Амьдрах арга хэрэгслээ албан тушаалаа болгосон этгээдүүд төрийн албанд шургалсан нь илэрсээр байна. Яамдын газрын дарга нар ээлж дарааллан авлигын хэрэгт холбогдсон нь нэгэнт ил боллоо.
ХХААЯ-ны мэргэжилтэн АТГ-д шалгагдаж байна
ХХААЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн П.Ганхуяг тендерт оролцож буй компанийн захирлаас бусдаар зуучлуулан авлига авсан хэргээр АТГ-т шалгагдаж байна.
Тодруулбал, түүнийг “Нью Фоос” ХХК-ийн захирал Ц.Лхагвасайханаас 2013 оны хавар, зун тус бүр таван сая төгрөг бэлнээр, намар нь 15 сая төгрөг дансаараа авсан хэрэгт сэжиглэн шалгаж байгаа аж.
БОАЖЯ-ны гурван албан тушаалтан авлига авч байгаад баригдав
БОАЖЯ-ны гурван албан тушаалтныг авлига авч байхад нь АТГ-ын алба хаагчид тусгай ажиллагаа явуулж үйлдэл дээр баривчилсан тухай өмнө нь бид мэдээлсэн. Тодруулбал, тус яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга Д.Даваасамба, Үнэлгээ Аудитын хэлтсийн дарга П.Бүнчинжав, мэргэжилтэн С.Баярхүү, нарын гурван иргэн мөн авлига өгсөн гэх “Оюут цагаан барс” компанийн захирал Ц.Анхбаярыг саатуулсан байдаг.
Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.

Сэтгэгдэл ( 3 )
Одоо дэд сайдуудыг шалга тэд мөнгө төлж сайд болсон түүнийгээ олох гэж агентлагуудыг дарамтладаг
Авилга авдаг хунийг терийн албанд дэвшуулдэг, ард тумний татварын менгеер олон жип авдаг эрхтэй,ийм терийн тушээдтэй байхад монгол улс хегжлее юу?
Албан тушаалтан угаасаа авдаг одоо зүгээр ажилд ороход ханштай болсон байна.Дэндэж байна юу бодож ардууд минь