Налайх дүүргийн Засаг дарга хурдан морины уралдаан зохион байгуулахыг хориглолоо

2017 оны 04 сарын 07

Налайх дүүрэг бол “Хүүхдэд ээлтэй дүүрэг”. Тийм ч учраас хурдан морь унаач хүүхдийн аюулгүй байдлыг хангах үүднээс хаврын цагт хурдан морины уралдаан зохион байгуулахыг хориглож, дүүргийн Засаг дарга захирамж гаргалаа.

Захирамжаар жил бүрийн 11 сарын 01-ний өдрөөс дараа оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээг зохион байгуулахыг хориглолоо.

Дүүрэгт зохион байгуулах хурдан морины уралдааны талаар 1 сарын өмнө мэдэгдэж зөвшөөрөл авч зохион байгуулахыг албан ёсоор дүүргийн уяачдын холбоонд даалгав.

Дашрамд 2015 онд дүүрэгт болсон хурдан морины уралдаанд хүүхэд унаж, эрүүл мэндээрээ хохирсон гашуун сургамж бий. Тийм ч учраас НҮБ-ын Хүүхдийн сангийн “Хүүхдэд ээлтэй дүүрэг” хөтөлбөрийг хэрэгжүүлэгчийг хувьд ийнхүү хаврын  уралдааныг хорьж, хүүхдийн эрхийг бүх талаар дээдэлж ажиллахыг шат шатны удирдлагуудад дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар сануулав гэж Налайх дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top