Д.Тэрбишдагва: ОУВС, ОУВС гэхээ болиод цаашид яаж ажиллах вэ гэдгээ зоригтой ярь

Автор | Zindaa.mn
2017 оны 04 сарын 08

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэж байгаа юм. 

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва Сангийн сайд Б.Чойжилсүрэнд хандан  "Төсвийн хүрээний мэдэгдэлд дурдсанаар бол, хуулийн төсөл батлагдсанаар ОУВС-гийн хөтөлбөр амжилттай хэрэгжиж, төсвийн нэгдмэл байдлыг бодитоор хангах, сахилга батыг чангатгах, төсвийн орлогын тогтвортой эх үүсвэрийг бий болгох, төсвийн зарлагын үр ашгийг сайжруулах замаар дунд болон урт хугацаанд төсвийн алдагдлыг үе шаттайгаар бууруулах боломжтой"  гэсэн байгаа юм. Гэтэл үүн дээр эсрэг зүйл яригдаад байна.

203 тэрбум төгрөгийн орлого олно гэсэн төсвийн төсөөллөө 50 хувиар бууруулсан байна, үүнийг багасгаач гэж хэлээд байхад урдаас тайлбар тавиад байх юм. би танд туслах гээд хэлээд байхад та урдаас тайлбар тавиад байх юм. Тайлбар тавих шаардлаггүй. 

Багасгах арга байна. Тухайлбал, Засгийн газар алтны татвараа  хариуцлагатайгаар бүрэн авч чадах юм уу? 20 тн ба түүнээс дээш алтнаас татвар ав, татвараа 2, 3 дахин нэмэгдүүлэх хэрэгтэй. Ингэснээр татварын орлого илт  нэмэгдэнэ. Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуулийг төслийг хэлэлцэх үеэрээ алтны татварыг нэмэх тухай оруулж ирж байсан. Гэтэл  яагаад Засгийн газар шийдвэрээсээ буцаад байгаа юм бэ? Мөнгө олох аргыг нь зааж өгөөд байхад.

Хоёрдугаар төсвийн сахилга батын тухай нэлээдгүй  яриад байна л даа. Хөгжлийн бодлогыг ярих ёстой. Үндэсний хөгжлийн газрыг Үндэсний хөгжлийн яам болоосой. Асуудлыг бүхлээр нь харж байж хөгжлийн бодлогоо тодорхойлохгүй юм бол одоогийн орж ирэх санхүүжилтийг яг юунд зарцуулах эсэх нь тодорхой бус, өмнөх түүхээ давтах гээд байна.Одоо бэлэн төсөл хэд байна. Орж ирэх санхүүжилтээсээ хэдийг нь юунд зарцуулах юм гэдэг төлөвлөгөө жагсаалт байна уу?. Концессийн гэрээнүүдийг буцаж татаад хөгжлийн бодлогын чиглэлийн хөтөлбөрийг санхүүжүүлж болохгүй гэж үү?

Төрийн ордны эргэн тойронд том том жийпүүд л байна. Ер нь Засгийн газрын харьяа агентлагуудын дарга нар ямар моторын багтаамжтай машин унаж байгааг мэдэх үү?  Хэдэн сайд, хэдэн агентлагийн дарга нар том машин унаж байна гэдгийг тооцоолж, судалсны үндсэн дээр төсвийн тодотголын төслийг сайжруулах  боломж байна. Үүнд битгий эмзэглэ. Магадгүй хямрал боломж байдаг. Боломжоо ашиглаж яаж хэмнэх вэ гэдгээ эхлээд бодох хэрэгтэй. 

Хөрөнгө оруулалт 975 тэрбум төгрөг болчихоод байхад төсвийн алдагдлаа багасгах боломж бий шүү дээ. Та нар ОУВС, ОУВС гэхээ боль. Засгийн газар ямар бодлого барих, цаашид ямар төлөвлөгөөтэй байгаагаа л яримаар байна" гэв.

 

 

Б.Алтжин

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(66.181.180.181) 2025 оны 03 сарын 13

Iim ix byalagtai baij tom tusluudee xudulguj chadaxgui xaramlaad iim baidald xurch baigaa yum tur buznessd oroltsox xereggui tatvaraa l av l daa xarin ard tumend 49 xuviig ni ard tumend xuvitsaa xelbereer xurungiin birj deer garga gexdee gadaadiin tegeed bugdeeree l saixan amidariay l daa odoo bugd xuvia xicheesen songuuli boloxoor l mundag ex orpnchid garch irdeg bolson

1  |  0
mongol(43.228.128.195) 2025 оны 03 сарын 13

УВС ГЭЖ БАЙГАА НЬ

1  |  0
zochin(66.181.178.151) 2025 оны 03 сарын 13

Zuv.demjij bna.Todorhoi tuvlulguu gargaachee

1  |  0
Ардад халтай МАН(202.9.42.242) 2025 оны 03 сарын 13

Зөь хэлж. МУ бол сарын 25 сая төг-ийн цалинтай дарга нарын улс .Энэ тансаглаа нэмэх гэж ард түмний хармааг суйлах гэж ОУВС-ын нэр барьж дайрна. Төрийн эргэлт хийж төв шударга хүмүүсийг гаргая.

1  |  0
болиочээ(103.229.121.110) 2025 оны 03 сарын 13

:-t %-( өнгөрсөн 4 жил тбд- засаг барилцсан. чи өрөнд оруулах ажлыг хийлцсэн. одоо гэмгүй царайлаад , шүүмжлээд бна уу?

1  |  0
Top