”Шинэ төрлийн татвар бий болгохгүй, татвар нэмэхгүй” гэсэн АМЛАЛТ нь хаачив

Автор | Zindaa.mn
2017 оны 04 сарын 08

Засгийн газар өнгөрсөн наймдугаар сард төсвийн алдагдлыг бууруулах зорилгоор найман төрлийн татварыг нэмэх санал оруулж ирж байсан ч олон нийтийн эсэргүүцэлтэй тулсан учир дээрх саналаа эргүүлэн татсан билээ. Тодруулбал, Засгийн газраас боловсруулан оруулж ирсэн Төсвийн тодотголын тухай хуульд хувь хүний орлогын албан татварыг хоёр шатлалтай болгох, нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэх,  архи тамхины онцгой албан татварыг нэмэх,  үл хөдлөх хөрөнгийн татвар буюу 150 ам метрээс дээш байрнаас татвар авах, автомашины цилиндрийн багтаамж 4500-аас дээш бол татвар авах, 20 сая төгрөгөөс дээш хадгаламжтай иргэдийн хадгаламжийн хүүгээс татвар авах зэрэг найман төрлийн татварыг нэмэгдүүлэхээр тусгаад байсан юм.  Тэгвэл энэхүү татваруудаас нэгийг нь ч нэмэхгүй байхаар МАН-ын бүлэг зөвшилцөлд хүрч, 2017 онд шинэ төрлийн татвар бий болгохгүй, татвар нэмэхгүй хэмээн мэдэгдэж байсан цаг саяхан. 

Гэвч яг үүнээс таван сарын дараа дахин зарим татварыг нэмэх асуудал яригдаж эхэллээ. Тодруулбал, ОУВС Засгийн газарт 440 сая ам.долларын зээл өгөхөөр болсонтой холбогдуулан  ОУВС-гийн зүгээс  хэд хэдэн хатуу нөхцлийг манайд тавьж буй. 

Иймд Засгийн газар төсвийн орлогын тогтвортой эх үүсвэрийг бий болгох бүхий л боломжийг дайчлах үүднээс хадгаламжийн хүүгийн орлогод татвар ногдуулах, хувь хүний орлогын албан татварыг шатлалтай болгох, зарим бараа бүтээгдэхүүний онцгой албан татварыг нэмэх, импортын тамхинд ногдох гаалийн албан татварыг нэмэх зэрэг бодлогын арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр:

  • Шатахууны онцгой албан татварыг долдугаар сарын 1-нээс
  • Хүн амын орлогын албан татврыг орлогоос шалтгаалан 10-20 хувь  шатлалтай нэмэх
  • Нийгмийн даатгалын шимтгэлийг 2017-2019 онд 2, 1, 2 хувиар нэмэгдүүлэх
  • Суудлын автомашины онцгой албан татварыг насжилтаас нь хамаарч 3-15 хувиар, цилиндрийн багтаамж 4501 см куб метрээс илүү бол 40-250 хувиар
  • Тамхи, согтууруулах ундааны татварыг 2018 онд 10 хувь, 2019 онд 5 хувь, 2020 онд 5 хувиар
  • Хадгаламжийн хүүгийн орлогод татвар ногдуулна. Одоо мөрдөгдөж байгаа хуулиар 2018 онд хадгаламжийн хүүгийн орлогын албан татвар нэмэгдэх байсныг наашлуулж,  2017 оны дөрөвдүгээр сарын 1-нээс мөрдөхөөр болсон.
  • Импортын тамхинд ногдох Гаалийн албан татвар таван хувь байсныг 30 хувиар нэмэгдүүлэх
  • Татварын удирдлагыг сайжруулах, татварын орлогыг нэмэгдүүлэхээр ажиллах зэрэг найман арга хэмжээ авахаар төлөвлөжээ.

 

 ТӨСВИЙН ЗАРЛАГА БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД:

  • 2019 оноос хүүхдийн мөнгийг нийт хүүхдүүдэд өгөх боломжгүй. Зорилтот бүлгийн 40 хувьд өгнө. 
  • Ирэх хоёр жилдээ цалингийн зардлыг нэмэхгүй байх шийдвэрт хүрсэн.
  • Тэтгэвэрт гарах насыг нэмэгдүүлж, 2026 он гэхэд эрэгтэй хүний тэтгэвэрт гарах насыг 65 болгох, 2036 он гэхэд эмэгтэй хүний тэтгэврийн насыг 65 болгоно.
  • Эм, эмнэлгийн хэрэгслийн худалдан авалтын үр ашгийг нэмэгдүүлнэ. Өөрөөр хэлбэл, нэгдсэн нэг тогтолцоогоор тендер зарлаж, үүний үр дүнд өртөг 10 хувь бууруулна.
  • Нийгмийн халамжийн давхцуулахгүй байх чиглэл өгчээ.
  • Төрөөс цэргийн албан хаагчид орон сууц болгох эсвэл түрээсийн мөнгө өгөх заалт баталсан билээ. Энэ хүрээнд төсөвт 50 орчим тэрбум төгрөгийн зардал үүсэхээр байсан. Харин үүнийг ОУВС-аас хуулийн хэрэгжилтийг хүчингүй болгох заалт оруулжээ.

Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай  хуулийн төслүүдийг  УИХ-ын хаврын чуулганаар хамгийн эхэнд хэлэлцэж  гишүүдийн 78,8 хувь нь дэмжиж, хуулийн төслийг дагалдах төслүүдийн хамтаар харьяалах байнгын хороонд анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр  шилжүүлэв. Гишүүд татвар нэмэх эл асуудалд тал талын байр сууринаас хандаж байгаа бөгөөд   гишүүдийн зарим нь татвар нэмэхийг  урьд болгохоос илүүтэй төсвийн зарлагаа хямгадаж, хэмнэлтийн горимд шилжихийг сануулж байгаа юм. 

УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар: ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсанаар нийгэм, эдийн засгийн хавсарсан хүндрэлээс гарах ёстой гэж үзэв. 

 УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар: Хадгаламжийн хүүгийн орлогын татвар, нийгмийн даатгалын шимтгэл, автобинзенд ногдох татварыг дахин авч үзэх боломж бий гэж ойлгож байна. Хадгаламжийн хүүгийн хувьд 50 сая, 100 сая төгрөгийн босгыг хэвээр үлдээх ёстой. Хэвээр нь үлдээхийг хичээнгүйлэн хүсч байна. Нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг нэмэгдүүлэх саналаа эргэн харах, боломж байвал ОУВС-тай дахин тохиролцох хэрэгтэй болов уу.

 УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр: МАН нь зүүний үзэл баримтлалтай улс төрийн хүчний хувьд Засгийн эрх барихдаа нэгэнт тогтсон нийгмийн халамж, баталгааг бууруулах бодлого барьж, тэр чиглэлийн хууль тогтоомж гаргах нь гадаад ч тэр, дотоод ч тэр зах зээлд сөрөг мессеж болж очдог.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ: Төсвийн тодотголын төсөлтэй танилцсан. Энэхүү төслийг АН-ын бүлэг авч хэлэлцээд санал бодлоо нэгтгэж байгаа. Миний хувьд орж ирж байгаа төслийн тодотголыг бүхэлд нь эсэргүүцэж байна. Өнөөдөр ОУВС-ын хөтөлбөрийг хэрэгжүүлэх нэрийн дор гаднаас асар их хэмжээний зээл босгож, зээлийн зарцуулалт нь тодорхойгүй байна. Хоёрдугаарт ААНБ, иргэдийн нуруун дээр үүрүүлэх татварын ачааллыг ихэсгэсэн байна. Энэ нь бодит байдалтай нийцэж байгаа юм уу?  Харамсалтай нь Засгийн газар өөрөө ямар ч хэмнэлтийн горимд шилжсэн алхам хийсэнгүй. Маш олон сул орон тоо хэвээрээ хадгалагдаж үлдэж байна. Гэтэл өнөө  маргаашаа аргацааж өнгөрүүлж байгаа ААНБ, иргэдийн татварын ачааллыг нэмэгдүүлж, 6 нэр төрлийн татварыг нэмэгдүүлж байгаад харамсаж байна

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг: Засгийн газрын сүүлийн хэдэн сар явуулсан үйл ажиллагааны үр дүнд тодорхой ахицууд, эдийн засгийн нааштай үзүүлэлтүүд гарч байгаад иргэд нааштай хүлээж авч байна. Харин ОУВС-гийн хөтөлбөрт орох нөхцөл байдалд хүргэсэн хүмүүс эсэргүүцэл илэрхийлэх хэрэггүй.

 Тэгвэл Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат: "Бидний хэрэгжүүлэхээр тохиролцоод буй “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” нь Олон улсын валютын сантай хамтран хэрэгжүүлэх зургаа дахь удаагийн хөтөлбөр бөгөөд хугацаа нь 36 сар буюу харьцангуй урт, хүү бага байхаар байна.

Засгийн газар хөтөлбөрийг хэрэгжүүлэх хэлэлцээрийг амжилттай хийснээр Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Европын сэргээн босголт, хөгжлийн банк болон бусад олон улсын банк, санхүүгийн байгууллага, гадаадын хөрөнгө оруулагчдын итгэл улам сэргэнэ" гэв.

 

Б.Алтжин

 


Сэтгэгдэл ( 18 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(202.9.40.67) 2025 оны 03 сарын 13

yrid ni ur tabij yls orniig dampuuruulsan ardchilsan namtaigaa hariutslaga tsoots erunhii said helee bizde niigmiin hamgalliin yamiig dampuuruulsan Erdenee ni ardchilsan namiin darga bolood ybj bainashde

1  |  0
zochin(202.9.40.67) 2025 оны 03 сарын 13

uls oron hvnd baigaa ved nemj l baig yadag ym yls ornoo bodoj vzeech hubi hvnd neeh tusaad baih ym baihgvi l um bainaleeshde eh orniihoo tuluu baij sur ymiig svrteigeer niiteldeg setgvvlchid bolij vz

1  |  0
nasaa(66.181.186.85) 2025 оны 03 сарын 13

tatvar bui dor ter bii gedeg dee shaardlaga garval tatvar baitugai amia egekh khereg garna shuu dee ter tatvariin khengeleltiig uzuulekh tsagtaa uzuulj baisan odoo ekh oron erend orson ene khund yed yagaad tatvar nemj bolokhgyi gej mongolchuud khuviin aj akhyi khegjuulj suraagyi bas tatvar telj suraagyi l baigaa sh dee khoyor danstai baidag gee biz dee

1  |  0
Зочин(66.181.178.184) 2025 оны 03 сарын 13

Татварыг хувийн уул уурхайн компаниуд архи тамхины бизнес эрхлэгчидэд өндөр болгох хэрэгтэй. Ер нь татвар байх нь зөв аль ч улс орон татвартай байдаг ард түмнийг шулдаг шударга бус бохир бизнес эрхлэгчдийг татварын бодлогоор шахах хэрэгтэй. Иргэдийг шулж амьдардаг улс оронд ямарч хувь нэмэр оруулдаггүй баялаг бүтээдэггүй худалдаа наймаа эрхлэгчдэд өндөр татвар ноогдуулах хэрэгтэй. Төмс ногоо тарьдаг эх орондоо эко хүнс үйлдвэрлэхийн төлөө ажиллаж байгаа компаниудаа татварын бодлогоор дэмжих хэрэгтэй. Монголчууд чинь бүгд дамын наймаачин нэг нэгнээ шулан мөлжиж амьдардаг паразит хорхойнууд

1  |  0
Би(103.229.123.118) 2025 оны 03 сарын 13

Тэтгэвэрийн нас арай хэтэрнээ. Эмээ өвөө нарыг шургаж унатал нь зүтгүүлчих юм байна л доо. Залуучууд нь ажилгүй бааранд сууж байх юм уу хаашаа юм

1  |  0
ЗОЧИН(103.229.123.45) 2025 оны 03 сарын 13

36 сарын хугацааг УРТ гэнээ. УРГАА МОДЫГ ОРВОНГООР НЬ УНАГААД АЛТ УХААД Л ТЭДНИЙГ НЬ ХААЛГАХ ГЭХЭЭР УИХ ЫН ГИШҮҮНИЙХ Л ГЭДЭГ ШҮҮ ДЭЭ.МАН ГАРУУД ОДОО БОЛИМООР ЮМ АА. АРД ТҮМНЭЭ. МАЛЛААД. АШИГТ МАЛТМАЛАА ЗАРААД Л ТА НАРЫН ШУНАЛ АРИЛАХГҮЙ ЮМ АА. БАГА ХҮҮТЭЙ ЗЭЭЛИЙГ ӨНДӨР ХҮҮТЭЙ ЗЭЭЛЭЭР СОЛИОД Л. ТОСТ БУМБЫГ ТӨРИЙН САЙД НЬ УХААД Л. ТАНСАГ ЮМАА МАНГАРУУД. УДАХГҮЙ ХЯТАДЫН НЭГ ЗАМ НЭГ БҮС НУТАГ. НЭГ КОММУНИСТ НАМ БОЛОХ ЮМ БАЙНА Л ДАА.

1  |  0
irgen(59.153.114.56) 2025 оны 03 сарын 13

MAN ch ard tumnii nuruund achaa uuruulehees uur uudtei yum hiihgui yum baina, songuuliin amlalt talaar bolloo

1  |  0
Болимоор юм(202.179.31.98) 2025 оны 03 сарын 13

Идсэн ууснаа иргэдий татвараар

1  |  0
Ман утгагүй байна (202.9.41.229) 2025 оны 03 сарын 13

МАН-ыг ингэж биднийг шул, дарла гэж сонгоогүй. Та нар энэ утгагүй үйлдлээ даруй зогсоо. Төсвийн тансаглалаа зогсоо. Бүтцээ өөрчил. Өндөр албан тушаалтнуудын цалинг бууруул. Ийм л юм хийх ёстой биз дээ та нар

1  |  0
hh(66.181.160.20) 2025 оны 03 сарын 13

Mongolchuudiin songson ulgerii baatruud ar tumne undiih sehel uguhgui boolshig amidruulndaa gahainuud yasan ch handgui ymbdee

1  |  0
VBNM(66.181.160.20) 2025 оны 03 сарын 13

HEDEN TERBUMAAR IDEED HARIUD NI 2,3 JIL SUUGAD GARN TA NAR ARAI L YMDA

1  |  0
GG(66.181.160.20) 2025 оны 03 сарын 13

BARILGIIN TUSLAH HIJ AMDIRDAG UUREES UDSHIIN BURII HURTEL MARGAASHIINHAA HOOLNII TULUU YVAAD UUTS NURUUGUI BOLSON HUMUUS BAIHUUDAA

1  |  0
Зочин(66.181.184.178) 2025 оны 03 сарын 13

Medlee MAN-ын новшнуудад ч нэг сайн хуурагдлаа Одоо эгэ ер.сонгууль 20 оны сонгуульд нам унагаж өгий дөө тэтгэврийн насыг нэмснийх нь төлөө шүү.

1  |  0
gana(202.72.245.165) 2025 оны 03 сарын 13

MAN-n mangaruud bas muruudvuu 2036 on hurtel hen tedniig songoh yum be? hen ch bish malchidiin tetgevriig 55 bolgosno busdiig ni bolhoor 65 bolgodog chini yaj bgaan,uursdiinh tuluu sanal ugdug bolhoor ter uu? maanag humuus shu

1  |  0
В.Б.(202.179.23.102) 2025 оны 03 сарын 13

Гахай нохойнуудын идсэн хуссаныг ард түмний өмч газрын хөрсөн дээрх ба хөрсөн доорх баялгаар ч төлөж дийлэхээ байгаад одоо амласнаа нулимаж, хэлснээ тургиж байгаа юм биз дээ. Уг нь 26 жил худлаа ярисан гарууд тэдний гэр бүл гар хөл, аялдан дагалдагчид, тэдний интитуц хөл залгах унаа болсон намууд, гадны бодлого түгээгчид дагалдагчид, төрийн алба зайдагнасан тооноор залрагч хоосон толгойтнууд гэх 500 шахам гэр бүл 10000 орчим хүнийг л хууль тогтоох ба хууль сахиулах, шүүн таслах, гүйцэтгэх байгууллагаас зайлчих л юм бол эх орон ч ухаан мэдлэг өргөн олон сайн хүмүүс Монголыг минь аваад явчих л

1  |  0
Ганболд(66.181.178.49) 2025 оны 03 сарын 13

Сангийн сайдаар томилогдсон эрхэм 1.2016 оны төсвийн тодотгол нэрээр 8-р сард оруулаал буцсан, 2. 2017 оны төсвийн тухай хуулийн төсөлд мөн адил оруулж ирээд буцсан, 3.одоо ОУВС-н нэрээр дахин оруулж ирээд татвар нэмэхээр зүтгэж байна. ??????? бусад аргаар хэмнэлт байхгүй гэж үү????

1  |  0
Хуульч(27.123.214.106) 2025 оны 03 сарын 13

Уг нь энэ чинь залилан юм байгаан

1  |  0
Мангар монголчууд(66.181.176.86) 2025 оны 03 сарын 13

Мангар монголчуудыг хошгируулнаа гэж МАН сайхан хуурсандаа муусайн үхэрмонголчуудыг хохь нь яах гэж МАН-ыг сонгосон дуугай чацга царайлаад нэмэгдсэн татвар төлж МАН-ын тавьсан өрийг дар

1  |  0
Top