд авахаар “Ростех” сандраад арбирт луу явж гэнэ” энэ тэр гэдэг бол худлаа шүү. Очлоо гэхэд “Наад малуудаасаа дахиад 100 сая.ам доллар аваад өг, гэрээгээ зөрчсөний торгууль” л гэнэ биз. "Эрдэнэт" үйлдвэр дампуурна уу, байна уу, төр нь иднэ үү, дүлнэ үү тэдэн хамаагүй. Тэртээ тэргүй Монголын нэр хүнд дэлхий зах зээл дээр дахиад өндийтлөө наян жил. Гэхдээ ядаж улс дотроо улс шиг байя л даа. 

Сэтгэгдэл ( 33 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(203.91.118.180) 2025 оны 03 сарын 13

Төр өмчөө мэддэг болжээ. Тэртээ нэг жил З.Энхболд мөн л ингэж төрд Эрдэнэтийг авч байсан. Зөв ажил хийж байсан. Тэгвэл яагаад МАН төрийнхөө өмчийг бүртгэж авахаар дуугараад сонин юм бичээд байдаг юм бол бас захиалгатай л байна

1  |  0
сай хуй бэлэг(66.181.177.254) 2025 оны 03 сарын 13

хэдэн хувьсагчтай хуй вээ......... сая дойлуур өгөөд мартвал таслаад өгийшдээ

1  |  0
Зочин(203.91.112.137) 2025 оны 03 сарын 13

Пүрэвтүвшин Эрдэнэтийн 49%ийг Путинтай яриад Монголын ард түмэн ”бидэнд ашиггүй , авахгүй” Пүрэвтүвшинг авчих гээд Пүрэвтүвшин нь хэрэггүй хогийг нь өөрийнхөө хадгаламжнаас 450 сая доллараа гаргаад худалдаад авсан болох нээ. Тэрийг МАН хурааж аваад Эд нар нь Монголчуудаас өшөөгөө авч олон улсын шүүхэд хандаад гарч өгөх нь нээ. Битгий галзуурцгаад бай Ардчилсан нэр зүүсэн алуурчид, луйварчид минүүдээ. Албан тушаал эрх мэдэл ,төрийн сан хөмрөгийг ашиглаж түмний хөрөнгийг хувийг болгочихоод юу гэж хуцажгаагаад байна аа. Хирд таарсан бизнесээ хийцгээ.

1  |  0
zochin(103.26.195.178) 2025 оны 03 сарын 13

Umhii luivarchdaas Tur umchuu buzaaj avsand bayartai bn. harin ene hulgaichuudiig yasan ch zugeer orhij bolohgui

1  |  0
ГОК-ын ажилтан(202.72.242.11) 2025 оны 03 сарын 13

51 хувиа Стандарт банкинд нь өгөөд 49 хувиа ард иргэдэд өгсөн нэртэй МАН хувааж аваад үйлдвэр дампуураад ард иргэд нэрнээс өөр юмгүй үлдэнэ. Сайн байна. Монгол улс хөгжих болтугай

1  |  0
123(122.201.20.178) 2025 оны 03 сарын 13

ТӨРИЙН МӨНГӨНӨӨС ХУЛГАЙЛААД ЭРДЭНЭТИЙН 49 ХУВИЙГ АВСАН ЛУЙВАРЧИДЫГ ШОРОНД ӨГӨХ НЬ ЗӨВ. ЭД НАРЫН ГАР Т ӨГСӨНӨӨС ТЭР ОРОСУУДЫН МЭДЭЛД БАЙСАН НЬ ДЭЭР. ОРОСУУД НООГДОЛ АШИГ ГЭЖ БАРАГ АВДАГГҮЙ БАЙСАН ХАРИН МАНАЙ ХЭДЭН НӨХӨД БОЛ ОДОО ЭРДЭНЭТИЙН БҮХ НООГДОЛ АШГИЙГ ДЭЭР НЬ БҮХ ЭРХ МЭДЛИЙГ АВААД АРД ТҮМЭНД СОХОР ЗООС Ч ОЛЖ АВАХГҮЙ НЬ ТОДОРХОЙ БАЙНА.ИЙМД ТӨР 100 ХУВЬ МЭДЭЛДЭЭ АВСАН НЬ ЗӨВ.ШААРДЛАГАТАЙ ГЭЖ ҮЗВЭЛ БУЦААГААД ОРОСУУДАД ӨГӨӨД МАНАЙХ АШГАА АВААД БАЙЖ БОЛНО.

1  |  0
huwi hun(27.123.214.104) 2025 оны 03 сарын 13

Ard tumen l gehiin neg udur muu bor owoohoi maani ardiin umch bolohiin bnldaa. Zugeer orhiochee yamar aimar shunal we erdenetiig tur dampuuruulna daa bas l zeeliin baritsaand tawina biz

1  |  0
joy(27.123.214.121) 2025 оны 03 сарын 13

Mongoliin zes kompani mungu bosgoj bolohgui yu bnaa eh uusweree batal gehiin batalj l taarna biz dee.Turd bol mungu baihgui ee yu ch baihgui buun ur erdenetiig awah mungu uneheer baihgui .erdenet shar budaa oyoutolgoi sagsnii bumbug gèed l baidag sagsnii bumbuguu yum bolgoj chadahgui baij shar budaagaar yahn we dee.mongoliin tur geh shunaltai hedhen nuhud

1  |  0
зочин(183.177.98.82) 2025 оны 03 сарын 13

төр авч байгаа нь маш зөв намаг хэрэг Сайханбилэгээс л болж байгаа юм. Тэр үед нь төр яаж иийж байгаад л худалдаад авчих ёстой байсийн энэ оросоос авсан гээд байгаа хэдэн нохдууд ч гэсэн ард түмнээс ичих хэрэгтэй үүнээс хойш ард түмэн энэ өмчиндөө хяналт сайн тавих хэрэгтэй

1  |  0
зочин(183.177.98.82) 2025 оны 03 сарын 13

төр авч байгаа нь маш зөв намаг хэрэг Сайханбилэгээс л болж байгаа юм. Тэр үед нь төр яаж иийж байгаад л худалдаад авчих ёстой байсийн энэ оросоос авсан гээд байгаа хэдэн нохдууд ч гэсэн ард түмнээс ичих хэрэгтэй үүнээс хойш ард түмэн энэ өмчиндөө хяналт сайн тавих хэрэгтэй

1  |  0
Gxd(202.131.238.35) 2025 оны 03 сарын 13

Худадаж авсан хөрөнгийнхөө эх үүсвэрийг л баталаад өгчихөөч. Хэдэн жилийн дараа хэн нэгэн хятадаас мөнгө зээлээд авчихсан юм би өрөө төлж чадахаа байлаа одоо энэ хүнийх гэвэл яах вэ? Монгол төр нь аваад л явахад юу нь болохгүй байна . Монгол төрийн дээгүүр яаж ийм хэлцэл явагдаж нэг хувийн компани авсаныг хуулийнх нь шалгахад их сонин дүр гарах байх. Монголд хууль дүрэмийг сахиулах шүүх засаглал гэж байна уу?Төр засаг нь ...

1  |  0
сэмжилсэн Сэмүүн (142.234.115.36) 2025 оны 03 сарын 13

СЭмүүн авгайгийн үгэнд 1 авчмаар үг байна Хулгайд алдсан юмаа төр нь таниад авчлаа гэж энэ их сайхан явдал шүү.

1  |  0
будааа(202.126.91.96) 2025 оны 03 сарын 13

бичсэн юмны агуулгыг ойлгохгүй л занаж зүхдэг бололтой.яана даа ирээдүйн залуус

1  |  0
Irgen(202.70.46.211) 2025 оны 03 сарын 13

Bitgii tarhi ugaah gej yadaa!!! Ter Purevtuvshin gedeg nuhur 49%-g hudaldaj avsan geh munguu uuriin hurungu gedgee batal l daa! Tiim ih mungutei bsan yum bol tatvart nileen yum, nileen heden jil tulsun bh yostoi! , tatvariin tailangaa uzuuleech dee! Turiin munguur hudaldaa hiisen bol tur yumaa avna sh dee! Orosuudad hamaagui sh dee ted munguu avsan heniih gedeg ni ch chuhal bish!!! Feudalism baiguulah gej ulairch ard tumnii tarhiig ugaah hereggui...

1  |  0
монгол(59.153.87.55) 2025 оны 03 сарын 13

“Монголын зэс” корпараци ЭНЭ КОМПАНИ МОНГОЛ УЛСАД ЮУ ХИЙСЭН ЮМ БЭ??? ХААНААС ЭНЭ МӨНГИЙГ ОЛЖ, ЮУ БАРЬЦААЛЖ ОЛСОН ЮМ БЭ??? МОНГОЛ УЛСАД ЮУ ҮЙЛДВЭРЛЭЭД, ХЭНД ЗАРЖ ХЭДЭН ТӨГРӨГ ОЛООД ЭРДЭНЭТИЙН 49 ХУВИЙГ АВСАН ЮМ БЭ??? ЭРДЭНЭТ БОЛ МОНГОЛЫН ӨМЧ, МОНГОЛЫН АРД ТҮМЭНИЙ МЭДЭЛИЙНХ. АШИГИЙГ НЬ Ч ГЭСЭН МОНГОЛЫН АРД ТҮМЭН Л ХҮРТЭХ ЁСТОЙ.

1  |  0
Намбар(202.9.40.246) 2025 оны 03 сарын 13

Одоо төмөр зам, оюу толгой ,энержи ресурсс гурвыг дээрэмдчихээ.Даргаар нь Нямдорж Батзандан, Жавхалан гурвыг тавьчих

1  |  0
BI(103.229.122.23) 2025 оны 03 сарын 13

OYU TOLGOIG HUVHAI HOOSON RIO TINTO NUHURT EZEMSHUULEED . MANAI YUMIIG BARITSAAND TAVIAD MUNGU BOSGOOD ODOO ULS BUUN UR BAIGAA BIZDEE.

1  |  0
Bi(103.229.122.23) 2025 оны 03 сарын 13

ehleed baahan hudal unen ni medegdehgui medeelel tsatsaj tarhi ugaaj ard tumend jigshuuleh mesej uguud l araas ni deermee, luivraa hiideg bolj bainadaa. Helmegduulelt ni bas l ene zarchmaar yavaad bna

1  |  0
Bi(103.229.122.23) 2025 оны 03 сарын 13

Orosoos avaad irenguut ni deeremdeed avchij bgan. Huuliig haana yun deer zurchsun gedgiig tailbarlaagui . Ene tur huuligui yumuu esvel huuli oilgomjgui yumuu. Tur bol yamarch bodlogogui bgagiin jishee. Internet fasebookeer buyu tsuurhalaar ajlaa yavuulaad baih shig l sanagdaad baina

1  |  0
mmm(75.34.161.92) 2025 оны 03 сарын 13

Mongol bank hhbank mungo heblej ard tumniig urund oruulj erdenetiig hulgailsan humuusiig baribchilj hurungu mungiig huraa uund Elbeg zolzargal erdenebileg gesen mafia ii n bulegleliig Turin erserguu gej uzen tsaazalhad bolno

1  |  0
darcha(202.179.31.76) 2025 оны 03 сарын 13

tur n hulgaach deeremchin bolchihoj, ehd monglol hyn ezen uchir tur igenee deeremdej bna.tiim chadaltai um bol oyu tolgoig deeremdeed ard tymendee ogooch.

1  |  0
ГУЦВАА ЧИ(202.9.40.110) 2025 оны 03 сарын 13

ГУЦААД БАЙ МУУ ЛУЙВАРЧИН НОВШ ХУВИЙН ХУЛГАЙ НАРТАЙ НИЙЛУ АРД ТҮМНИЙ ӨМЧИЙГ ЗАВШИХ ГЭЭД БАРИГДСАНДАА БАНТАН ГУЦААД БАЙХЫН НЭГ ӨДӨРЧ ГЭСЭН ТАЙВАН БАЙМААР БАЙНА НОВШИЙН САЙХАН БИЛЭГЭЭ. ХУВИЙН ХУЛГАЙЧ НАРЫГ БҮГДИЙГ НЬ ХЭМХ НЯУ ГИШГЭН ХАЯХЫСАН

1  |  0
Зочин(202.131.236.250) 2025 оны 03 сарын 13

Засгийн газар надад 600 сая доллар зээлчих л дээ. Би ирээдүйд барих Атомын цахилгаан стнацаа барьцаанд нь тавья л даа. Энэ мөнгөөр би Эрдэнэтийн 49%-ийг аваад нэг удахгүй ашигаас нь буцаагаад төлчихнөө. Санаа зөвөлтгүй ккк

1  |  0
Хн(66.181.186.78) 2025 оны 03 сарын 13

Сайханбилэгтээ хариуцлага тооцно! Тэр хүнээс асуу! Ийм луйвар байж болохгүй

1  |  0
zochin(59.153.115.124) 2025 оны 03 сарын 13

ГОМО МӨНХӨӨГИЙН БАЛАГ ДУУСАХГҮЙ

1  |  0
Мжл(176.59.138.135) 2025 оны 03 сарын 13

Хулгай гэдгийг н завшөөрсөн мэдсэн юм бол ардчилал , ардчилсан ерөнхийлөгч н хулгайчыг мэдсэн бол одоо хуцах хэрэггүй л байхгүй юу хулгайчуудаа .

1  |  0
Равдан(112.72.9.26) 2025 оны 03 сарын 13

Хулгайд алдсан зүйлээ буруу таньсан байна даа

1  |  0
Top