АН-ын ҮБХ-ны 60 гаруй хувьд нь “Шонхор”-ынхон сонгогджээ

Автор | Zindaa.mn
2017 оны 04 сарын 07

 АН-ын дотоод сонгуулийн санал хураалт орон даяар өнгөрсөн ням гаригт болсон. АН-ын Үндэсний бодлогын хорооны (ҮБХ) гишүүд, Аймаг, нийслэл, сум дүүргийн намын хорооны гишүүн болон дарга нараа сонгосон юм. АН-ын гишүүдийн мэдээлж буйгаар “Шонхор” фракцынхан Үндэсний бодлогын хороонд илүүтэй орсон гэсэн мэдээлэл байна. Тодруулбал ҮБХ-ны 60 гаруй хувьд нь “Шонхор”-ынхон багтжээ. Мөн хэд хэдэн аймаг, дүүрэгт тус фракциас намын даргаар сонгогдсон байна. Төв аймагт Ц.Мэндсайхан, Дарханд Г.Гантулга, Чингэлтэйд Г.Баярсайхан нар намын дарга болжээ. Сэлэнгэ, Өвөрхангай, Сүхбаатар дүүрэгт маргаан үүссэн тул хяналтын тооллого явагдаж байгаа юм. Сэлэнгэд АМГ-ын дарга асан Д.Үүрийнтуяа, УИХ-ын гишүүн асан С.Баярцогт нарын дунд маргаан үүссэн байна. "Шонхор"-ыг экс дарга З.Энхболд, намын дарга С.Эрдэнэ нар удирдаж байгаа. Энэ утгаараа намын дотоод сонгуульд эрх мэдлээ ашигласан, луйвар хийсэн гэдэг шүүмжлэл намын гишүүдийн дунд бий. 

Тодруулбал, Л.Гантөмөр, Х.Тэмүүжин, М.Батчимэг нарын “Нэг Ардчилал”-ынхан ихээхэн гомдолтой байгаа ажээ. Тэдний гишүүдийг бүртгэлээс хассан, намын дотоод сонгуульд оролцуулаагүй тохиолдолууд их гарсан байна.

АН-ын шинээр сонгогдсон аймаг, дүүргийн намын хорооны дарга нарын нэрс:

Нийслэлийн АН-ын даргаар Д.Баттулга
Архангай аймгийн АН-ын даргаар М.Батжаргал
Баян-Өлгий аймгийн АН-ын даргаар Е.Занар
Баянхонгор аймгийн АН-ын даргаар Д.Ширмэн
Булган аймгийн АН-ын даргаар Б.Ариун-Эрдэнэ
Говь-Алтай аймгийн АН-ын даргаар Ц.Нанзаддорж
Говьсүмбэр аймгийн АН-ын даргаар Д.Сүрэнжав
Дорноговь аймгийн АН-ын даргаар Б.Батбаяр
Дорнод аймгийн АН-ын даргаар П.Алтангэрэл
Дундговь аймгийн АН-ын даргаар Ц.Мөнхбат
Өвөрхангай аймаг Хяналтын тооллоготой
Өмнөговь аймгийн АН-ын даргаар Р.Сэддорж
Сэлэнгэ аймаг Хяналтын тооллоготой
Төв аймгийн АН-ын даргаар Ц.Мэндсайхан
Увс аймгийн АН-ын даргаар Ч.Чимид
Ховд аймгийн АН-ын даргаар Ч.Чинбат
Хөвсгөл аймгийн АН-ын даргаар Ш.Идэрбаясгалан
Хэнтий аймгийн АН-ын даргаар Ш.Батдэлгэр
Дархан-Уул аймгийн АН-ын даргаар Г. Гантулга
Орхон аймгийн АН-ын даргаар Д.Алтанхуяг
Багахангай дүүргийн АН-ын даргаар Ц.Алтанцэцэг
Чингэлтэй дүүргийн АН-ын даргаар Г.Баярсайхан
Сонгинохайрхан дүүргийн АН-ын даргаар М.Чинболд
Налайх дүүргийн АН-ын даргаар М.Дашхүү
Багануур дүүргийн АН-ын даргаар Ч.Очирхүү
Сүхбаатар дүүрэг Хяналтын тооллоготой

Т.Түвшин 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
gishvvn(66.181.183.103) 2025 оны 03 сарын 13

DurWudvvd Altanhuygaa darga bolgoj Bairgvi boltol edsen Odoo Xalhchuud harin Bairtai bolgoj bgaa vum bishvv

1  |  0
ГОА(103.26.194.232) 2025 оны 03 сарын 13

ЭРДЭНЭ ЭНХБОЛД БАТТУЛГА НАР ОЛОН ХҮНИЙГ ОЛОН ЗУУН САЯ ТӨГРӨГӨӨР НЬ ШАТААЖ ИНЭЭД НЬ ОРГИЛЖ БАЙНА ДАА. ИЙМ АРДЧИЛСАН СОНГУУЛЫГЖИРИЙН ГИШҮҮД БИД ХҮЛЭЭГЭЭГҮЙЯЛАНГУЯА ГОВЬ-АЛТАЙН Ц. НАНЗАДДОРЖ С.ЭРДЭНЭ , З.ЭНХБОЛД ХОЁРЫН ЯМАР ИХ БУЛХАЙ ТАТААСААР ГАРЧ ИРВЭЭ , ТӨРИЙН ӨМЧИЙГ НАСААРАА ЦӨЛМӨСӨН ТӨХ ДАРГА АСАН МУУ ЛУЙВАРЧИН .

1  |  0
Zochin(66.181.190.141) 2025 оны 03 сарын 13

Odoo uldsen ni nam baiguulaad garah heregteidee.oroo ni oroogooroo joroo ni joroogooroo 2-huvaagdlaa boljdee.2016-onii songuulid namaa yalagduulsan dulzentugjilyashkanuud ihenh ni garsan baina.hulgaich aluurchin Erdene jenko zi -teigee ingeed duusag ed nar....

1  |  0
Яруу(27.123.213.2) 2025 оны 03 сарын 13

Эрдэнэтэд Эрдэнээ дарга биднийг дэмжиж байгаа би бүх үүрийн даргыг унаатай болгож , цалин өгч ажилуулна гэж Д. Алтанхуяг Шонхордож байгаад Х.Баттулгаар дэмжүүлэн байж луйвардаж ялсан мэдээ байна.

1  |  0
Top